Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 3 April

    Эмэгтэй улс төрчид “Эмэгтэйчүүд эв нэгдлийг эрхэмлэнэ” уриан дор нэгдлээ

    “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжье” уриатай Монгол Улсын Шилдэг эмэгтэй улс төрчдийг нэрлэх олон нийтийн санал асуулгын дүн гарлаа. Сонгуулийн Менежментийн Төвөөс дөрөв дэх удаагаа зохион байгуулсан энэхүү төслийн үр дүнд улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих жилийн хугацаатай сурталчилгааны кампанит ажил өрнөх юм. Санал асуулгын үр дүнд үүрэгт ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн, нийгмийн хөгжилд тустай хөтөлбөр санаачилсан, салбартаа манлайлагч улс төрч …

  • 3 April

    Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Үндэсний баялаг” МУСКино нээлтээ хийнэ

    Сүүлийн үед цөөнгүй уран сайхны кино олны хүртээл болж, үзэгч олон ч өөр өөрсдийнхээрээ үнэлж дүнгээ тавьсаар байгаа билээ. Харин сүүлийн үед үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй нэгэн цоо шинэхэн бүтээл мэндэлж байгаа нь ” Үндэсний баялаг ” уран сайхны кино юм. Тус бүтээлийг МҮОНТ-ийн цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг бүтээж байгаа юм.  …

  • 3 April

    Хотын даргыг дуэльд дууджээ

    Хотын дарга Бат-Үүл мөрөөдлөө ярьсаар хоёр жил гаран боллоо. Заримдаа мөрөөдөлдөө орооцолдож ор үндэсгүй зүйл ч ярих нь элбэг болов. Харин түүний мөрөөдөлд хууртсан нийслэлчүүд, гэр хорооллынхон өмчилж авсан газар нь үнэгүйдэж байгааг хараад толгойгоо шааж сууна. Хаа байна тэр, хашаанд маань инженерийн шугам татаж өгнө гэсэн. Хаа байна тэр, хананаасаа халуун усаа авч, паалантай жорлонд жаргуулна гэсэн чинь. Өнөөдөр …

  • 3 April

    СЗХ зохицуулалтын үйлчилгээний зарим хөлсийг шинэчилжээ

    Санхүүгийн зохицуулах хороо зах зээлийн хөгжлийг дэмжих, оролцогчдын үйл ажиллагааны төрөл, санхүүгийн чадавхид нийцүүлэх зарчмын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоож зарим асуудлуудыг нэг мөр шийдвэрлэлээ. Тухайлбал, нийт хөрөнгийн дүн нь 300 сая төгрөгөөс доош бөгөөд Үндэсний холбооны гишүүн ХЗХ-ны төлөх хөлсийг бүрэн чөлөөлж, үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага /МХБ, ҮЦТТТХТөв/ болон мэргэжлийн …

  • 3 April

    Аялал жуулчлалын салбарын “Улисс”-ийн шагналтан илтгэл тавилаа

    Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар аялал жуулчлалын салбартаа Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр өнөөдөр “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг зохион байгуулсан юм.  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явагдсан тус сургалтад аялал жуулчлалын яам, агентлагууд, жуулчидтай шууд харилцдаг төрийн бусад байгууллагын …

  • 3 April

    Маргааш сар бүтэн хиртэнэ

    Энэ бямба гаригт сар бүтэн хиртэнэ гэж “www.timeanddate.com” мэдээлсэн байна. Сарны бүтэн хиртэлт буюу “Цуст улаан сар” Төв ази, Австрали, Хойд болон Өмнөд Америкт илүү тод харагдахыг эрдэмтэд тооцоолжээ. Бямба гаригт болох сар хиртэлтийг Улаанбаатарын иргэд харах боломжтой юм байна. Улаанбаатарын цагаар 20.18 цагт эхэлж 22.44 цагт дуусах аж. Эрдэмтэд “Сар хиртэх нүдэнд ямар ч зовиургүй. Тиймээс сар хиртэлтийг заавал …

  • 3 April

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шинэчилсэн бүрэлдэхүүнээр анхны хурлаа хийлээ

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 79 тогтоолоор шинэчлэн баталсан. 32 гишүүнтэй Үндэсний энэ хороог Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, орлогч даргаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана. Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны даргаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, …

  • 3 April

    “Цусаа бэлэглэх өдөр” сар бүрийн 3-нд боллоо

    Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн сар бүрийн 03-ний өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэснээ өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамнаас мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба болон яамны удирдлагууд, Цус сэлбэлт судлалын үндэсний …

  • 3 April

    Зам тээврийн осол зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалжээ

    Дүүргийн 3 дугаар прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 2015 онд хийх ажлынхаа төлөвлөгөөнд “Эрүүгийн нөхцөл байдлын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах  арга хэмжээ авах” ажил төлөвлөсний дагуу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Судалгааны дүнгээс …

  • 3 April

    Хан-уул дүүрэгт гахайн сонгомол мялзан өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоолоо

    Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ний гахайны аж ахуйд гахай үхсэн мэдлээллээр дүүргийн онцгой байдлын хэлтэс, мал эмнэлгийн алба,  мэргэжлййн хяналтын хэлтээс холбогдох мэргэжилтнүүд  гахайнуудад эрүүл мэндийн үзлэг хийж, халуунтай, хэвлийн хэсгээр тууралттай, хөх толботой хөхөрсөн зэрэг шинж тэмдэгтэй 2 торойноос цусны дээж авч, 2 торойг нядлан лабораторийн шинжилгээнд, 4 мэгжнээс цусны дээж авч нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторийн …

  • 3 April

    Нийслэлд энэ жил 6000 гаруй том мод шилжүүлэн суулгахаар төлөвлөж байна

    “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслийг хүлээн авч,шийдвэрлэх” асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдасны дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулахаар төсөл боловсруулсан байна. Том мод шилжүүлэн суулгаснаар ногоон байгууламжийн 8-12 жилийн арчилгаа, хамгаалалтын …

  • 3 April

    “Грейгийн амьдралын 50 сүүдэр”-ийг дуурайсан бизнесмен шоронд оржээ

    Хятадын Жэжян мужийн прокурор 31 настай бизнесмен Лиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгажээ. Тэрээр “Hangzhou” хэмээх автомашины засвар үйлчилгээний компанид ерөнхий менежерээр ажилладаг гэнэ. Ли залуу охиныг хулгайлан өөрийн түрээсийн өрөөнд хорьсон байжээ. “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киног дуурайх зорилгоор охиныг зодож, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болохыг цагдаа нар тогтоосон байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Ли амжилттай ажиллаж буй бизнесмен залуу …

  • 3 April

    А.Эрдэнэ-Очир найрагч дуучин болно

    Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир энэ сарын 9-нд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийн утга уянгын цэнгүүн хийхээр зэхсэн юм.       Утга, уран зохиолын ерээд оны нэрт төлөөлөгч А.Эрдэнэ-Очирын тоглолтод Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, Пунцагийн Бадарчаас эхлээд үе үеийн утга зохиолын нэрт төлөөлөгчид оролцоно. Мөн эрхэм найрагчтай нэгэн …

  • 3 April

    Нийслэлийн иргэний зөвлөл байгуулна

    Хуралдаанд “Авлигын эсрэг нийслэлийн 2015 оны төлөвлөгөөний төсөл”-ийг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23/01 дугаар тогтоолоор “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөг 2015-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсөвт жил бүр тусгахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 3 April

    Зөрчил гаргасан автомашиныг зөөж, шилжүүлэх журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна

    “Нийслэлд зориулалтын ачигч чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Журмын төсөлд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж, шийдвэрлэхээр тусгажээ. …