Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 1 October

    Б.Бямбадорж :Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсанаар коронавирусийн халдвараас сэргийлж чадна

    Нийслэлийн Онцгой комисс /НОК/ цаг үеийн асуудлаар долоо хоног бүр мэдээлэл хийж байхаар болсон. Өчигдөр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар  нар коронавирусийн тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Коронавирусийн халдварын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд НОК болон НЭМГ-аас 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд халдвараас сэргийлэх сургалт сурталчилгаа, молекул биологийн лабораторийн шинжилгээ, халдвар илрүүлэх шинжилгээ, …

  • 1 October

    У.Хүрэлсүх: Экосистемийн доройтол, цөлжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг ирсэн

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав. Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос …

September, 2021

  • 30 September

    Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд саналаа өгөөрэй

    Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд гээд нийт зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан юм.      Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулж, Засгийн газрын …

  • 30 September

    Эмнэлгийн ор зохицуулах баг маш хүнд, хүнд болон хүндэвтэр өвчтөнийг хэвтүүлэхэд анхаарч ажиллана

    Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо есдүгээр сараас огцом нэмэгдэж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор маш хүнд, хүнд хүний эзлэх хувь 20-25, хүндэвтэр хүн 50 хувийг эзлэх болсноос шалтгаалан орны эргэлт удааширч, орны ачаалал, хүлээгдэл ихэссэн. Иймээс Эрүүл мэндийн сайдын есдүгээр сарын 24-ний 595 дугаар тушаалаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ыг баталсан юм. Энэ дагуу …

  • 30 September

    Улсын II төв эмнэлэг дэргэдээ 100 хүүхдийн ортой цэцэрлэгтэй боллоо

    Улсын II төв эмнэлгийн дэргэд 100 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулагдлаа. Цэцэрлэгийн нээлтэд БШУ-ын сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, тус эмнэлгийн удирдлага, ажилтан, алба хаагчид, цэцэрлэгийн төлөөлөл оролцлоо. Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлд цэцэрлэгийн насны нийт 1000 гаруй хүүхэд бий. Иймд эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийх санаачилгыг …

  • 30 September

    ОХУ-ын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын АНХААРАЛД

    ОХУ-ын Засгийн газар тус улсын их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудыг КОВИД-19-ийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн эсэхээс үл хамааран танхимын сургалтад хамруулах шийдвэр гаргасантай холбогдуулан дараах мэдээллийг Та бүхэнд хүргэж байна. Үүнд: Оросын их, дээд сургуулиуд виз авах шаардлагатай гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлнэ. Эдгээр жагсаалтыг үндэслэн …

  • 30 September

    Сангийн яам: Хүүхдийн мөнгийг 100 мянгаар олгох бодлого үргэлжилнэ

    Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн төслийг эцсийн байдлаар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар тогтсон. 2022 оны төсвийн төсөлд тусгасан шинэчлэлийн бодлогыг сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд танилцууллаа. Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлаас үүдэлтэй уналтыг сааруулах, эдийн засгаа эрчимжүүлэхэд чиглэж байна. Мөн бүтээмж, өсөлт гэсэн уриатайгаар дараах найман чиглэлд шинэчлэлийн зорилт тавьж ажиллахаар төлөвлөсөн. Хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг …

  • 30 September

    Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн хуулийн төслийг өргөн барилаа

     Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавлан өнөөдөр (2021.09.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.     Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн …

  • 30 September

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Налайх дүүрэг нэгдэж, мод тарих бэлтгэл ажлаа хангаж эхэллээ

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдлаа. Засаг даргын орлогч С.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, бэлтгэл, зохион байгуулалтын төлөвлөгөө боловсрууллаа. 10 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд тарих мод бутны нүх ухах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 10 сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд бүх нийтийг хамруулан хуваарь гаргаж мод тарих ажлыг зохион …

  • 30 September

    “Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-нээс уншигчдын хүртээл болно

    Гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй залуустай амжилтын түүхээ хуваалцахаар “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир “Шийдэл үргэлж байдаг” номоо бичжээ.  Дэлхийд алдартай бизнесменүүдийн амьдралын түүх намтар, амжилтын тухай ном Монголд цөөнгүй хэвлэгдэн гарсан байдаг ч тэдний туршлагаас санаа авч бизнес хийхэд хэтэрхий холын дээр Монголын хөрсөнд буудаггүй байна.  Тиймээс 14 дэх жилдээ Монголын бизнесийн салбарт амжилттай ажиллаж яваа “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий …

  • 30 September

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байна

    Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар ҮАБЗ-ийг хуралдуулж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар саналыг нь сонссон. Харин яг одоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэр 2030 …

  • 30 September

    Б.Даваацэрэн:Үнэлгээ хийсний дараа Буган чулуун хөшөөг сэргээн засварлана

    Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хиргисүүрийн дэнжийн 15-р буган хөшөөн дээр тосон будгаар бичиж, 3000 жилийн тэртээд холбогдох буган хөшөөний эх төрхөд халдсан хэрэг гарсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэнгээс дээрх хөшөөний сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын асуудлыг тодрууллаа. -Монгол болон Өвөр Байгалийн бугын хийсвэр дүрслэлтэй сонгодог буган хөшөөн дээр будгаар …

  • 30 September

    “Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууслаа

    “Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууслаа. Музейн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ. Соёлын яамны захиалгаар, “Балданс” ХХК-ийн зургаар, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. “Чингис хаан” музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, …

  • 30 September

    Фото: “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ашиглалтад орж, нээлтээ хийлээ

    Монголын өвлийн спортын анхны ордон болох  “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон төсөлд хамтран оролцсон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Миний бие дөрвөн жилийн өмнө Шадар сайд байхдаа мөсөн ордны төсөлтэй танилцаж, Ерөнхий сайд байхдаа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт …

  • 30 September

    Б.Ганхуяг: “Сая тонн-Сая мод” төслийг 1 их наядын өртгөөр хэрэгжүүлнэ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК “Нэг тонн нүүрс тутамд Нэг мод тарих” зорилтыг “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгажээ. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод тарихыг зорьж байгаа аж. Энэ төлөвлөгөөний талаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. -Та бүхэн “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хангай болон говийн нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. …