Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 3 August

    “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ

    Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээгээ хангах боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас гадаад улс орнуудаас шууд хамааралтай байсаар ирсэн нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. 2020 онд Монгол Улс 1.9 сая тонн шатахуун ОХУ-аас импортолсон бол 2021 оны эхний 6 сарын байдлаар 900 мянган тонн шатахуун импортлоод байна. Сүүлийн үед ОХУ-ын үйлдвэрүүдэд АИ95 бензинийг түр хугацаанд үйлдвэрлэхгүй …

  • 3 August

    Байт харвааны ерөнхийлөгч П.Цагаан жүдочдыг 500 ам.доллароор урамшуулжээ

    “Токио-2020” зуны олимпын наадамд Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид амжилттай оролцож түүхэндээ анх удаа нэг олимпын наадмаас гурван медаль хүртсэн амжилттай медалийн буухиаг эхлүүлсэн. Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128 улсаас 6-р байрт шалгарсан амжилт …

  • 3 August

    Н.Батболд Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн болзол хангажээ

    Азийн Шатрын Холбооноос 2021 оны долдугаар сарын 23-31-ний өдрүүдэд www.tornelo.com цахим платформ дээр зохион байгуулсан Ази тивийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн тэмцээнд Ноён клубийн тамирчин, спортын мастер Н.Батболд алтан медалийн болзол хангасан талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ. Тус тэмцээнд Ази тивийн 24 улсын 890 тамирчин өрсөлдсөн байна.Тэмцээний шагнал гардуулах онлайн арга хэмжээ наймдугаар сарын 7-нд өдөр Улаанбаатарын цагаар 19:30 цагт …

  • 3 August

    Г.Ёндон:Шатахууны үнийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна

    Шатахууны үнийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд уулзалт болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс мөн Петровис, Петрожамп, Тодпетролиум, МТ, Шунхлай зэрэг нефть импортлогч компанийн удирдлага оролцож, хэвлэл мэдээллийнхэн сонирхсон асуултдаа хариулт авлаа. 2020 оны дөрөвдүгээр сард 19.5 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ он гарсаар тасралтгүй өсөж өнөөдөр 73 ам.долларт хүрч, 3.5 дахин өссөн. …

  • 3 August

    Тарвага агнахыг гурван жилийн хугацаатай хориглолоо

    Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглолоо. Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаал гарсан байна. Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалт тогтоожээ. Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт …

  • 3 August

    ХӨСҮТ: Гадаад руу зорчих иргэдийн шинжилгээний хариуг англи хэлээр бланкан дээр олгож байна

    ХӨСҮТ нь гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. Хэрэв иргэн та гадаад оронд зорчих гэж байгаа бол – Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж 2 давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө. – Өгөгдсөн маягтанд гадаад паспортны мэдээллээ гаргацтай, гүйцэд, …

  • 3 August

    Завьт эргүүлийнхэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

    Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагдаа, Хүүхэд хамгааллын төвийн ажилтнуудтай хамтран 06 сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчид сүүлийн долоо хоногийн хугацаанд /2021.07.26-08.01/ гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 5364 иргэнд хүргэж /том …

  • 3 August

    У.Хүрэлсүх: Олон улсын олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар …

  • 3 August

    ДЭЛХИЙН ТОП-5 ПРОГРАМЧЛАЛЫН ХЭЛНИЙ СУРГАЛТАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАХ УУ?

    “10,000 программист” төслийн хүрээнд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид болон оюутан залууст зориулсан “Миний анхны код” онлайн сургалт үргэлжилж байна. Сургалтад одоогийн байдлаар нийт 1739 хүн бүртгүүлж, 459 хүн хамрагдаад байна. Онлайн сургалтын платформ, дижитал дэд бүтэц болох www.10k.mn-д бүртгүүлж суртгалтандаа хамрагдах боломжтой юм. Зөвхөн бүртгүүлээд сургалтад хамрагдаж, СЕРТИФИКАТ авах боломжтой бөгөөд дараа дараагийн сургалт, арга хэмжээнд оролцох боломж ТАНД …

  • 3 August

    Олон Улсын Олимпын хороо Э.Цэндбаатарын тулааны дүнг хэвээр үлдээв

    Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны Олимпын XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор протест өргөн барьсан билээ. ОУОХ-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлэв. Үүнд: -“Токио 2020” Олимпын наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм …

  • 3 August

    “ТОКИО 2020” олимпын наадамд зориулсан виртуал “MONGOLIA HOUSE” аппликэйшн нээлтээ хийлээ

    Монголын Үндэсний Олимпын Хорооноос “ТОКИО 2020”зуны XXXII наадамд зориулан бүтээсэн “Mongolia House” аппликэйшнээ танилцууллаа. AR технологи дээр суурилан бүтээгдсэн тус аппликэйшн нь Японы нийслэл Токио хотноо явагдаж буй Олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдыг танилцуулах, дижитал орчинд Монголын соёл, өв уламжлалыг таниулах үндсэн зорилготой юм. Уг аппликэйшныг МҮОХ нь AR технологи хөгжүүлэлтийн чиглэлээр тэргүүлэгч Аргун ХХК-тэй хамтран бүтээжээ. AR …

  • 3 August

    Чөлөөт бөх:Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдав

    Өнөөдөр “Токио-2020” эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаан эхэллээ. ОУХМ Х.Болортуяа 1/8 барилдаанд Энэтхэгийн Сонам Маликийг 2:2-оор ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт Болгарын алдарт бөх Тайбе Юсейнтэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдав. Түүний өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд Японы Юкүко Кавайг ялсан тохиолдолд Х.Болортуяад маргааш дагах …

  • 3 August

    Х.Хэрлэн: Шатахууны үнийг өнөөдөр 100 төгрөгөөр буулгах чиглэл өгсөн

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанктай хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй Төрийн ордонд яг одоо /2021.08.03/ шатахууны асуудлаар уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн “Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт 2.3 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төрийн захиргааны байгууллага болох манай …

  • 3 August

    Чөлөөт бөх:Х.Болортуяа шөвгийн наймд шалгарлаа

    Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн гурав дахь өдрийн барилдаан эхэллээ. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 1/8 шигшээ барилдаанаа хийв. Түүний өрсөлдөгч нь өсвөр үеийн дэлхийн хошой аварга Энэтхэгийн Сонам Малик байсан бөгөөд манай бөх өрсөлдөгчөө 2:2-оор ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Болгарын Тайбе Юсейн, Бразилын Лаис Нунес нарын ялсантай …

  • 3 August

    Олимпын эрх өвөртөлсөн Онцгой бүсгүй

      Олимпын тэнгэрт эх орныхоо тугийг мандуулж, төрийн дуулалаа эгшиглүүлэн, алдар нэрээ дуудуулах нь тамирчин хүн бүрийн мөрөөдөл. Энэ л мөрөөдлийнхөө үзүүрээс атган, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, дэд ахлагч, ОУХМ Х.Болортуяа чөлөөт бөхийн  эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд өнөөдөр буюу 03-нд  олимпын дэвжээнээ зодоглоно.      Тэрээр өнгөрсөн тавдугаар сард Болгар улсын нийслэл Софид болсон олимпын наадмын …