Мэдээ мэдээлэл

April, 2022

  • 13 April

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга …

  • 12 April

    Фото:Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр тохиож байна

    Юрий Гагарины сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 61 жилийн өмнө ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин 1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн юм. Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Юрий Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Юрий Гагарин агаарын клубт элсэн орж, …

  • 12 April

    Дэлхийн хөлбөмбөгийн алдартнууд Монголд хүрэлцэн ирлээ

    Олон улсын хөлбөмбөгийн холбооны Сангийн дэмжлэгтэйгээр “Football for School” хөтөлбөрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо Боловсролын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин 1998 оны Дэлхийн аварга Юри Жоркаефф болон ОУХБХ-ны алдартан БНСУ-ын шигшээ багийн тоглогч асан Ча Бум Кум болон түүний хүү болох БНСУ-ын шигшээ багийн алдарт тоглогч Ча Ду Ри нар гэр …

  • 11 April

    С.Одонтуяа:УИХ, Засгийн газар хэмнэлтээс гадна орлого яаж олох бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.04.11/ энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэх “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийг бүлгийн ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж бэлтгэн танилцуулсан юм. Инфляц өнгөрсөн хоёрдугаар сард улсын …

  • 11 April

    АТГ:Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн …

  • 11 April

    У.Хүрэлсүх:Үнийн өсөлт, хүнсний хомсдол, шатахууны нөөц зэрэгт анхаарах шаардлагатай

    Өнгөрсөн долоо хоногт залуучууд “Ажлаа хий” уриатай тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт 15 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч залуучуудын тавьсан шаардлагыг нэн яаралтай ажил хэрэг болгоход Улсын Их Хурал, гишүүд, Ардчилсан намын бүлэг онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг сануулав. Тэрбээр “Ардчилсан Монгол …

  • 11 April

    Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, түргэн шуурхай, дорвитой арга хэмжээ авахыг санууллаа

    Сүүлийн өдрүүдэд өрнөсөн ард иргэд, залуусын тайван жагсаалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн зарим гишүүнтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч улс, орны нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэн ард иргэд, залуу үеийнхэн тайван жагсаал хийж, үзэл бодлоо зөв, боловсон …

  • 11 April

    Шанхайн зарим үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа сэргээж байна

    Шанхай хотын засаг захиргаа өвчин халдварын эсрэг дүрэм журмыг мөрдөнгөө хотын иргэдийн амьдралд шаардлагатай эд материалыг аль болох хангахын тулд зарим хороолол дүүргийн сүлжээ хоолны газар, супермаркет, сүлжээ ресторан, эмийн сан болон бусад худалдааны цэгүүдийг сүүлийн өдрүүдэд шат дараалалтайгаар нээгээд эхэлжээ. Эдгээр үйлчилгээний байгууллагууд өвчин халдварын эсрэг дүрмийн дагуу цахим захиалга түргэн хүргэлтийг хослуулан ажиллаж хотын иргэдийн хэвийн амьдралд шаардлагатай …

  • 11 April

    Ачаа тээвэрлэлтийн үнэ өссөн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх шалтгаан болсон

    Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн бодит шалтгааныг тодруулахаар МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч энэ сарын 7-ны өдөр Нарантуул захын худалдаа эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Ковид-19 цар тахлын улмаас манай улсын хилээр нэвтрэх ачаа тээвэр багассанаас БНХАУ ачаа бараа тээвэрлэх зардал 9 дахин нэмэгдсэн. Энэ нь импортын барааны үнийг огцом хөөрөгдөхөд хүргэсэн хэмээн Нарантуул ОУХТ-ийн худалдаа эрхлэгчид ярьж байна. Тэд ачаа тээврийн …

  • 11 April

    Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тогтоол боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв

    УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн 7 хоногт сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн залуус жагсаалынхаа үеэр тавьсан шаардлагад бодитой хариу өгөх ёстой. Тэдний тавьсан шаардлагын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, ажлаа хий гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байлаа. Бусдын явцуу эрх ашгаас …

  • 11 April

    Г.Занданшатар: Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нартай уулзаж, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан санал солилцохын сацуу үүрэг, чиглэл өглөө. Өнгөрсөн өдрүүдэд болсон залуусын жагсаалын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, АЖЛАА ХИЙ гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байсан. Залуус эмх замбараагүй …

  • 11 April

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна. 2022 оны 04 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр …

  • 8 April

    Х.Булгантуяа:Төсвийн тодотголыг яаралтай хийж, төсөвт нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй

    Улсын Их Хурлын даргын захирамжаар өнөөдөр /2022.04.08/ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх …

  • 8 April

    Г.Занданшатар: Нэг тэрбум гаруй төгрөгийн тендерийг зогсоолоо

    УИХ-ын дарга Г.Занданшатар хэмнэлтийг төсвөөс эхлэе гэдэг санаачилга гаргасны дагуу өнгөрсөн хугацаанд үр ашиггүй гэж үзсэн нэг тэрбум гаруй төгрөгийн худалдан авалтын тендерийг зогсоосон байна. Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2022 төсөвт тодотгол хийж, төрийн хэмнэлтийг үргэлжлүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр, “Цар тахлын хорио цээр хоёр жил үргэлжиллээ. Хорио цээрийн улмаас эдийн засагт хүндрэл бэрхшээл учирсан. Дэлхий даяар тээвэр …

  • 8 April

    Л.Оюун-Эрдэнэ:Мах, будаа, гурилын үнийг буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэж амлаж байна

    “Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуусын жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаж байгаа иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Засгийн газар хуулийн төсөл оруулсан. Энэ долоо хоногт багтаж УИХ-ын гишүүдийг энэ хуулийг батална гэдэгт итгэж байгаа. Хууль батлагдсанаар 1000 төгрөгөөр өсөх бензиний үнийг …