Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 3 August

    УЕПГ:Эрүүгийн 176 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 182 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 234 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 10 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг …

  • 3 August

    Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин олимпын дэвжээнд зодоглоно

    Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин Монгол улсаа төлөөлөн олимпын дэвжээнд зодоглоно Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Х.Болортуяа, эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Х.Болортуяа Эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглох Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах сугалаа татсан. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт …

  • 3 August

    Дуучин С.Сэрчмаа уран бүтээлдээ эргэн ирэв

    Поп дива, МУСТА С.Сэрчмаа уран бүтээлдээ эргэн ирж буй гэнэ. “Миний шүтээн аав” хэмээх дууны үг, аяыг УГЗ, хөгжмийн зохиолч Д.Бэхбат зохиож, “Sally’s production” дүрсжүүлжээ. Сонирхолтой нь энэ дууны клипэнд дуучин бүсгүйн бага охин, ээжийнхээ бага насны дүрд тоглосон аж. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online быстрые кредиты с плохой кредитной историей …

  • 3 August

    Чөлөөт бөх:С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

    Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Нигерийн Блессинг Оборудудуд 7:2-оор ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Риогийн олимпын эхний даваанд энэ хоёр бөх таарахад манай С. Батцэцэг ялж байв. Харин энэ удаа нигери бөх С.Батцэцэгийн барилдааныг маш сайн судалсан нь илт байлаа. Барилдаан дөнгөж эхлээд байхад тэрбээр манай хүнийг суйлж унаган хоёр оноо, залгуулан ард нь гараад …

  • 3 August

    “Замын-үүд” чөлөөт бүсийн дулааны станц ирэх аравдугаар сард ашиглалтад орно

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ /2021.07.30/ Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явц, боомтын үйл ажиллагаа болон чөлөөт бүсийн дулааны станцын туршилт тохируулгын ажлын явцтай биечлэн танилцсан бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд чөлөөт бүс доторх цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд өртөөний  2×630 кВА-ийн 10/04 кВ-ын тоноглолыг угсрах …

  • 2 August

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” гэж иргэдийг залилж байж болзошгүй байна

    Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77…… дугаараас “Эрхэм……….овогтой……….та………дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс” гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараасан байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль болон дагалдан гарсан журмын дагуу хийгддэг. Дээрх нэр …

  • 2 August

    Газар хөдлөлтийг зарлан мэдээлэх станцуудыг шинэчилж, ашиглалтыг аймаг, нийслэлийн удирдлагад хариуцуулна

    Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Өнгөрсөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрх зүйн орчныг бүрдүүлж сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, боловсон хүчний бэлэн байдлыг хангаж мэргэшүүлэх үндсэн 4 чиглэлээр нийт 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 47 хувийн биелэлттэй байна. Монгол Улсын Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас …

  • 2 August

    Хүндийн өргөлт:МУГТ М.Анхцэцэг медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ

    Хүндийн өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн Монгол улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ. Манай тамирчин огцомоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвт орж ирсэн. Түүний хувьд хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ингээд 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай …

  • 2 August

    Чөлөөт бөх:Х.Болортуяа Энэтхэгийн бөхтэй барилдана

    Токио-2020 олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн сугалаа явагдлаа. Манай бөх Х.Болортуяа маргааш эхний даваанд Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарчээ. Сонам Сонам 19 настай залуу тамирчин. 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Аав нь бөх барилддаг байсан. Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финальд шалгарч, Токиогийн олимпын эрхээ авсан. 2017 онд …

  • 2 August

    Хүндийн өргөлт:М.Анхцэцэг 110 кг өргөлөө

    Хүндийн өргөлтийн 87 кг-д бяр чадлаа сорьж буй М.Анхцэцэг огцом өргөлтөө хийж дууслаа. Манай тамирчин эхлээд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм. Тэрбээр гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгов. М.Анхцэцэгийн хувьд одоогоор тавдугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 …

  • 2 August

    Г.Ёндон: АИ-95, АИ-98 бензиний нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд /2020.07.31/ажиллалаа. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт дөрвөн үе шатаас бүрдэнэ. Үүний “EPC-1”буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлж, энэ хүрээнд 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлууд хийгдэж байна. Тухайлбал, цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн …

  • 2 August

    Э.Билэгсайхан нийлбэр дүнгээр 203 кг-ыг өргөлөө

    Хүндийн өргөлтийн +87 кг-д хүч сорьсон манай тамирчин Э.Билэгсайхан өргөлтөө гүйцэтгэж дууслаа. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 87 кг-ыг захиалаад хоёр алдсан ч сүүлийн оролдлогоороо 87 кг-ыг өргөж чадав. Харин түлхэлттэй өргөлтийн гурван оролдлогоор 107, 112, 116 кг-г өргөв. Ийнхүү нийлбэр дүнгээр 203 кг-ын амжилт (87+116 кг) үзүүллээ. Түүнтэй хамт В хэсэгт өрсөлдсөн Кубын П.Дувергер нийлбэр дүнгээр 225, Бельгийн А.ван Беллинхэм …

  • 2 August

    Д.Сумъяабазар: Өглөөний жишиг гудамжийг дүүрэг бүрд үе шаттай байгуулна

    Нийслэл Улаанбаатар хотод, тодруулбал Жуулчны гудамж буюу Гутлын 22-т “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм.  “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп, үсчин зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл …

  • 2 August

    Чөлөөт бөх:МУГТ С.Батцэцэг шөвгийн дөрөвт шалгарлаа

    Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг цэвэр ялсан Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа хийв. МУГТ С.Батцэцэг 1/4 шигшээд 2019 оны ЕАВШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг туршлага заан 8:5-аар яллаа. Ингэснээр С.Батцэцэг үдээс хойш 17:15 минутад хагас шигшээд Нигери, Кыргызстаны бөхчүүдийн ялсантай барилдахаар боллоо. payday loans are short-term loans …

  • 2 August

    Америкийн Нэгдсэн улс медалийн тоогоор хоёрдугаарт бичигдэж байна

    Наймдугаар сарын 1-ний байдлаар “Токио-2020” зуны олимпын 32-р наадмаас 76 улс медаль хүртжээ.Нэг мөнгө, хоёр хүрэлтэй манай улс 59-д бичигдэж байна. Медалийн чанараар тэргүүлж буй арван улсыг жагсаавал: 1.БНХАУ-24 алт, 14 мөнгө, 13 хүрэл 2.АНУ-20 алт, 23 мөнгө, 16 хүрэл 3.Япон-17 алт, 5 мөнгө, 9 хүрэл 4.Австрали-14 алт, 3 мөнгө, 14 хүрэл 5.ОХУ-12 алт, 19 мөнгө, 13 хүрэл 6.Их Британи-10 …