Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 18 August

    Ц.Жаргалантуул: Сургууль бүрд элсэлтийн комисс ажиллаж байгаа

    Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Төрийн өмчийн сургуульд элсэж буй шинэхэн сурагчдыг наймдугаар сарын 16-наас цахимаар бүртгэж эхэлсэн. Элсэлт болоод хамран сургах тойргийн талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа. -Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийн явц ямар байна вэ. Энэ жилийн цахим бүртгэлийн онцлог юу вэ? -Энэ жилийн хувьд ерөнхий …

  • 18 August

    М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт гурван өрөө байр бэлэглэлээ

    “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ. Жүдо бөхийн спортоор 16 жил тасралтгүй хичээллэн, гурав дахь удаагаа олимпын наадамд өрсөлдсөн, Дэлхийн шилдэг жүдоч М.Уранцэцэгийн олимп, дэлхийн хос медальтан болсон хосгүй амжилт, …

  • 18 August

    Ц.Төрхүү: Саарал усыг ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглана

    Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Саарал ус цэвэрлэх байгууламжийг шинэ цэвэрлэх байгууламжтай уялдуулж барих ёстой. Саарал ус боловсруулах үйлдвэр Сонгино уулын зүүн бэлд баригдах юм. Хоногт 180 мянган м.куб бохирыг цэвэршүүлж, боловсруулах үйлдвэр юм. Эхний ээлжид гарч байгаа саарал усыг III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Одоо бол тус хоёр станц хөргүүртээ цэвэр усыг ашиглаж байгаа. Ундны усыг хэрэглэхээс бусад …

  • 18 August

    Манай улсын баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

    “Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбоо”-ны 20 дахь удаагийн олон улсын хуралдааны шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, …

  • 17 August

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу 2021 оны наймдугаар сарын 18-ны 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн …

  • 17 August

    Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

    “Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж, гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж цар тахлын үеийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн бодлогоо танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Засгийн газар эрүүл мэндээ хамгаалан иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа …

  • 17 August

    Монгол Улсын Соёлын элчээр Л.Энхмэнд, С.Халиун нарыг томиллоо

    Швед Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Л.Энхмэндийг наймдугаар сарын 13-ны өдөр элчин сайд Т.Жанабазар хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав. Соёлын элчээр томилогдсон Л.Энхмэнд нь 2008-2012 Чех Улсад, 2012 оноос Швед Улсад ажиллаж амьдарч байна. Түүний 2014 онд үүсгэн байгуулсан “Гэгээн Эгшиг” ардын хөгжмийн хамтлаг Швед болон Европын улсуудад урлагийн тоглолтоо толилуулж, Европын бүс нутагт тогтмол …

  • 17 August

    Д.Цэнджав: Коронавирусээр өвчилсөн хүүхдүүдэд эмнэл зүйн шинж тэмдгээс нь хамаарч сэргээн засах эмчилгээ хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэхэд анхаарахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын дарга Б.Бямбадоржид үүрэг болгосон юм. Тэгвэл тус ажлын биелэлт ямар байгаа талаар НЭМГ-ын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджаваас тодрууллаа. -Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх чиглэлээр  ямар ажил хийж байна вэ? -Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар …

  • 17 August

    Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2021 оны 08 дугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, …

  • 17 August

    Монголын гурван уран бүтээлч Тайваний “Да Дун” дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс шагнал хүртжээ

    Тайваний Тайжун хотноо 26 дахь удаагаа зохиогдож буй “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-ийн ялагчдын нэрсийн жагсаалтыг олон нийтэд зарлалаа. Монгол улсаа төлөөлөн оролцсон гурван зураачийн уран бүтээл шүүгчдээс өндөр үнэлгээ хүртэж, хоёрдугаар шатанд шалгарчээ. Шагнал хүртсэн уран бүтээлүүдийн нэг болох “Унтамхай” буюу “Sleepy” тосон зургийг урласан Э.Цэнгүүн нь одоогоор Тайваньд урлаг, дизайны чиглэлээр суралцаж төгсөөд ажиллаж байна. Тэрбээр 2022 оны …

  • 17 August

    “Усны тухай түүхүүд” богино хэмжээний кино уралдаан зарлагдлаа

    Улаанбаатар хотын хүн ам болон аж ахуй эрхлэгчдийн хувьд усны ач холбогдлыг онцолж уг сэдвийг хөндсөн “Усны тухай түүхүүд” богино хэмжээний кино бүтээлийн уралдааныг Монголын кино институтээс зарлаж байна. Уг сэдвийн дагуу 13-с дээш насны Монгол улсын иргэд кино уралдаанд бүртгүүлэх боломжтой бөгөөд ирүүлэх бүтээлийн үргэлжлэх хугацаа нь 3-аас 15 минутын хооронд байх боломжтой юм. Бүртгэл үнэ төлбөргүй бөгөөд бүтээл …

  • 17 August

    “The Models” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

    АНУ-ын CBS компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бэлтгэн хүргэдэг “The Models” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын бүртгэл эхэллээ. Монголын загварын салбарт байр сууриа олсон нэр хүндтэй мэргэжилтнүүд, формат эзэмшигч компанийн зөвлөх продюсерууд зэрэг туршлагатай баг уг төсөлд ажиллаж, монголын дараагийн топ моделийг шалгаруулах юм. Модель болох хүсэлтэй охидод мөрөөдлөө биелүүлэх гүүр болдог тус нэвтрүүлэгт оролцсоноор загварын салбартай танилцах томоохон боломж …

  • 17 August

    Монгол Улсын визийн журам шинэчлэгдлээ

    Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталж, наймдугаар сарын 16-наас шинэчилсэн журмыг мөрдөж эхлэхээр боллоо. Тус журам шинэчлэгдсэнээр Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлж, 64 ангиллын виз олгохоор болж байна. Тухайлбал, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, …

  • 17 August

    Гадаад руу нислэгээр зорчих иргэдийн “Ковид-19” мэдээлэл шалгах систем нэвтэрлээ

    “Гэрэгэ Системс” ХХК нь 2020 оны 12 дугаар сараас корона вирусийн шинжилгээний сорьц бүртгэх, хариу олгох “ЭрүүлМН” системийг хөгжүүлэн, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Тэгвэл энэ удаад  Хөшигтийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудалд гадаад руу нислэгээр зорчих иргэдийн “Ковид-19”- тэй холбоотой гурван төрлийн мэдээллийг нэг дор шалгах боломжтой цоо шинэ платформыг хөгжүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. …

  • 17 August

    Д.Сумъяабазар: Бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгох ёсгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар наймдугаар сарын 3-нд болсон НОК-ын хурлаар “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Харин Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд “Улаанбаатар төмөр …