Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 17 August

    Д.Сумъяабазар: Бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгох ёсгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар наймдугаар сарын 3-нд болсон НОК-ын хурлаар “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Харин Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд “Улаанбаатар төмөр …

  • 16 August

    Аймаг, сумдад өвс, тэжээлийн нөөцөө аравдугаар сарын 20-ны дотор бэлтгэх албан даалгавар өгчээ

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УОК-ын Нарийн бичгийн дарга Г.Баярхүү нар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймаг орон нутгийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай хамтарсан уулзалтыг цахимаар хийлээ. Наймдугаар сарын 10-наас хойш улсын хэмжээнд баяр наадмын шинжтэй уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байх, өвс тэжээл хадлан бэлтгэх, өвөлжилтийн …

  • 16 August

    Нийслэлчүүдийн өвөлжилтийн бэлтгэлд зориулан 582 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Баруун болон Зүүн бүсийн үйлдвэр нийт 582 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын байрны нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэмийг …

  • 16 August

    “No Rules” олон ангит кино энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болно

    VOO, Film+, Oi Entertainment-ийн хамтын бүтээл “Дүрэмгүй” буюу “No Rules” олон ангит кино энэ сарын 29-ний өдрөөс эхлэн Боловсрол телевиз болон Vоо аппликейшнаар үзэгчдийн хүртээл болох гэж байна. “No Rules” олон ангит киноны зохиолыг Р.Эрхэмбүрэн, МУСТА А.Баттүшиг, Г.Төмөртогоо нар хамтран бичжээ.Харин уг киноны найруулагчаар “Хүсэл”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Би дурламаар байна”, “Манан зүсэгч”, “Насан туршдаа” “Солонго үүл” зэрэг кинонд найруулагчаар ажилласан …

  • 16 August

    Хотын дарга Хан-Уул дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Хан-Уул дүүргээс удирдан зохион байгуулсан. Энэ үеэр Хотын дарга тус дүүргийн шинэчлэн нээсэн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа. Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нэг цэгийн үйлчилгээний төвөө шинэчлэн байгуулжээ. Тус төв шинэчлэн нээгдсэнээр иргэд цаг …

  • 16 August

    Б.Одсүрэн: Автомашины тоо сүүлийн хоёр жилд 100 мянга орчмоор нэмэгдсэн

    Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто  замд ачаалал үүсдэг. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нэг дүүргээс нөгөө рүү, хотын захаас төв рүү зөөж байгаа нь хотын түгжрэлд нөлөөлж буй. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. -Улаанбаатар хотын замын хөдөлгөөний талаарх нарийвчилсан судалгаа хийсэн гэсэн. Судалгааны дүнг товчхон танилцуулахгүй юу? -Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2019 оны бүх …

  • 16 August

    “Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаатай болголоо

    2004 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаснаас хойш 17 жилийн дараа чөлөөт бүсийн үүд хаалгыг нээж, байнгын ажиллагаатай болголоо. “Замын-Үүд” чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга юм. Ялангуяа цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон …

  • 16 August

    Г.Бадамханд:Прокурор бол алдах эрхгүй алба

    Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 91 жил, “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан Прокурорын байгууллагын ахмадын холбооны тэргүүн, ахмад прокурор Г.Бадамхандтай ярилцлаа. Өнгөрсөн жил Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиосон. Өнөөдөр 91 жилийн ой мөн “Прокурорын албаны өдөр” тохиож байгаатай холбогдуулан та прокурорын байгууллагын түүхэн замналын талаар мэдээлэл өгөхгүй юу?  Монгол Улсад прокурорын байгууллага байгуулагдаад 91 жилийнхээ түүхэн хөгжлийн үе дээрээ явж байна. …

  • 16 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна.2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэнэ. 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана.Өнөөдрийн байдлаар түлшний нөөц 13 мянган тн байна. Энэ өвөл тус үйлдвэр зүүн, баруун бүсийн үйлдвэртээ нийт 600 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.Ерөнхий сайд …

  • 16 August

    Номын сан, кино театруудыг нээнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас цахимаар зохион байгуулсан юм. Хотын дарга өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 25 үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 79.4 хувьтай байна. Дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцууллаа. Тухайлбал, дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдалт 80 хувьтай байгаа …

  • 16 August

    Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа

    Нийслэлийн удирдах ажилтнуудын  шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 12 үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгов. Мөн замын …

  • 16 August

    ЭМЯ:1061 хүнд (covid-19) халдвар илэрч, дөрвөн иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг 2021.08.16-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1061 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 282 нь Улаанбаатарт, 779 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Хоногт 1674 хүн эдгэрсэн байна. Харамсалтай нь сүүлийн 24 цагт 41-80 насны дөрвөн хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас баралт 880 …

  • 16 August

    УЕПГ:Эрүүгийн 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2021 оны 8 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 241 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 166 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 5 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх …

  • 16 August

    Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “Эрхэт Монгол” групп 3 өрөө байр бэлэглэлээ

    Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “Эрхэт Монгол” групп “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр боллоо. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Баярлалаа, маш их баяртай байна. Миний ард маш олон хүн бий. Бүх хүмүүсийн зүтгэл шингэсэн амжилтыг минь үнэлсэн хамгийн том шагнал. Энэ бол тамирчин …

  • 16 August

    Баянбүрдийн тойргийг өнөөдөр орой хааж, засвар хийнэ

    Баянбүрдийн тойргийн авто замд 11.500 ам метр асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийх болсонтой холбогдуулан тойрог орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар боллоо. Баянбүрдийн тойргийн авто замын шинэчлэлтийн ажил 2021 оны наймдугаар сарын 16-ны 23:00 цагаас наймдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл үргэлжилнэ.  Наймдугаар сарын 16-19-ний хооронд Баянбүрдийн тойргийн хойд хэсэг, наймдугаар сарын 19-23-ны хооронд Баянбүрдийн тойргийн урд …