АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара байт харвааны ДАШТ энэ сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртлээ. Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялсан. Улмаар тус тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын багтай учраа таарахад 6:0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялжээ. …
Мэдээ мэдээлэл
February, 2022
-
25 February
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ
Монгол Улсын Шадар сайдын баталсан Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж НОБГ-ын даргын баталсан ‘Шар усны үерээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удидамж’-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээг эрчимжүүллээ. Тодруулбал Шар усны үер, хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах үүрэг бүхий байгууллагуудын бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох;Болзошгүй аюулт үзэгдэл, гамшгийн …
-
25 February
“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй болгоно
“Эрдэнэт Медипас” эмнэлгийг төрийн өмчид буцаан авах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллаж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч өнөөг …
-
25 February
5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана
Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл Олон Улсын цахилгаан …
-
25 February
Ж.Эрхэмбаатар: Чанаргүй зээл олголтод оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 21-ны даваа гарагт Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ. Энэ дагуу Хөгжлийн банкнаас зарим арга хэмжээг авч …
-
25 February
Украинд байгаа монгол оюутнуудад Шенгений визийг яаралтай олгох талаар ярилцав
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа. Дэд сайд Б.Мөнхжин Украин Улсаас нутаг буцаагүй үлдсэн монгол оюутнуудын аюулгүй байдлыг хангахад тухайлбал, тэднийг Польш Улс руу нэвтрүүлэх, Шенгений визийг яаралтай горимоор олгох зэрэг асуудлаар Элчин сайдтай ярилцав.
-
24 February
Монгол-Японы 50 жилийн ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Гадаад харилцааны яамнаас уг түүхт ойд зориулан “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Хурлын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг нээн, зочид, төлөөлөгчдөд толилуулав. Гэрэл зургийн үзэсгэлэнд Гадаад харилцааны яамнаас гадна Батлан хамгаалах …
-
24 February
Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо. НЯМ-ОСОРЫН БАТХҮҮ НЬ: 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль,1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн.1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг,2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор. Ажилласан байдал: 1997-2008 онд МУИС-ийн …
-
24 February
“Эрдэнэт медипас” эмнэлгийн хувьчлалыг цуцалж, бүсийн оношилгоо эмчилгээний төв болгоно
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 70 тэрбум төгрөгөөр 2015 онд барьсан “Эрдэнэт медипас” эмнэлгийг “Медипас” ХХК хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлэн авсан байдаг. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, ашиглах тухай засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан санаачлан, танилцуулсан. Тэгвэл тус эмнэлгийг улсын өмчид буцаан …
-
24 February
“Зола Брос” циркийн уран бүтээлчид олон улсын тэмцээнээс хүрэл цом хүртлээ
Испани улсын Жирона хотод зохион байгуулагдсан Олон Улсын циркчдийн тэмцээнд Монгол Улсын “Зола Брос” хувийн циркийн “Есөн өрлөг” хамтлагийн залуу уран бүтээлчид амжилттай оролцож гуравдугаар байр эзэлсэн байна. Дэлхийн 28 улсын уран бүтээлчид оролцсон уг наадмаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Зола Брос” хамтлаг хүрэл цом, “Росгос” циркийн тусгай шагнал хүртжээ. “Зола брос” цирк нь 2015 онд байгуулагдсан бөгөөд одоо 40 …
-
24 February
Г.Эрхэмбаяр: Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа. –Хэдхэн хоногийн өмнө “Этгээд” УСК-оо нээсэнд баяр хүргэе. Киноны зураг авалт хэр удаан үргэлжлэв? -Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд бие дааж продюсерлосон анхны уран бүтээл. Киноныхоо гол дүрд тоглосон, анх Мөрөөдлийн театрыг байгуулж байсан шиг бүх зүйл шинэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Найруулагч, зурагчнаар Баатар ажилласан. Хөрөнгө оруулалт, продюсерийг Мандах гэдэг найз маань хариуцсан. Бид гурвын хамтын …
-
24 February
“Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлнэ
Коронавируст халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 тоот хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн. Журмын хэрэгжилтийн хүрээнд 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд компаниуд …
-
24 February
Монголбанк репо арилжаагаар банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо
Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 дүгээр тогтоол болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Монголбанк 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа. Монголбанкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд Худалдаа хөгжлийн, Голомт, Богд банкууд оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлэв. Мөнгөний бодлогын хорооны 2022 …
-
24 February
О.Хулан: Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр 10 мянга гаруй ажлын байр бий болно
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг эцэслэн баталсан тухай Протоколд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Төслийн явцын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулантай ярилцлаа. Монгол Улсын нутаг дэвсгэрээр …
-
24 February
Элчин сайд Д.Баярхүү Казахстан улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт 2022 оны 2 дугаар 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв. Мөн энэхүү …