Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 13 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна.Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид …

  • 13 August

    Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг чансаагаараа 185-р байрт бичигдлээ

    Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа. Зургаа болон долдугаар саруудад чансаа шинэчлэгдээгүй тул энэ удаа тавдугаар сарын 24-нөөс хойш болсон олон улсын чанартай 350 гаруй тоглолтыг үндэслэж, чансааг нь гаргасан юм. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн сүүлийн тоглолтоо өөрсдөөсөө чансаа илүү Киргизийн шигшээ багтай зургаадугаар сарын …

  • 13 August

    Б.Пүрэвсүрэн: Стартапуудаа дэмжсэн улс орны технологийн хөгжил асар өндөр байна

    Марк Цукерберг фэйсбүүк нээх санааг оюутны дотуур байранд амьдардаг байхдаа бодож олсон. Энэ түүх хүн бүрийн дотор, эхлүүлж болмоор шинэ бизнесийн санааг их, бага хэмжээгээр төрүүлэх нь бий, боломжгүй ч биш. Өнөөдөр таны бодож байгаа шинэ санаа маргааш дэлхийг өөрчилж болох цаг үед бид амьдарч байна.  Трэнд болоод буй стартап бизнесийг хэрхэн хөгжүүлэх, хаанаас эхлэх нь зөв талаар, венчир биулдер (venture …

  • 12 August

    Б.Даваацэрэн: Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд ард иргэдийн оролцоо маш чухал

    Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 3-р хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр нар сүүлийн үед гарч байгаа соёлын өвийн хулгай, хадгалалт хамгаалалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад археологийн хууль бус малтлага, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, эртний эдлэл, хуурамч эд зүйлсийн хууль бус худалдаа, ялангуяа хил, гаалиар археологи, палентологийн олдворыг нууж гаргах, …

  • 12 August

    1.1 сая орчим ам.доллароор үнэлэгдэх хар тамхи хилээр нэвтрүүлэх гэж байжээ

    Гааль, Цагдаагийн байгууллага хамтран 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүлжээ. Энэ нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байна. Уг илгээмжийг гаалийн байгууллагын алба …

  • 12 August

    Пфайзер/БиоНТех вакцины ээлжит тунг хүлээн авлаа

    Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 117,000 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг наймдугаар сарын 11-ний өдөр хүлээн авлаа. Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.  Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 2 дугаар …

  • 12 August

    Япон Улс Монгол Улсад вирусийн генийн өөрчлөлтийг тодорхойлох лаборатори, тоног төхөөрөмж нийлүүлнэ

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамуро Эрико-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА-Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. ЖАЙКА-аар дамжин хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага өндөр, үр өгөөжтэй …

  • 12 August

    Хотын түгжрэлийг бууруулах 223 км авто замыг ирэх гурван жилд барихаар төлөвлөж байна

    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн.  УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын сүлжээг засварлах, шинэчлэх, …

  • 12 August

    Эмч, эмнэлгээс иргэдэд олгодог лавлагаа, тодорхойлолтыг E-Mongolia системд оруулна

    Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болжээ. E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулжээ. Эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг оруулахаар бэлтгэж байна. payday loans …

  • 12 August

    1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардал 1500 төгрөг байна

    Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар тус тус тогтоолоо. Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний …

  • 12 August

    Оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна

    Их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинтай ажиллана гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн  технологит ажлыг тасралтгүй явуулах үүднээс ургац хураалтад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас  шийдвэрлэлээ.Ургац тээвэрт …

  • 12 August

    З.Мэндсайхан:Намрын ургац хураалтад бүх нийтээрээ оролцохыг уриалж байна

    Засгийн газрын хуралдаанаас гаргасан ургац хураалтын бэлтгэл ажилтай холбоотой шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 616 мянга га-д тариалалт хийсэн. 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385.1 мянган га-д улаан буудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалсан. …

  • 12 August

    Агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олон нийтийн цахим сүлжээнд  тархсан мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд наймдугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалтыг хийлээ. Үүнд: – Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй …

  • 12 August

    МҮБХ: Дорнод, Хөвсгөл аймагт зохиогдсон бөхийн барилдаанд даваа наймаалцсан тул цол олгохгүй

    Энэ сарын 10, 11-нд Дорнод, Хөвсгөл аймгуудад зохиогдсон бөхийн барилдаанд даваа наймаалцсан тул цол олгохгүй гэж Монголын үндэсний бөхийн холбооноос санамж гаргалаа. Санамж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо цар тахлын улмаас спортын уралдаан тэмцээн хоёр жилийн хугацаанд зохиогдохгүй байгаа энэ цаг үед үндэсний бөхөөр хичээллэдэг олон залуусын хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, тэдний цол эрэмбийг нэмэгдүүлэхэд анхааран Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн …

  • 11 August

    Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая төгрөг олгохоор боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.11/ боллоо. Хуралдаанаар “Токио-2020” зуны олимпоос медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнана. Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт …