Мэдээ мэдээлэл

April, 2022

  • 7 April

    Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ

    Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, …

  • 7 April

    Эртний Монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг сэргээн, найрал хөгжмийн баг бүрдүүллээ

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд Монгол нутгаас олдсон, монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг дахин сэргээн хийж, “Чингис хаан” музейн дэргэд найрал хөгжмийн баг бүрдүүллээ. “Хаан найрал” нэртэй хөгжмийн найрал нь эртний монголчуудын хэрэглэж байсан олдвороос илэрсэн 20 орчим хөгжмийн зэмсгийг шинээр үйлдэж, эгшиглүүлж байгаа юм. Мөн “Чингис хаан” музейн “Хаан найрал”-ын анхны хөгжим нь Монголын сүүлчийн эзэн хаан Чингис хааны удмын …

  • 7 April

    У.Хүрэлсүх: Нэн яаралтай үнийн өсөлтийг хязгаарлаж, хүнс, шатахууны найдвартай хангамжтай болох хэрэгтэй

    “Монголын эдийн засгийн чуулган-2022” Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогсдод уншиж танилцуулав. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ, Эрхэм төрийн түшээд ээ, Эрхэм зочид, төлөөлөгчид өө! Хүн төрөлхтөн хүндхэн сорилт, бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн …

  • 7 April

    Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

    Бүх ард түмний 15-р их наадмын сорил болох чөлөөт, жүдо бөхийн насанд хүрэгчдийн Өмнөговь аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид оролцож, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Тодруулбал, чөлөөт бөхийн +125 кг-ын жинд Гал түймэр унтраах, аврах 21-р ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Анхбаяр мөнгөн …

  • 6 April

    Хөгжлийн банкны асуудлыг Улсын Их Хурал Хянан шалгах түр хороо байгуулж, шалгана

    Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хороо Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа байгуулагдах боллоо. Түр хороо Хөгжлийн банкны асуудлыг шалгана. Энэ талаарх тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр /2022.04.06/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. УИХ-ын Хянан шалгах Түр хороо нь: -нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах …

  • 6 April

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.  Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга …

  • 6 April

    Нийслэлийн 468 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

    Цар тахлын улмаас 2022 оны нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан үнийн өсөлтийг бууруулах зорилгоор бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махны нэг кг тутамд 900-1100 төгрөгийн дэмжлэгийг батлагдсан төсөвтөө багтаан олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан үхрийн ястай мах 8900 төг/кг, хонины ястай мах 8300 …

  • 6 April

    Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Шинэ Зуунмод хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, эх үүсвэрийн зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах зардлыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн жил бүрийн …

  • 6 April

    Л.Оюун-Эрдэнэ: Шүүмжлээд, гомдоллоод, улс төржөөд энэ хямралыг даван туулж чадахгүй

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлж байна. Хуулийн төслийг танилцуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын …

  • 6 April

    “Гэгээн Муза-16”: “Жангар” хүүхдийн жүжиг 8 төрөлд нэр дэвшлээ

    Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” олон улсын театрын наадам энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зургаадугаар сарын 11-ний өдөр болно. “Гэгээн Муза-16” олон улсын театрын наадамд өрсөлдөх уран бүтээлчдэд “Нэр дэвшигчийн гэрчилгээ” гардуулах арга хэмжээ өчигдөр /2022.04.05/ Хүүхэлдэйн театрт зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд …

  • 6 April

    Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

       Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.    Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн …

  • 6 April

    “Гэгээн Муза-16” наадмын Драмын жүжгийн төрөлд “Анна Каренина” жүжиг нэр дэвшлээ

    Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” олон улсын театрын наадам энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Наадамд өрсөлдөх уран бүтээлчдэд “Нэр дэвшигчийн гэрчилгээ” гардуулах арга хэмжээ өчигдөр /2022.04.05/ зохион байгуулагдлаа. “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри …

  • 5 April

    Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өнөөдөр /2022.04.05/ өргөн барилаа. УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлагдсан.  Үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн /ТХХТ/  талаарх эрх зүйн орчин, бий болсон гэж үздэг. Гэвч Концессын тухай хууль нь концессын …

  • 5 April

    МҮЭ-ийн холбооноос барааны бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан УИХ, Засгийн газарт “Мэдэгдэл” хүргүүллээ

    МҮЭ-ийн холбооноос Өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.04.05/ зохион байгуулж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ.  Уг хэвлэлийн бага хурлаар МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газарт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар эхний ээлжинд оруулж ирэх, холбогдох газрууд хяналт шалгалт хийх, долларын ханштай холбоотой арга хэмжээ авах, энэ хүрээнд нийгмийн зөвшилцлийн хүрээнд хамтран ажиллахыг хүсэж, …

  • 5 April

    Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өнгө, үзэмжийг сэргээж, засварлахыг үүрэг болгов

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай өчигдөр зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 17 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.1 хувьтай байжээ. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ жилийн хувьд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 26 байршилд 639 гарааш буулгаж, 9873 …