Мэдээ мэдээлэл

March, 2022

  • 4 March

    “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ныг ШИНЭ СЭРГЭЛТ уриан дор зохион байгуулна

    “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд боллоо.Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. “Шинэ …

  • 4 March

    ЭХЗХ:Эрчим хүчний тарифт 2019 оноос хойш өөрчлөлт ороогүй, үнэ нэмэгдээгүй

    Сүүлийн үед эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гарч байгаа учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү хэвлэлийн хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үнэ тарифыг …

  • 4 March

    УБЦТС ТӨХК цэцэрлэгтэй боллоо

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Тус компани нь ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд түүхт ойн арга хэмжээний нэг болох байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын тэргүүний 28 дугаар цэцэрлэгтэй хамтран эхлүүллээ. УБЦТС ТӨХК-ийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-өөс санаачлан залуу гэр бүлд ажлын газартаа ойр хүүхдээ цэцэрлэгт хамруулах, …

  • 4 March

    Паралимпын наадмыг хоёр телевиз үзэгчдэд хүргэнэ

    Өвлийн XIII паралимпын наадам өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлнэ. Гуравдугаар сарын 4-нөөс 13-ны хооронд 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Азербайжан, Израиль, Пуэрто-Рико улс өвлийн паралимпод анх удаа оролцох бол Лихтенштейн, Эстони, Латви улс хэд хэдэн наадмыг өнжсөний эцэст эргэн ирэхээр болжээ. Украинд …

  • 4 March

    С.Энхболд: NGS лаборатори нь зөвхөн халдварт өвчнийг оношлох, тандалт судалгаа хийгээд зогсохгүй, халдварт бус өвчний оношилгоо шинжилгээнд ч тустай

    Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ” Монгол улсад 2020 оны 1 дүгээр сард SARS-CoV-2 вирүс илрүүлэх ПГУ-ын шинжилгээг анх ХӨСҮТ-д хийж эхэлснээс хойш …

  • 4 March

    Б.Сэмжидмаа:Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад иргэн бүрийн оролцоо нэн чухал

    Нийслэлийн Баянгол дүүргийн төр, хувийн хэвшлийн ААН, албан байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн цуглаж Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо. Энэхүү зөвлөгөөнийг дүүргийн ИТХ, ГХЗУСАЗСЗ-өөс санаачлан, Каритас Монгол ТББ-тай хамтран зохион байгуулсан юм. БГД-ийн ИТХ-ын дарга бөгөөд ГХЗУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудал чимээгүй өнгөрч боломгүй сэдэв болсон. 2018 оны Хүүхдийн төлөө үндэсний …

  • 4 March

    Гаалийн байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн албаны нохой сургагчийг бэлтгэх эрхтэй боллоо

    Гаалийн ерөнхий газрын дэргэдэх “Эрэлч нохойн сургалтын төв” нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвөөс “МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ” гардаж авлаа. Тус төвөөс төгсөн гарч буй мэргэжлийн эрэлч нохой сургагч нарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг олгох юм. Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд Эрэлч нохойн сургалтын шинэ байрыг …

  • 3 March

    Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улс үзэсгэлэнгээ гаргана

    Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2022 FIFA World Cup/ 2022 оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 18-ны өдрүүдэд Катар улсад зохион байгуулагдана. Энэ үеэр хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүс бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлалт шинэчлэлтийг илтгэх “On the …

  • 3 March

    Онцгой байдлын байгууллагад эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө

    Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж  байгаа “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …

  • 3 March

    С.Амарсайхан: Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхтгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр УОК-ын Нэгдсэн шуурхай штаб энэ хоёр жилийн хугацаанд үе шаттай хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл танилцуулсан юм. Мөн Нэгдсэн шуурхай штабаас цаашдын үйл ажиллагааны чиглэлээр гаргасан саналыг холбогдох удирдлагуудад танилцууллаа. Харин …

  • 3 March

    МУИС-ийн Хууль зүйн сургууль:Оюутныг сургуулиас хасах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлнэ

    Бусдын толгой дээр кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутныг сургуулиас хасах тухай саналыг оюутнууд сургуулийн захиргаандаа хүргүүлсэн билээ. Уг санал болон оюутны гаргасан үйлдлийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ. Хурлын шийдвэрийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, багш С.Нарангэрэл нар танилцуулав. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа “МУИС-ийн Хууль Зүйн …

  • 3 March

    Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

    Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай, шороон шуургатай байхыг анхааруулж байна.2022 оны 03 сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд …

  • 2 March

    Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 …

  • 2 March

    Бураатын даваа орчмын авто замын доорх цэвдгийн гэсэлтийг зогсоох технологи нэвтрүүлж байна

    Баян-Өлгий аймгийн Бураатын даваан дээр хөрсний цэвдгээс шалтгаалан 700 орчим метр хатуу хучилттай авто замд эвдрэл гарчээ. Өөрөөр хэлбэл тухайн замын тодорхой хэсгүүдэд өвөл хөлдөж овойн зуны улиралд цэвдгийн гэсэлтийн суулт өгсөн нь зам эвдэрч, зорчих хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон байна. Тиймээс Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл,  зөвлөх болон үндсэн гүйцэтгэгч компанийн хүсэлтээр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг …

  • 2 March

    Улсын хэмжээнд 1000 гаруй барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа ч татвар төлдөг нь цөөн гэв

    Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын …