Сургуулийн өмнөх насны анимешн төрөлд BAFTA шагнал авсан Numberblocks хүүхэлдэйн кино өнөөдөр Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. Уг хүүхэлдэй нь нийт 134 оронд 36 хэлээр цацагдсан юм. Их Британийн багш нарийн дунд явуулсан судалгаагаар 10 багш тутмын 9 нь уг хүүхэлдэйг хичээлийн хөтөлбөртөө ашигладаг бөгөөд сурагч нар 100 хувь уг хүүхэлдэйнээс хэрэгтэй зүйл сурсан гэсэн дүгнэлт гарсан байна. Эцэг эхчүүдийн …
Мэдээ мэдээлэл
September, 2022
-
15 September
Чөлөөт бөх:ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртлээ
“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонжаргал аваргын төлөө олимп, дэлхийн аварга Японы Юи Сүсакад цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулав. Ялангуяа олимпын жинд хоёр жил дараалан дэлхийгээс медаль авснаар айсуй олимпод медалийн төлөө хүчтэй өрсөлдөх бөх байх болно гэдгээ харууллаа. Түүнчлэн …
-
15 September
“Гавьяат” цолтон ахмадууд сар бүр улсын төсвөөс 150.000-300.000 төгрөгийн нэмэгдэл авдаг
Төр хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, байж болох бүхий л зардлаа танаж, татвар төлөгчдийн мөнгийг аль болох үр дүнтэй зүйлд зарцуулахыг эрмэлзэж байгаа энэ цаг үед хэлэмгүй өнгөрч боломгүй нэг “зүйл” байна. Энэ бол ахмад настай гавьяатнуудад сар бүр төрөөс олгодог нэмэгдлийн тухай асуудал юм. Мэдээж энэ нь бид “залуу нас, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө улс эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын …
-
15 September
Нийслэлийн хэмжээнд 450 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж, нийт 450 цэгээр түлш борлуулж эхлээд байна. Тиймээс Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд тэргүүтэй холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, борлуулагч нар болон иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулалтын асуудлыг хариуцан ажилладаг. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн …
-
15 September
Концессчин, ЖДҮ-чин, тэрбумтан, Барилгачин, Бизнесчин, Хөгжлийн банкны зээлдэгч “сайдууд”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинээр орсон сайдууд нь төрөөс төрсөн олигархиуд, тэрбумтан, концессчин, ЖДҮ-чин, Хөгжлийн банкны зээлдэгч, ашиг сонирхлын зөрчилтнүүд байна. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдсон, 2019, 2020 онуудад улсын төсвөөс нийт 67.7 тэрбум төгрөгийг концесс нэрээр “авсан”, 2019 онд Хөгжлийн банкнаас Ховд аймагт цементийн үйлдвэр барих зорилгоор 28,025,380 ам.долларын зээл авсан. 2021 оны байдлаар …
-
15 September
Үндэсний хороодын бүрэлдэхүүн, Сайдын ажлын албаны орон тоог баталлаа
Засгийн газрын хуралдаанаар дараах гурван Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тоог баталлаа. -Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 10 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ахална. Хилийн боомтын захиргааны дарга нарийн бичгийн дарга нь байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн …
-
15 September
Д.Амарбаясгалан: Хяналтыг яам, агентлаг, орон нутагт шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг дарамт, чирэгдэл арилна
Мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Мэргэжлийн хяналтын байгууллага одоогийн хууль тогтоомжийн хүрээнд 26 салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөн энэ байгууллагаас гадна 12 байгууллага мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог.Одоогийн энэ тогтолцоо өнөөгийн цаг үед оновчтой биш байгаа тул салбарын яам, агентлаг, …
-
15 September
Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болголоо.Засгийн газраас …
-
15 September
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа байгууллагууд нь “Буянт-Ухаа” инновацийн төвд ажиллана
Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсэгт “Буянт-Ухаа” инновацийн төв байгуулахаар шийдвэрлэлээ. Тус төвд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудыг нүүлгэн, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотойгоор байрны дэд бүтэц, засвар, үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын төсөвт суулган шийдвэрлэх, байр, талбайн өмчлөлийн асуудлыг судалж танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа. Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой …
-
15 September
Л.Оюун-Эрдэнэ:2024 оны Парисын олимпод оролцох тамирчдын бэлтгэлд анхаарал хандуулах шаардлагатай
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Тус хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэн, дараах асуудлаар чиглэл өглөө. Нэгдүгээрт, 2024 оны Парисын олимп, 2026 оны Италийн өвлийн олимп дөхсөн энэ үед олимпод оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлд анхаарал хандуулах шаардлагатай. Олимпод бэлтгэх үндэсний …
-
15 September
Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах төлөвлөгөө гаргахдаа олон нийтэд сонгох хувилбар өгөхгүйгээр эрхийг нь хязгаарлаж болохгүй
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Тус хорооны эхний хурал өчигдөр боллоо. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.Тэрбээр, “2023 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажил эхэлж байна. Улаанбаатар хотын төвлөрөл, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах агуулгыг төсвийн төсөлд тусгах ёстой. Тухайлбал, орон нутагт шилжин очсон иргэдэд цалингийн нэмэгдэл олгох, тухайлсан санхүүгийн дэмжлэгийн …
-
15 September
Импортын цементийн гаалийн албан татварыг “тэглэлээ”
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж цементийн одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг O хувь болголоо. “Мак цемент” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 335 мянга, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 350 мянга, “Цемент шохой” ТӨХК-ийн үнэ 238 мянган төгрөг байгаа ч барилгын салбарын ажиллах хугацаа богино, барилга угсралт, зам тээвэр …
-
15 September
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи салхилж, 16-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 17, 18-нд цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 09 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас …
-
14 September
Make up артист Ц.Ариунзаяа хуримын будалтын Дэлхийн аварга болов
Дэлхийн гоо сайхны олимп болох OMC Hairworld тэмцээн есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээний хуримын нүүр будалт төрөлд Make up артист Ц.Ариунзаяа тэргүүн байр эзэлж, Дэлхийн хошой аварга болсон байна. Make up артист Ц.Ариунзаяа 2021 онд неон нүүр будалт төрлөөр дэлхийн хамгийн анхны аварга болж байсан юм. 75 дахь удаагаа зохион байгуулагдаж уг тэмцээнд Монгол Улс …
-
14 September
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Coal Mongolia-2022”-д оролцов
Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт “Coal Mongolia-2022” энэ жил 10 дахь жилдээ “Сэргэлтийг хамтдаа” уриан дор энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал оролцлоо. Тус компанийн хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтийн үйл ажиллагаатай давхацсан уг чуулганд тэрбээр цахимаар холбогдон, “Хөгжилд хөтлөх төмөр зам” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, ТТ-ГС …