Мэдээ мэдээлэл

March, 2022

  • 31 March

    Г.Ёндон:Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна

    БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай Шадар сайд С.Амарсайхан уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа материал, тээврийн үнэ нэмэгдэж дараа, дараагийн шатны ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажилд багагүй саад гараад буйг …

  • 31 March

    Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа

    Монголын Үндэсний Олимпын Хорооны 14 дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тамгаа гардан авлаа. Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар түүнд тамгыг гардуулан өгөв. Энэхүү ёслолд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав. Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө …

  • 31 March

    Сурлагын хоцрогдлыг арилгах, нөхөх чиглэлээр цогц төлөвлөгөө хэрэгжүүлж байна

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр Нийслэлийн боловсролын газарт ажиллалаа. Тус салбарын бодлого шийдвэр нийслэлийн хэмжээнд хэрхэн хэрэгжиж буй, тулгамдаж буй асуудлаа ярилцах, мэдээлэл, санал солилцох зорилгоор зохион байгуулсан энэ арга хэмжээн дээр тус газрын орлогч дарга Л.Буянтогтох холбогдох мэдээллийг өгөв.   2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 281 сургууль, 674 цэцэрлэг ажиллаж байгаа бөгөөд сургуулийн 340069, цэцэрлэгийн 104840 хүүхэд …

  • 31 March

    Банкны салбарынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, жил бүр хоёр тэрбум төгрөг хандивлана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн нээлт Төрийн ордонд боллоо. Санг ойжуулалт, мод тарьж  ургуулах болон байгаль хамгаалалтай холбоотой бусад ажлыг тогтвортой санхүүжилтээр хангах бүтэц, тогтолцоо бүрдүүлэх зорилгоор байгууллаа. Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгнө. Мөн банкны салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван …

  • 31 March

    Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

     УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Д.Батлут, Н.Наранбаатар, Г.Дамдинням нар өчигдөр /2022.03.30/ Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын 20 гишүүн санаачлан боловсруулсан байна. Улсын Их Хурал 2003 онд 54-р тогтоолоор “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл” баталж, 2009 онд үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин, хөрөнгө …

  • 30 March

    Монгол хүү бүх Японы ахлах сургуулийн аваргаар тодорлоо

    Японы “Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг, 18 настай монгол хүү Батбаярын Намбардагва чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ.  Үндэсний бөхийн улсын начин Дугардоржийн Батбаярын хүү Б.Намбардагва нийт зургаан барилдаан хийж ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, Бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров. Тэрбээр өнгөрсөн …

  • 30 March

    С.Моллай тэргүүтэй Монголын баг тамирчид “Анталья-Их дуулга-2022” тэмцээнд оролцоно

    Турк улсын Анталья хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Тэмцээнд 67 орны эрэгтэй 336, эмэгтэй 228 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор 18 жүдоч зодоглох юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Сүхбат, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д С.Моллай, Б.Эрдэнэбаяр, -100 …

  • 29 March

    Геронтологийн үндэсний төвийн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгахтай холбоотой асуудлаар хугацаатай үүрэг өгөв

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар өчигдөр (2022.03.28) Геронтологийн үндэсний төвийн барилга, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.  Геронтологийн …

  • 29 March

    У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэх санхүүжилт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын оролцооны талаар онцлон хэлэлцэх юм. Мөн Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн …

  • 29 March

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг …

  • 29 March

    Өвөр Монголын олон улсын эвэнт танхимыг түр эмнэлэг болгов

    Хөх хотод байдаг Өвөр Монголын олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвийг түр эмнэлэг болгов.  Одоогоор “А” танхимд 518 ор, эмнэлгийн 2 кабинет, сувилахуйн 6 байр, эмнэлгийн ажилтнуудын хувцас солих тасаг, ариутгал халдваргүйжүүлэлтийн 2 өрөө, эмнэлгийн хог хаягдлын 2 тасаг, эмнэлгийн байр, тоног төхөөрөмжийн 2 бүсийг байрлуулсан байна. Түр эмнэлэгт  тусгаарлагдсан өвчтөнүүдийн амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц ор ширээ, хогийн сав гэх …

  • 29 March

    Монгол Улсын 3Х3 эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн Дэлхийн аваргад өрсөлдөх эрх баталгаажлаа

    2022 оны ФИБА 3Х3 насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, 20 улсын нэрийг зарлалаа. Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шилдэг улсын дунд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багтаж манай улсын тамирчдын эрх баталгаажлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны зургадугаар сарын 21-26-ны өдрүүдэд Бельги улсын Антверпен хотод зохион байгуулагдана. ФИБА-гаас тодорхойгүй хугацаагаар ОХУ-ын …

  • 29 March

    Хөсөгтөн хамтлаг 2022 оны аялан тоглолтоо эхлүүллээ

    Хөсөгтөн хамтлагийн 10 жилийн ойдоо зориулан Францын “Buda Musique” болон “Routes Nomades” хөгжмийн лэйблтэй хамтран бүтээсэн “Жангар” цомог гарсан даруйдаа Европын нэр хүндтэй хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж эхэлсэн билээ. Цар тахлаас болж хойшлогдсон аялан тоглолт 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Франц, Люксембург, Швейцар, Бельги улсын хотуудаар үргэлжилж байна. Жангар цомог нь дараах жагсаалтуудыг тэргүүлж хөгжим судлаачдаас өндөр үнэлгээ авчээ. …

  • 29 March

    Э.Бадар-Ууган МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов

    Монголын Үндэсний Олимпын хорооны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл анхны хуралдаанаа хийлээ. Хурлаар Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар болов. Олимпын аварга Э.Бадар-Ууган 2017 онд Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байсан билээ.

  • 29 March

    Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд тодорлоо

    Монголын Үндэсний Олимпын хорооны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо. Зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв. Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов. Түүнээс гадна Монголын байт харвааны холбооны …