Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 2 August

    Хүндийн өргөлт:Э.Билэгсайхан 87 кг өргөлөө

    “Токио-2020” олимпын хүндийн өргөлтийн тэмцээн Tokyo international forum-д болж байна. Эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жингийн “В” хэсэгт Эрдэнэбатын Билэгсайхан дэвжээнд гарч огцом өргөлтөө гүйцэтгэж дууслаа. Манай тамирчин эхний хоёр ( 86 кг, 87кг) гүйцэтгэж чадаагүй. Харин гурав дахь оролтоор 87 кг-ийг өргөж чадлаа. Удахгүй түлхэлттэй өргөлт эхлэх бөгөөд Э.Билэгсайхан эхний оролтоо 107 кг-аар захиалсан. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com …

  • 2 August

    Чөлөөт бөх:МУГТ С.Батцэцэг шөвгийн наймд шалгарлаа

    Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн барилдааны хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээ барилдаанаа хийлээ. Энэ жинд зодоглосон МУГТ С.Батцэцэг эхний барилдаанаа Францын К.Ларрокийн эсрэг хийв. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай франц бөх барилдааны явцад С. Батцэцэгийн мэхнүүдийг маш сайн хориглож, оноо алдахгүй тэсээд байв. Харин манай бөхийг гурван удаа дэвжээнээс түрж гарган …

  • 2 August

    Буудлага:Э.Даваахүү 23-р байрт орлоо

    Эрэгтэй гар бууны 25 метрийн Олимпын хурдан дасгалын урьдчилсан шат явагдаж байна. Энэ төрөлд цэц сорьсон манай тамирчин Э.Даваахүү өчигдөр 30 сумандаа 283 оноо аваад байв. Тэгвэл өнөөдөр сүүлийн 30 сумандаа 282 оноо авснаар нийлбэр дүнгээр 565 оноотой болж, 23-т бичигдлээ. Тэрбээр эхний 10 сумандаа тун сайн буудаж 99 оноо авсан. Харин удаах 10 суманд 89 оноо авчээ. Улмаар дөрвөн …

  • 2 August

    Монголын залуучуудын холбооноос “Амь нэг” хөдөлгөөн эхлүүллээ

    Монголын Залуучуудын Холбооноос цар тахлын үед залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эерэг мэдээлэл түгээх, цаашилбал эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах, цар тахлын өвчлөлийг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаар “Амь нэг” үндэсний хөдөлгөөн зарлаж байна. “Хамтдаа хичээцгээе” уриатай энэхүү хөдөлгөөн хоёр сар үргэлжилнэ. Энэхүү хөдөлгөөний хүрээнд олон нийтээс санал асуулга явуулж, цар тахлын үед хамгийн хүндрэлтэй байгаа асуудлыг тодруулж, мөн олон нийтийн дэмжлэгтэйгээр асуудлыг шийдвэрлэх юм. …

  • 2 August

    Морин спортын дэлхийн аваргад өрсөлдөх баг тамирчид ОХУ-ыг зорилоо

    Морин спортоор дэлхийд өрсөлдөх баг тамирчдын бэлтгэл хангагдаж өнөөдөр /2021.08.02/ОХУ-ыг зорьж байна. Энэ удаагийн тэмцээнд тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багаас бүрдэж байна. Багш, дасгалжуулагч Д. Ариунболдоор ахлуулсан эрэгтэй баг 2019 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлсэн амжилттай оролцсон. Энэ удаагийн багт Эрэгтэй баг Алтанхуягийн Даваажаргал Энхболдын Билгүүн Онгонбаатарын Отгонбаатар Эмэгтэй баг Оюунгэрэлийн Уугантуяа ЭнхбаярынГантүлхүүр Даваадоржийн …

  • 2 August

    Фото:“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж нээгдлээ

    “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө. Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан …

July, 2021

  • 31 July

    Фото:АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд хийж байгаа ногоон байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Тухайлбал, АШУҮИС-ийн гадна 10 хүрэхгүй машин зогсдог, эвдэрч, хуучирсан талбай байсан газар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Улмаар 50 нарс, 25 гацуур, 216 гоёлын бут, сөөг, 1600 хайлаас буюу 70.5 метр урт ургамлан …

  • 31 July

    ​Жүдо холимог баг: Монголын баг Германд 2:4-өөр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

    Монголын жүдогийн холимог баг Германы шигшээд 4:2-оор ялагдсанаар долдугаар байрт шалгарсан амжилтаар олимпыг өндөрлүүлэв. Монголын багаас Ц.Цогтбаатар, Саид Моллай нар учраагаа давсан бол Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр, Д.Сумьяа нар дийлдсэн юм. Энэ олимпоос медаль хүртсэн Ц. Цогтбаатар, С.Моллай нар аргагүй сайн байгаагаа харуулж, багийн тэмцээнд учраа таарсан бүх өрсөлдөгчөө ялав. Германтай хийсэн барилдаан 2:3 болж эвгүйтээд байх үед Д.Сумьяа сүүлийн барилдааныг …

  • 31 July

    Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ

    Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах лабораторийн барилгын ажлын явцыг шалгаж газар дээр нь ажиллалаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй лабораторийн барилгын 2 давхрын үндсэн бүтэц хийгдэж, барилга угсралтын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг лаборатори ашиглалтад орсноор хөдөө аж ахуйн гаралтай болон хүнсний бүтээгдэхүүнийг …

  • 31 July

    Буудлага:О.Есүгэн 27-р байр эзэллээ

    Эмэгтэй урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ төрөлд 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм. Манай тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа 95, 100, 98, 94 гэж онон 387 оноо авав. Харин хэвтээгээс тун сайн буудаж 392 оноо (97, 99, 98, 98) оноо авлаа. Ингээд сүүлийн буюу босоогоос буудсан …

  • 31 July

    Шагдаржавын Бямбацогт таалал төгслөө

    ЭМГЭНЭЛ Шагдаржавын БЯМБАЦОГТ (1973-2021) Бидний дотнын анд нөхөр, хамтран зүтгэгч Шагдаржавын Бямбацогт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, сэтгүүл зүйн салбар, үзэгч, сонсогч, хамтран зүтгэгч бидэнд хүнд гарз тохиолоо.Шагдаржавын Бямбацогт 1973 онд Хэнтий аймгийн Дархан суманд айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр эцэг эхийн хайр халамжид өсөн торниж, улмаар Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг …

  • 31 July

    Б.Энххүслэн олимпын усан замд улсын рекорд шинэчлэн тогтоолоо

    Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан шат үргэлжилж байна. Энэ төрөлд 81 тамирчин хурд сорьж буй бөгөөд манай сэлэгч Б.Энххүслэн тав дахь гараанд уралдлаа. Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундийн амжилтаар улсын рекорд тогтоосон. Тэгвэл олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр энэ гараандаа дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Олимпын үеэр улсын рекорд тогтоосон …

  • 30 July

    ОУХМ М.Дэлгэрхүү 24.63 секундийн амжилт үзүүлэв

    Олимпын наадмыг зорьсон манай хоёр сэлэгч өнөөдөр Токиогийн цэнхэр замд уралдаж байна. ОУХМ Мягмарын Дэлгэрхүү 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тав дахь гараанд хурд сорьж, 24.63 секундийн амжилт үзүүлэв. Тэрбээр 2019 оны ДАШТ-д энэ зайг 23.93 секундэд туулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Гэвч энэ удаа тэрхүү үзүүлэлтдээ хүрч чадсангүй. Энэ төрлийн урьдчилсан шатны уралдаан үргэлжилж байна. Дэлгэрхүүгийн уралдсан зайд 73 …

  • 30 July

    ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

    ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах болсон, ар гэрийнхнийхэн нь ямар байдалтай буйг бид шалгаж байна. Тиймээс үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн тайлбар хийлээ. Насанд хүрээгүй тодруулбал 14-хөн настай хүүхэд автомашин хулгайлна гэдэг санаанд үнэхээр багтамгүй. Уг хэргийг өнгөрсөн шөнө буюу долдугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед …

  • 30 July

    Замын-Үүдийн боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгав

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай орны стратегийн чухал ач холбогдол бүхий хилийн боомтууд болох  Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж буй.  Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр  Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явцыг шалгалаа. Төслийн хүрээнд нийт 33.7 га талбайд зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 30, ачаа тээврийн хэрэгсэл шалган …