Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна. Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий …
Мэдээ мэдээлэл
December, 2021
-
27 December
Ш.Гунгаадоржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулахад 60 гаруй жил хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллаж, газар тариаланг бие даасан салбар болж хөгжихөөс эхлэн “Атрын III аян”-ыг манлайлан хэрэгжүүлж, залуу боловсон …
-
27 December
Нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа өрхүүдэд шахмал түлш олгоно
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал татсан удаах асуудал нь агаарын бохирдлыг бууруулах тухай байв. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын чанар сайнгүй байсныг Хотын дарга дурдаад, сайжруулсан түлшний хэрэглээ ямар байсныг холбогдох албаныхнаас тодруулав. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн: -Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна. Борлуулалтын хэмжээ өдөрт 3800 тонноос буухгүй …
-
27 December
Б.Бямбадорж: Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 200 тохиолдол бүртгэгдсэн
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Ковид-19”-тэй холбоотой мэдээлэл хийлээ. -“Ковид-19” цар тахлын халдварыг бууруулахын төлөө хамтдаа зүтгэсэн нэгэн оныг бид үдэж байна. Энэхүү хариуцлагатай үүргийг хамтдаа үүрсэн бүх хүнд баярлаж байгаагаа хэлье. Өнгөрч буй онд хамгийн их ачаалалтай үе нь нийслэлийн хэмжээнд ес, аравдугаар сар байсан. Харин арваннэгдүгээр сараас …
-
27 December
НОБГ:Өнгөрсөн долоо хоногт 45 удаагийн дуудлагаар 16 иргэнийг аврав
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Дээрх …
-
27 December
Экологийн Цагдаагийн алба: Ховордсон ан амьтныг агнахгүй байхыг анхааруулж байна
Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постод арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10:00-22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэжээ. Энэ өдөр 16:30 цагийн үед нэр бүхий иргэн 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар …
-
27 December
Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт болж, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын …
-
27 December
“Би багш-2021” нэвтрүүлгийн ялагчаар Д.Мөнхбаатар тодорлоо
“Би багш-2021” үндэсний шилдэг багш шалгаруулах зорилтот нэвтрүүлэгт 400 багш бүртгүүлсэн. Тэдний 20 нь сүүлийн 3 сарын турш өрсөлдөж финалын шалгаруулалтад 4 багш тунаж үлдсэн юм. Тэд бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр сургуулийн багш Б.Энхтүвшин, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Мөнхбаатар, Шинэ Монгол Харумофүжи сургуулийн багш Ц.Галбадрах, Нийслэлийн 24 дүгээр сургуулийн багш Г.Ганбаяр нар байлаа. …
-
27 December
Монголын залуучуудын холбооны “NEXT STOP – 2021” наадам энэ сарын 29-нд болно
Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн түүхэн ойн хүрээнд нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын Шилдэг залууг тодруулан алдаршуулах “NEXT STOP – 2021” ёслол хүндэтгэлийн наадам 29 дэхь жилдээ зохион байгуулагдаж байна. Нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарт мэдлэг боловсрол, ур чадвар, ёс зүйгээр манлайлагч залууг тодруулж, тэдний амжилтаар нэгэн үеийнхнийг идэвхжүүлэн, шинэ цагийн залуусын дүр төрх, байр суурийг …
-
27 December
Яруу найрагч Б.Болорцэрэн “Болор цом”-ын эзнээр тодорлоо
Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 24-ний өдөр Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Болорцэрэн тодорлоо. Хоёрдугаар байранд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу …
-
24 December
Т.Баярцэцэг 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртлээ
Монгол улсын гавьяат тамирчин М.Жанцанхорлоо агсны нэрэмжит хийн бууны залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын тэмцээний 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Т.Баярцэцэг алтан медаль хүртлээ. Мөн багийн төрөлд нийт 22 баг өрсөлдсөнөөс Онцгой байдлын байгууллагын баг гутгаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэд болсон юм. Тэмцээн …
-
24 December
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг УИХ-аар баталлаа
Монгол Улс, Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав. “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны …
-
24 December
Д. Батмөнх Гавьяат эдийн засагч цол хүртлээ
Хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Хоршоолол, ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон стандарт боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч Чүлтэмсүрэнгийн Алтангаяа; ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР: Хоршооллын …
-
24 December
П.Нямдаваа, А.Нота нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР: Дэлхийд үнэлэгдсэн олон бүтээл туурвин нээлт хийж, вирусологи, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, вирусологич, төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор, Эрүүл мэндийн яамны Дархлаажуулалтын …
-
24 December
Цар тахлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.24/ хуралдаж, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Монгол Улсад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар нийт 689,432 хүн өвчилсөн бөгөөд 711,792 …