Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 4 October

    Зургаан жил зогсонги байсан Замын-үүдийн дулааны станц ажиллаж эхэллээ

    2015 онд баригдаж дууссанаасаа хойш зургаан жилийн турш ашиглалтгүй гацсан Замын-Үүдийн Дулааны станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох Ажлын хэсэг байгуулсан билээ. Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж …

  • 1 October

    Ш.Чоймаа: Тэрбум мод тарьж ургуулах ажлыг олон нийтийн сэтгэлд нь шингэсэн ухамсарт хөдөлгөөн болгож өрнүүлэх хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцлоо. НҮБ-ын индрээс илэрхийлсэн Монгол Улсын байр суурь болон мод тарих санаачилгын талаар Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаатай хэсэг хором ярилцсанаа сийрүүлэн хүргэе. -Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож, 20 орчим минутын турш Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн утга агуулга, …

  • 1 October

    Монгол улс “Хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалт”-д орлоо

    Монгол Улс анх 2012 онд Их Британийн FTSE Russell-с гаргадаг Хөгжиж буй зах зээл /Frontier market/ ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орж байсан. FTSE Russell нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлдэг бөгөөд тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д байршуулдаг. Хэдийгээр манай улс 2012 онд уг жагсаалтад орсон боловч арилжааны төлбөр тооцооны …

  • 1 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны “Алтан цэгцүүхэй” өрхийн эмнэлэгт байрлах дархлаажуулалтын цэгт ажиллалаа. “Ковид-19”-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд есдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын нийт хүн амын 65.5, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд 306,710 хүн хамрагдаад байна.  Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, вакцины хоёр тунтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх …

  • 1 October

    Л.Оюун-Эрдэнэ:Иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэх ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-ийн 12-р хорооны вакцины цэгт өнөөдөр ажиллалаа. Энэ үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа жагсаал цуглаантай холбоотой тайлбар өгөв. Тэрбээр “Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол улс бол ардчилсан улс. Цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Иргэд жагсаж цуглах, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Би ч гэсэн жагсаал цуглаанд оролцож явсан хүн. Иргэдийн жагсаал цуглаанд туйлын хүндэтгэлтэй …

  • 1 October

    “Рио-2016” олимпд Д.Отгондалайг Францын тамирчин луйвраар хожсон байж болзошгүй

    “Рио-2016” олимпын наадмын боксын тэмцээний үр дүнд шинжилгээ хийсэн хараат бус мөрдлөгийн тайланг танилцууллаа. Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан багийн мөрдлөгийн тайланд дурдсанаар авлига өгч, үр дүнд нь нөлөөлсөн байж болзошгүй 10 гаруй сэжигтэй тоглолтыг илрүүлсэн байна. 149 хуудас бүхий энэхүү тайланд AIBA-гийн шүүгчид тулааны үр дүнг хэрхэн өөрчилдөг тухай, шүүгчдэд өгөх авлига нь зургаан оронтой тоо бүхий асар их …

  • 1 October

    АН-ын бүлэг эрх баригчдад сануулга өгч, чуулганы үүдэнд шатахуун, өргөн хэрэглээний үнийг дэлгэн харуулав

    УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор чуулганы танхимын үүдэнд дэлгэж харууллаа. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн зарим мэдээллийг үзүүлж, иргэдийн бодит амьдралын талаар тоо баримтуудыг гаргав. микрозайм без залога credit-n.ru деньги онлайн займ на банковскую карту

  • 1 October

    Нэр бүхий Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд …

  • 1 October

    Г.Занданшатар:Цар тахлыг иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал, хамтын хүчээр давж гарна

     Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.01/ 10 цаг 00 минутад гишүүдийн 74.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.    Эрхэм хүндэт иргэд ээ,         Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,         Чуулганы нээлтэд цахимаар оролцож буй Хүндэт зочид оо, …

  • 1 October

    Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулган эхэллээ

     Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2021.10.01) 10 цаг 00 минутад гишүүдийн 74.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд  Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар цахимаар оролцов.       Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн …

  • 1 October

    Н.Сугар: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд оноштой байна

    Нийслэлийн Онцгой комиссын ээлжит мэдээллийн үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. –Хөнгөн шинж тэмдэгтэй иргэд танил талаараа эмнэлэгт хэвтэж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ? -Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн оноштой байна. Үлдсэн 20 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй боловч …

  • 1 October

    У.Хүрэлсүх:Ахмадын хотхон байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Олон улсын Ахмадын баярын өдөр эрхэм хүндэт ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтган мэндчилж байна. Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар …

  • 1 October

    Жолооны үнэмлэхээ мартсан, хаяж гээгдүүлсэн бол цахим үнэмлэхээ шалгуулж, замын хөдөлгөөнд оролцох боломжтой

    Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу E-Mongoliа шинэчилсэн хувилбар ашиглалтад орлоо. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм. Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна.Тухайлбал, …

  • 1 October

    Богд хааны ордон музей өнөөдрөөс эхлэн долоо хоног иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

    Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан “Хаан ордны намар 2021” нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэлж байна. Энэ үеэр үзэгч үйлчлүүлэгчиддээ зориулан музейн тасалбарын үнийг хоёр хүний дунд нэг буюу 50 хувь, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зургийн тасалбарын үнийг 100 хувь чөлөөлж буй юм. Өдөрлөг 10 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд музей …

  • 1 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд болно

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр …