Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 5 October

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд соёл урлагийн салбарынхан нэгдлээ

    Соёлын яамны албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Баянгол дүүргийн 20-р хороо, “ДЦС-4” ТӨХК-ийн урд талд байрлах “Баянгол Агропарк” ОНАТҮГ-ын талбайд мод тарих ажлыг эхлүүллээ. Соёл урлагийн салбарын албан хаагчид энэ сарын 9-ны өдөр хүртэл тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 300 мод тарих юм. “50 га газартай “Баянгол Агропарк”-ийн 60 хувьд мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд “Тэрбум мод” тарих …

  • 4 October

    Эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэд зөөврийн хайрцгаар саналаа өгнө

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажил батлагдсан цаг хугацааны хуваарийн дагуу хангагдаж байна.  Энэ удаагийн нөхөн сонгууль нь коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд зохион байгуулагдаж байгаа тул Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас …

  • 4 October

    У.Хүрэлсүх: Эх орноо ногоон Монгол болоосой гэж хүсэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Ерөнхийлөгч байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болж Монгол Улсын …

  • 4 October

    “Алтан судал” кино Германы Кино наадмаас “Алтан Лола” цом хүртлээ

    “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Германы Кино академиас зохион байгуулдаг олон улсын кино наадмаас “Алтан Лола” цом хүртлээ. “Алтан судал” киноны зохиолч, найруулагчаар Д.Бямбасүрэн, хоёрдугаар найруулагчаар Д.Батцэцэг, ерөнхий зураглаачаар Талал Хоури, ерөнхий эвлүүлэгчээрээ Анн Юнэман, продюсероор Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Эва Кэмм, Ансгар Фрерик, Тобиас Н.Сиебэрт, ерөнхий зураачаар …

  • 4 October

    Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нар өөрсдийн санаачилсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгаар тодорхойлж чадаагүйгээс иргэдийн, ялангуяа нийтийн орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл бий …

  • 4 October

    А.Эгэлзаяа: Айлын ганц, эрх охин Аядуугийн дүр өөрөөс минь тэс өөр

    “Nomadia pictures” болон “Freeline production”-ын хамтын бүтээл “Нэг талын тасалбар” олон ангит кино есдүгээр сарын 18-наас эхлэн бямба гараг бүр Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болж байна. Найруулагч Ц.Гансэрээгийн ерөнхий найруулагчаар нь ажилласан уг бүтээлийн гол дүрд А.Эгэлзаяа, О.Самданпүрэв, М.Тогтохжаргал нарын залуу жүжигчид тогложээ. “Нэг талын тасалбар” нь Монголын кино урлагт төдийлөн хийгдэж байгаагүй сэдэв болох хүсээгүй жирэмслэлт, хүүхэдтэй болж чаддаггүй …

  • 4 October

    Улаанбаатар хот орчмын бүс нутагт 754 удаа газар хөдөлжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр ­­­энэ оны эхний  есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар байгаа талаар Нийслэлийн  Цагдаагийн  удирдах  газрын  дарга  Р.Отгонжаргал, Тээврийн цагдаагийн албаны Замын  цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар нар мэдээлэл өгөв. Цагдаагийн байгууллагад нийт 17.360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11.132  буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод …

  • 4 October

    Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүст үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, -Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдварын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих -Коронавируст халдвараар өвдсөн хүүхдийн эмчилгээний талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой лавлах …

  • 4 October

    Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг энэ долоо хоногт 450 болгож нэмэгдүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цэг, тэдгээрийг нэмэгдүүлэхэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Өнгөрсөн долоо хоногт “Таван толгой түлш” компанийн ТУЗ-тэй уулзсан. ТУЗ-д аравдугаар сард багтаан сайжруулсан түлш борлуулах 600 цэг байгуулах шаардлагаа тавьсан. Түлшний цэг, нөөцийн талаар дүүргийн …

  • 4 October

    Л.Оюун-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсөвт тусгасан

    “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.Тус чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ …

  • 4 October

    Тогтвортой хөгжлийн зорилго – дээд түвшний үндэсний анхдугаар чуулга уулзалт эхэллээ

    Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо санаачлан Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалтыг өнөөдөр /2021.10.04/Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү чуулга уулзалтын зорилго нь цар тахлаас үндсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл …

  • 4 October

    “Өсвөрийн парламент” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачлагаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхэний утга учиртай оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг УИХ-аас анх удаа үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.     Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан …

  • 4 October

    Гавьяат дасгалжуулагч Г.Элбэгт зориулсан барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

    Монгол улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Гунгаагийн Элбэгийн эмчилгээнд зориулсан хандивын барилдааныг МҮБХ-ноос санаачлан өчигдөр амжилттай зохион байгууллаа. Барилдаанд П.Бүрэнтөгс аваргаар магнайлуулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосон бөгөөд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэн их шөвөгт улсын харцага Д. Анар, Дорнод аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарсан юм. Харин дунд шөвгийн наймд Хөвсгөл аймгийн арслан …

  • 4 October

    М.Лхагвагэрэл ДАШТ-ээс хүнд жинд медаль авсан Монголын анхны бөх боллоо

    125 кг-ын жинд “Токио-2020” олимпын тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Ослогийн “Жордал Амфи” ордонд Монголын багийн анхны хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медалийн эзэн болж байна. Тэрбээр 1/8 шигшээд дэлхийн гурван удаагийн …

  • 4 October

    Зургаан жил зогсонги байсан Замын-үүдийн дулааны станц ажиллаж эхэллээ

    2015 онд баригдаж дууссанаасаа хойш зургаан жилийн турш ашиглалтгүй гацсан Замын-Үүдийн Дулааны станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох Ажлын хэсэг байгуулсан билээ. Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж …