Мэдээ мэдээлэл

July, 2021

  • 30 July

    Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд суманд ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ. Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн …

  • 30 July

    Буудлага:МУГТ О.Гүндэгмаа 26-р байранд шалгарч, тэмцээнээ өндөрлүүллээ

    Токио-2020 олимпын наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд тамирчид урьдчилсан шатны сүүлийн 30 сумаа буудаж дууслаа. Манай тамирчин Ц.Анударь өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан. Тэгвэл өнөөдөр хурдан буудлагад 285 оноо авснаар нийлбэрээр 572 оноотой болж, 35-д оров. Тэрбээр эхний 20 сумаа 96, 98 гэж буудан тун өнгөлөг явсан ч сүүлийн 10 сумандаа 91 оноо авснаар байр ухрав. …

  • 30 July

    Жүдо:Ө.Дүүрэнбаяр тэмцээнээ өндөрлүүллээ

    Япон улсын Токио хотын “Бүдокан” ордонд өнөөдөр /2021.07.30/ жүдо бөхийн эмэгтэй +78, эрэгтэй +100 кг-ийн жингийн барилдаан болж байна. Эрэгтэй +100 кг-ийн жинд Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой учраа таарч, барилдаан эхлээд нэг минут өнгөрч байхад Узбек бөх үүрч, цэвэр яллаа. Узбекистаны бөх Бекмурод Олтибоев 25 настай. 2017 оны Ташкентийн Гранприд хүрэл медаль хүртсэн. 2018 онд Хөх хотын …

  • 30 July

    Б.Ууганбат:Хичээл эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахыг уриалж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавирустэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.  1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө. -Коронавирусийн халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэд хаана хандах вэ? -Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах …

  • 30 July

    Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсжээ

    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогт өвчний улмаас таалал төгсжээ. Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төржээ. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэн,  Монголын үндэсний олон нийтийн радио телевизид туслах найруулагчийн туслахаар ажлын гараагаа эхэлж, МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр тогтвор суурьшилтай ажилласан юм. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээж байв. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсдад …

  • 30 July

    66 орон медаль хүртээд байна

    Долдугаар сарын 29-ний байдлаар “Токио-2020” зуны олимпын 32-р тоглолтоос 66 улсын баг тамирчид ямар нэг медаль хүртээд байна. Тус олимпод дүрвэгчдийн багтай нийлээд 206 ба оролцож буй билээ. Медалийн чансаагаар эхний аравт: 1.Япон-15 алт, 4 мөнгө, 5 хүрэл 2.БНХАУ-14 алт, 6 мөнгө, 9 хүрэл 3.АНУ-13 алт, 14 мөнгө, 10 хүрэл 4.Австрали-8 алт, 2 мөнгө, 10 хүрэл 5.ОХУ-7 алт, 11 мөнгө, …

  • 30 July

    Хятадууд багийн дүнгээр тэргүүлж эхэллээ

    “Токио-2020” олимпын наадмыг багийн дүнгээр хятадууд тэргүүлж эхэлжээ. Тэд өнөө өглөөний байдлаар 15 алт, долоон мөнгө, есөн хүрэл медаль хүртээд байна. Эхний аравт: 2.Япон-15 алт, 4 мөнгө, 6 хүрэл 3.АНУ-14 алт, 14 мөнгө, 10 хүрэл 4.ОХУ-8 алт, 11 мөнгө, 9 хүрэл 5.Австрали-8 алт, 2 мөнгө, 10 хүрэл 6.Их Британи-5 алт, 7 мөнгө, 6 хүрэл 7.БНСУ-4 алт, 3 мөнгө, 5 хүрэл …

  • 30 July

    Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр маргааш 26 нас хүрнэ

    Өнөөдөр гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаатар “Токио-2020” олимпын татамид гарч барилдана. Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин +100 кг-д зодоглох түүний анхны учраа нь Узбекистаны Б.Олтибоев аж. Тивийн аваргын хүрэл, армийн дэлхийн аваргын мөнгөн медальтай, 25 настай тэрбээр манай бөхийг 2018 оны “Мастерс”-т ялж байжээ. Дашрамд дурдахад Ө.Дүүрэнбаяр маргааш буюу долдугаар сарын 31-нд 26 нас хүрэх ба төрсөн өдөртөө том …

  • 29 July

    Токио- 2020: Унгарын тамирчин Дэлхийн рекорд эвдэж чадаагүйгээ шорттой холбон тайлбарлалаа

    Токио-2020 олимпын наадмын усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтэд Унгарын Криштоф Милак түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн зайг 1:51.25 минутад туулсан бол Японы Томору Хонда (1:53.73), Италийн Федерико Бурдиссо (1:54.45) нар мөнгө, хүрлийн эзэн болсон юм. Алтан медаль хүртсэн Унгарын тамирчин Криштоф Милак дэлхийн дээд амжилт эвдэж чадаагүй шалтгаанаа шорттой холбон тайлбарлажээ. Тэрбээр “Намайг усан санд орохоос 10 …

  • 29 July

    Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо

    Япон Улсад ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Мөн oлимпын нээлтийн ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын …

  • 29 July

    Унгар улсын Засгийн газраас манай улсад нэн хэрэгтэй байгаа 33 ширхэг амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө

    Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто 7 дугаар сарын 29-нд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, харилцан сонирхсон олон улсын асуудлаар санал солилцлоо. Мөн Монгол, Унгарын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцов. …

  • 29 July

    МҮОХ-ны удирдлагууд Сайед Моллай, Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүллээ

    МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн, “Токио-2020” Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган нар “Токио-2020” Олимпын мөнгөн медальт Сайед Моллай, хүрэл медальт Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүллээ. МҮОХ-ны удирдлагууд Олимпын тавцанд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулсан шинэхэн медальтнууддаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөв. payday loans …

  • 29 July

    Буудлага:Ц.Анударь 29-д, О.Гүндэгмаа 38-д бичигдэж жагсаж байна

    Олимпын наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага өнөөдөр /2021.07.29/явагдлаа. Тамирчид өнөөдөр 30 сум буудсан бөгөөд Ц.Анударь 287 оноогоор (93, 98, 96) 29-д, О.Гүндэгмаа 283 оноогоор (95, 95, 93) 38-д бичигдэж байна. Эхний 30 суманд Сербийн З.Арунович 296 оноогоор тэргүүлсэн бол Грекийн А.Крокаки (294), Болгарын А.Костадинова (293) нар удаалж байна. Тамирчид маргааш түргэн буудлагад 30 сум тавьсны …

  • 29 July

    Монголын багийн элч төлөөлөгч Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна

    “Токио-2020” олимпын Монголын багийн элч төлөөлөгч, сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна. Эдгээр өдрүүдэд их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээнүүд дээр хүрэлцэн очсон бөгөөд мөн Монголын багийн штабаар зочилж, арын албанд зүтгэж буй хүмүүстэй уулзан амжилт хүсэв. Их аварга долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, Олимпын багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний …

  • 29 July

    Нийслэлийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шилдэг старт-ап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ

    Шинэ технологи, инноваци бүхий шинэлэг санал, санаачлага гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулсан шилдэг “Старт-Ап залуу, залуучуудын багийг дараах байдлаар шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгоно. Хамрах хүрээ:1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн, 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд2. Их, Дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөөд …