Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос …
Мэдээ мэдээлэл
November, 2021
-
4 November
Л.Оюун-Эрдэнэ: Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье
Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж, хоёр дахь удаагийн албан даалгавраа гаргалаа. Энэхүү албан даалгавар нь дараах чиглэлүүдийг багтаасан юм. Нэгдүгээрт, орон нутагт хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр албан даалгавар …
-
4 November
Замын уулзваруудад хиймэл оюун ухаанд суурилсан камер суурилуулжээ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад технологийн шийдлийг боловсруулах, нэвтрүүлэх зорилгоор замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлын тооцоо, судалгааг хийж буй. Тухайлбал, орчин үеийн ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан камерын …
-
4 November
БНСУ-аас 19,4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа
Эрээн хотод коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан БНХАУ тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад буй. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс, барааны татан авалтыг эрчимжүүлж, тасалдуулахгүй байх чиглэлээр боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр /2021.11.03/ БНСУ-аас эмнэлгийн зүү тариур, дуслын шингэн, өргөн хэрэглэгддэг антибиотик, цус шингэлэх эм зэрэг нэн шаардлагатай 19.4 тонн …
-
4 November
Ц.Даваасүрэн:Ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр (2021.11.03) Дэлхийн банкны Эрчим хүчний салбарын төлөөлөлтэй цахим уулзалт хийв. Уулзалтад Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Эрчим хүчний зохицуулагч Питер Иохансен, Эрчим хүчний ахлах мэргэжилтэн ЯнГин Сун, Эрчим хүчний зөвлөх Славена Георгиева, Дэлхийн банкны Улаанбаатар дахь Суурин төлөөлөгчийн газрын дэд бүтцийн мэргэжилтэн Д.Баттуяа болон Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Г.Энхтүвшин нар …
-
4 November
Хэнтий аймгийн засаг даргаар Ц.Чогсомжав томилогдлоо
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат шинээр томилогдсон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын тамгыг гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох тухай” 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 171 дугаартай захирамжийг уншин танилцуулж, тамгыг хүлээлгэн өгч, ард иргэдийнхээ оролцоотойгоор санаачлан хэрэгжүүлсэн “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, багаар ажиллахыг хүсээд, амжилт хүслээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Засаг дарга Ц.Чогсомжавыг …
-
4 November
Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-нд Сербийн Белград хотод эхэлсэн. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр бөх хүч үзэх бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э. Дэлгэрмаа салхийг хагалж шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар харамсалтай ялагдсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд ялалт байгуулснаар манай …
-
4 November
Ж.Чүлтэмсүрэн: Дэлхийн жишигт болон Монгол улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн дагуу “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж байна
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаатай холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа. -Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа ямар шатандаа явагдаж байна вэ? “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу …
-
4 November
Б.Ууганбаяр:БНСУ-аас 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа
Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах тухайд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа танилцууллаа. УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “БНСУ-аас өчигдөр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа. Мөн арваннэгдүгээр сарын 5, 8, 10-нд агаарын тээврээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна. Ийнхүү шат дараалсан арга хэмжээгээр нэн шаардлагатай эм, эмнэлгийн …
-
3 November
Барилгын компаниудад шаардлага хүргүүлж, түр хашааг татуулахаар болов
Сүхбаатар дүүргийн хоёр, зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын хашааг явган хүний зорчих хэсэг рүү хэтрүүлэн барьж, нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын “Талын Шонхор” ХХК, “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг өнөөдөр хүргүүллээ. “Билгүүн Монгол Констракшн” ХХК нь барилгын түр хашааг эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьсан бол …
-
3 November
Г.Занданшатар: Сэтгүүлчдийн бодит, үнэн зөв шуурхай мэдээлэл нь хоёр орны хамтын ажиллагаа, ард түмний харилцан итгэлцэл ойлголцлыг шинэ түвшинд гаргахад чухал үүрэгтэй
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагтай хамтран Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг форумд оролцож буй ОХУ-ын сэтгүүлчдийн төлөөллийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хоёр орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн …
-
3 November
Японы Засгийн газраас нийтлэлч Б.Батбаярт Мандах нар одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулна
Япон улсын Засгийн газар 2021 оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг өнөөдөр зарлалаа. Үүнд Монгол Улсаас улс төр, түүхийн талаар нийтлэгч Бат-Эрдэнийн Батбаяр багтсан бөгөөд “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг түүнд гардуулахаар шийдвэрлэжээ. Нийтлэлч Б.Батбаяр нь Япон, Монголын парламентын гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм билээ. Тухайлбал, …
-
3 November
З.Мэндсайхан: Гурил, тэжээлийн үйлдвэрүүдэд 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүдийг танилцууллаа. Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар ковидын нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээврийн асуудлыг шийдвэрлэх, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн …
-
3 November
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажлыг зохион байгуулж байна
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, …
-
3 November
“Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгож, татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад, тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгав. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын …