Мэдээ мэдээлэл

March, 2022

  • 30 March

    С.Моллай тэргүүтэй Монголын баг тамирчид “Анталья-Их дуулга-2022” тэмцээнд оролцоно

    Турк улсын Анталья хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Тэмцээнд 67 орны эрэгтэй 336, эмэгтэй 228 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор 18 жүдоч зодоглох юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Сүхбат, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д С.Моллай, Б.Эрдэнэбаяр, -100 …

  • 29 March

    Геронтологийн үндэсний төвийн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгахтай холбоотой асуудлаар хугацаатай үүрэг өгөв

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар өчигдөр (2022.03.28) Геронтологийн үндэсний төвийн барилга, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.  Геронтологийн …

  • 29 March

    У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэх санхүүжилт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын оролцооны талаар онцлон хэлэлцэх юм. Мөн Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн …

  • 29 March

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг …

  • 29 March

    Өвөр Монголын олон улсын эвэнт танхимыг түр эмнэлэг болгов

    Хөх хотод байдаг Өвөр Монголын олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвийг түр эмнэлэг болгов.  Одоогоор “А” танхимд 518 ор, эмнэлгийн 2 кабинет, сувилахуйн 6 байр, эмнэлгийн ажилтнуудын хувцас солих тасаг, ариутгал халдваргүйжүүлэлтийн 2 өрөө, эмнэлгийн хог хаягдлын 2 тасаг, эмнэлгийн байр, тоног төхөөрөмжийн 2 бүсийг байрлуулсан байна. Түр эмнэлэгт  тусгаарлагдсан өвчтөнүүдийн амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц ор ширээ, хогийн сав гэх …

  • 29 March

    Монгол Улсын 3Х3 эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн Дэлхийн аваргад өрсөлдөх эрх баталгаажлаа

    2022 оны ФИБА 3Х3 насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, 20 улсын нэрийг зарлалаа. Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шилдэг улсын дунд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багтаж манай улсын тамирчдын эрх баталгаажлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны зургадугаар сарын 21-26-ны өдрүүдэд Бельги улсын Антверпен хотод зохион байгуулагдана. ФИБА-гаас тодорхойгүй хугацаагаар ОХУ-ын …

  • 29 March

    Хөсөгтөн хамтлаг 2022 оны аялан тоглолтоо эхлүүллээ

    Хөсөгтөн хамтлагийн 10 жилийн ойдоо зориулан Францын “Buda Musique” болон “Routes Nomades” хөгжмийн лэйблтэй хамтран бүтээсэн “Жангар” цомог гарсан даруйдаа Европын нэр хүндтэй хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж эхэлсэн билээ. Цар тахлаас болж хойшлогдсон аялан тоглолт 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Франц, Люксембург, Швейцар, Бельги улсын хотуудаар үргэлжилж байна. Жангар цомог нь дараах жагсаалтуудыг тэргүүлж хөгжим судлаачдаас өндөр үнэлгээ авчээ. …

  • 29 March

    Э.Бадар-Ууган МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов

    Монголын Үндэсний Олимпын хорооны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар болов. Олимпын аварга Э.Бадар-Ууган 2017 онд Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан билээ.

  • 29 March

    Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд тодорлоо

    Монголын Үндэсний Олимпын хорооны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо. Зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв. Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов. Түүнээс гадна Монголын байт харвааны холбооны …

  • 28 March

    МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдов

    Монголын Үндэсний Олимпын хорооны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдаж дууслаа. Энэ албан тушаалд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил …

  • 28 March

    МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдлоо

    Монголын Үндэсний Олимпын Хорооны VIII чуулган Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна. Дөнгөж сая Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөлөө. Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн. Ингэснээр Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөв. Санал …

  • 28 March

    Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган эхэллээ

    Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэллээ. Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг …

  • 28 March

    Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбоо нэрээ өөрчилж “Социал демократ” Монголын оюутны холбоо болов

    Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо VIII Их хурлаа “Social Democratic Student-2022” оюутны нэгдсэн чуулган нэр дор зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Боловсрол Шинжлэх Ухааны дэд сайд Ганбаяр,  УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Зулпхар, Уул Уурхайн дэд сайд О.Батнайрамдал нар болон …

  • 28 March

    ЦХХХЯ:Төрийн үйлчилгээний платформууд, чат, и-мэйл халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байна

    “e-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудасны админ эрх рүү 2022 оны 03-р сарын 27-ны өдөр халдсан тохиолдол гарлаа. Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фейсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “e-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. “e-Mongolia” систем нь иргэнд төрийн үйлчилгээг …

  • 28 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 03 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар …