Мэдээ мэдээлэл

November, 2021

  • 8 November

    “Белград-2021”: ОУХМ Э.Дэлгэрмаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

    “Белград-2021” 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы …

  • 8 November

    Өнгөрсөн долоо хоногт найман тоглолт, хоёр тэмцээн зохион байгуулагджээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл, урлаг, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ 50 хувийн дүүргэлттэй байхаар журамд заасан. Журмын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөө, Улсын филармони, УДЭТ, УДБЭТ гэхчлэн газруудад найман тоглолт зохион байгуулагджээ. Мөн нийслэлийн хэмжээнд спортын хоёр тэмцээн уралдаан зохион байгуулагдсан байна.

  • 8 November

    Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт боллоо

    Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Соёлын төв өргөөнд хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа. Соёлын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Умард Осетийн Улсын эрдмийн бүжгийн “Алан” чуулга, Кубаний казакуудын найрал дуу, бүжгийн чуулгын хамт олон манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний хамтарсан тоглолтыг ОХУ-ын Холбооны улсын төсвийн соёлын …

  • 8 November

    Л.Оюун-Эрдэнэ:3-р тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл “Шар” түвшин рүү шилжүүлэх стратеги барьж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэнтэй танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Үзэсгэлэнд оролцогчдыг КОВИД-19-ийн халдварын эсрэг 3-р тундаа хамрагдсан эсэхийг шалгаж нэвтрүүлж байсан. МҮХАҮТ-д болж буй энэ үзэсгэлэнд оролцогчдод зориулан дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж, вакцины 3-р тундаа хамрагдах боломжоор хангаж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа. …

  • 8 November

    Н.Наранхүү “U-23”-ын ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ

    Бөхийн төрлүүдийн 2021 оны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг …

  • 8 November

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. 2021 оны 11 сарын 08-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Завхан голын эх, Идэр, Тэс голын …

  • 5 November

    Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн  сарын шинийн 1-н өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй эрхмүүд Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл …

  • 5 November

    Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол болов. Мөн төрийн есөн хөлт Их цагаан тугийг Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд торгон цэргүүд, Төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ. Монгол Улсын …

  • 5 November

    Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана

    Улаанбаатар хотод өнөөдөр суурин 16 цэгт 20 багийн 85 эмч, ажилтан ажиллаж, 2,978 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд доорх цэгүүд 10:00-20:00 цагийн хооронд ажиллана. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд нийслэлийн хэмжээнд I тунд 57 II тунд 141 нэмэлт сэргээх тунд 3,538 нийт 3,736 иргэнийг дархлаажуулсан байна. Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт …

  • 4 November

    Маргааш дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана

    Энэ сард нийтээр тэмдэглэх тэмдэглэлт хоёр өдөр тохиож буйтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн дарга гаргасан байна. Тушаалд зааснаар арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд ажиллах аж. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн …

  • 4 November

    Х.Цагаанбаатар: Хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө нэмэлт тундаа хамрагдаарай

    ЭМЯ, НЭМГ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Спортын төв ордонтой хамтран тамирчдыг өнөөдөр дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрууллаа. Нийт 350 тамирчин Пфайзер болон Синофарм вакцины сонголттой III тунгийн дархлаажуулалтад хамрагдаж буй юм. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Соёл урлаг, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй, III тунд хамрагдсан бол түргэвчилсэн шинжилгээ шаардахгүйгээр явуулах болсон. Манай …

  • 4 November

    Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно

    Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хуралдаанд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөл”-ийг танилцууллаа. Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөлд 18 зорилго, зорилт бүхий 108 ажлыг тусгажээ. Динамик судалгааны дүнгээр Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа нэг саяд хүрнэ гэж гарсан байна. Одоогийн байдлаар …

  • 4 November

    Р.Батнасан:Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын мэдүүлэг авах өрөөнүүдийг сар бүр шалгадаг

    Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Батнасангаас тодрууллаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг гэж ямар гэмт хэргийг ойлгох вэ, энэ гэмт хэргийн талаар танаас мэдээлэл авах гэсэн юм? Юуны түрүүнд эрүү шүүлт гэж юу болох, хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан байдаг талаарх мэдээллийг өгье. 2002 оны …

  • 4 November

    Авто замын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулна

    Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос …

  • 4 November

    Л.Оюун-Эрдэнэ: Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье

    Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах  үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж, хоёр дахь удаагийн албан даалгавраа гаргалаа. Энэхүү албан даалгавар нь дараах чиглэлүүдийг багтаасан юм. Нэгдүгээрт, орон нутагт хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр албан даалгавар …