Мэдээ мэдээлэл

January, 2022

  • 3 January

    Шилдэг уран бүтээлчдийг тодруулах “Мөнгөн мод” ёслолын арга хэмжээ энэ сарын 22-нд болно

    2021 оны шилдэг тайз, дэлгэцийн уран бүтээлчдийг тодруулах ёслолын арга хэмжээ 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Мөнгөн мод” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ энэ сарын 22-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд 12 шилдэг уран бүтээл, 12 шилдэг уран бүтээлчийг шилдгээр тодруулж тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм. Жил бүр …

  • 3 January

    Б.Өнөрмаа: Мөрдөгчөөс ирүүлсэн цагдан хорих санал бүрийг прокурор хүлээж авдаггүй

    УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа. – Прокурорын байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, сургалт, судалгааны ажилд хэрхэн анхаарч байна вэ? – Прокурорын байгууллагын хүний нөөц сүүлийн үед их залуужиж байна. Боловсон хүчин залуужихын хэрээр тэднийг сургах, дадлагажуулах шаардлага бий болж байдаг. Мөн олон жил ажилласан, дадлага туршлагатай ч гэсэн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, …

  • 3 January

    Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлжээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 313 дуудлага бүртгэгдэж, 14 хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийн ес нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөх хэлбэрээр найм, мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгджээ. Харин орон нутагт онхолдох хэлбэрээр гурав, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол гарчээ. Мөн хугацаанд согтууруулах …

  • 3 January

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоор үсрэх гэж байсан эмэгтэйг онцгой байдлын албаныхан аварчээ

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгэн эмэгтэй цонхоороо үсрэх гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 давхар орон сууцны барилгын цонхны тавцангаас нэг эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2022 оны нэгдүгээр сарын 3-ны 00:13 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 …

  • 3 January

    Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ

    Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.  Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн …

  • 3 January

    Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад 2021 ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилттэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд …

  • 3 January

    Орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг дахин зургаан сарын хугацаагаар хойшлуулав

    Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгалаа. Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох …

December, 2021

  • 31 December

    Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжих Нийгмийн бодлогын хувьсгалаа амжилтад хүргэх нь чухал байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.  Дэлгэр Монгол орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд аж төрөн, амьдарч суугаа Элэг нэгт эрхэм хүндэт монголчууд аа,    Та бүхэндээ угтан золгож буй Шинэ 2022 оны баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Улирч буй 2021 онд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19-ийн цар тахал улс орны маань эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд амаргүй …

  • 31 December

    Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын …

  • 31 December

    Шинэхэн гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол” хүртсэн НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэгийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын …

  • 31 December

    Дархан-Уул аймгийн онцгой байдлын алба хаагчид албаны онцлогийг харуулсан “Мөсөн хотхон”-ыг байгуулжээ

     Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шинэ оныг угтан албаны үйл ажиллагааг сурталчлах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Мөсөн хотхон” байгуулж анги, танхимаа чимэглэлээ.  Алба хаагчдын урлан сийлсэн мөсөн баримлууд дотор  “Аврагчийн алдар” хөшөө, гал түймрээс хүүхэд авран гарч ирж буй гал сөнөөгч, олон жил гал түймэрт ажиллаж мөнхийн зогсоолдоо гагнагдсан гал унтраах автомашин, эр …

  • 31 December

    Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг зургаан сараар сунгалаа

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах эсэхээр санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх дэмжсэн …

  • 31 December

    “e-Mongolia” | Төрийн 606 үйлчилгээ нэгтгэж, 8 аймгийг цахимжуулж, 65.1 тэрбум төгрөг иргэнээс хэмнэлээ

    “e-Mongolia”  төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээ болон 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэснээр 2021 оныг үдэж байна. Тус системд цахимжаад буй 606 үйлчилгээний 164 нь лавлагаа, тодорхойлолт, 436 нь олон шатлалт үйлчилгээ байгаа юм. Үүний зэрэгцээ “e-Mongolia” систем нь 2021 оны 10 дугаар  сарын 01-нд шинэчлэгдсэн “e-Mongolia 2.0” хувилбарыг танилцуулсан бөгөөд иргэн бүрт Digital ID үүсгэж, эхний ээлжид …

  • 31 December

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагналыг 33 дугаар сургуулийн сурагч Т.Эрдэмд гардууллаа

    2021 оны 10-р сард сурагч хүү галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан тухай мэдээлэл онцгой байдлын албаны вэбсайтад гарсан. Энэ мэдээллийн мөрөөр нягтлахад хүнлэг энэрэнгүй байж, эр зориг гаргасан хүү 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм болохыг мэдсэн юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тухайн үед хүүг нэрэмжит шагналаараа шагнах тухай цахим орчинд мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Т.Эрдэм хүүг …

  • 31 December

    Өвчинтэйгөө 23 жил тэмцэж байгаа И.Тэмүүлэнд амьдрал бэлэглэхийг хүсэж байна

    Таны хувьд 10 мянган төгрөг хэр их мөнгө вэ? Энэ асуултад хүн бүр өөр өөр хариулт хэлэх байх. Харин И.Тэмүүлэн гэх залуугийн хувьд амь нас, амьдрал нь 10 мянган төгрөгөөр хэмжигдэж байна. Учир нь бөөрний архаг дутагдал, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл оноштой түүнд дөрөвхөн сарын нас үлдээд байгаа. Энэ хугацаанд 600 сая төгрөг цуглуулж чадвал Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах …