Мэдээ мэдээлэл

July, 2022

  • 27 July

    Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна

    Өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас хэд хэдэн газарт үер буун, Нийслэлийн Онцгой байдлын газарт 14 дуудлага ирсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг дуудлага иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах анги болон дүүрэг тус бүрийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь шуурхай …

  • 27 July

    Ургац хураалтад зориулж шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийг бууруулж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Ургац хураалтын ажилд шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа. Энэ онд улсын хэмжээнд 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, 10.9 мянган га-д хүнсний …

  • 27 July

    С.Даваасүрэн:Налайх дүүргийн айл өрхүүд түүхий нүүрс түлэхгүй байх гэж итгэж байна

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал нь Агаарын чанарыг сайжруулах бүс, тухайн бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай байв. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор галлагааны улирал эхлэхээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөх үүргийг Засгийн газраас үүрэг болгосны дээр нийслэлийн Налайх дүүргийн найман хорооны 7691 өрх айлыг сайжруулсан түлшээр хангаж, түүхий нүүрс хэрэглэхийг …

  • 27 July

    Түүх соёл, аялал жуулчлал, археологийн олдворын өлгий нутгийг төрийн тусгай хэрэгцээнд авна

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.07.26) Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор уг …

  • 27 July

    Үер буух эрсдэлтэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байхыг анхаарууллаа

    Өчигдөр хүчтэй бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас 20 гаруй айлын хашаанд ус түрэн орж, гурван айлын гэр урсан, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан байна.  Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  аврах ангийн албан хаагчид, автомашин болон завьтайгаар  ажиллаж, усанд боогдсон  долоон /4 том хүн, 3 хүүхэд/ иргэнийг авран,  …

  • 26 July

    Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 44 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өгчээ. Мөн мөрдөн байцаалтын 1838 хэрэгт хяналт тавьж, 183 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Өмчлөх …

  • 26 July

    Сувдны үйлдвэрлэлээр эдийн засгаа тэлнэ

    Сүүлийн жилүүдэд Жэжян мужийн Хүжөү хотын Дэчин шянь цэнгэг усны сувдан хясаа үржүүлэх, сувдан дун бойжуулах, хиймэл сувд тарих зэргээр сувд үйлдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаагаа идэвхтэй эрчимжүүлж байна. Тэд сувдны үйлдвэрлэлийг тарих, эдшүүлэх, борлуулах, шинжлэх ухааны судалгаа хийх, соёлын аялал жуулчлалыг тэтгэх зэргээр цогцоор нь нэгтгэн хөгжүүлж байгаа юм.

  • 26 July

    СХД-т гарааш буулгасан талбайн цэвэрлэгээг ирэх даваа гарагт бүрэн дуусгах үүрэг өгөв

    Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтуудын гүйцэтгэл, төлөвлөгөө, дэд бүтцийн тулгамдсан асуудлууд, хороодын нутаг дэвсгэр дээрх худалдаа үйлчилгээ, төрийн үйлчилгээний хэрэгжилтийн талаарх асуудлуудтай танилцлаа. Тодруулбал, 5 дугаар хороо ханын материалд нийтийн бие засах газар ашиглалтад оруулж өгөх,6 дугаар хороо Нийслэлийн Авто замын газраас хийгдэж байгаа авто замууд газар чөлөөлөлтөөс болоод ажил гацсан,23, 27 дугаар …

  • 26 July

    Цагдаагийн алба хаагчид усанд осолдож байсан иргэний амийг аварчээ

    Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч Хэрлэн голд живж байсан иргэний амь насыг аварчээ. Тодруулбал, энэ оны 07-р сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар “Их хурд-9” наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн …

  • 26 July

    Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамж, зам талбай, гэр, байшин усанд автсан байна

    Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр 15:00 цагийн орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас гудамж, зам талбай, гэр, байшин усанд автлаа. Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн үер, усны дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өнөө шөнө Хэнтийн зүүн хэсэг, Дорнодын нутгаар үргэлжилсэн бороо, …

  • 26 July

    БНСУ-тай цагаачлалын асуудлаар хамтарч ажиллана

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.   Элчин сайд Ли Ё Хуны зүгээс хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.  

  • 26 July

    “Даншиг наадам-Хүрээ цам 2022” аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй

    Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022”  шашин соёлын наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэгтэй ярилцлаа. -Даншиг наадмыг хэзээнээс сэргээн зохион байгуулж эхэлсэн бэ. Энэ жилийн зохион байгуулалтын талаар танилцуулна уу? -Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн …

  • 26 July

    “Өсвөрийн аврагч” буухиа тэмцээнд “Ялалт” баг тэргүүллээ

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас жил бүр “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн амрагч хүүхдүүдийн дунд гал түймэр, газар хөдлөлтийн гамшгийн үед өөртөө болон бусдад гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар олгох зорилгоор “Өсвөрийн аврагч” буухиа тэмцээнийг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил зуслангийн 4 дүгээр ээлжийн 170 хүүхдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ, …

  • 26 July

    Б.Баттогтох: Тооцоо судалгаан дээр үндэслэсэн эрсдэл хийж, туршлагад суралцах хэрэгтэй гэж боддог

    Даруухан, ажил хэрэгч эрхэмтэй өглөө таарах бүрт “Сайхан амарсан уу” хэмээн аядуухан инээмсэглэн мэндчилэх. Түүний аядуу, намуухан энэ зангийн цаана оноогдсон үүргээ чамбай гэгч гүйцэтгэж, бүтээл туурвилаараа жинтэйхэн “дуугарчихдаг” эрч хүч, эрхэмсэг чанар нуугдан байх аж. ОБЕГ буюу төв штабт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаас анхны, албанаас төрсөн 10 дахь доктор болсон түүнийг Б.Баттогтох гэдэг. Хошууч цолтой тэрбээр ОБЕГ-ын Гамшгийн …

  • 26 July

    Жижиг дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжсэнээ тайлагнадаг тогтолцоотой болно

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т ажиллаж, жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдлүүдийг хэлэлцлээ. Мөн энэ хүрээнд нийслэлийн удирдлагууд, харьяа байгууллагууд хамтран ажиллах арга замууд, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах үйл ажиллагаа зэрэг асуудлын талаар ярилцсан юм. Уулзалтын үр …