Мэдээ мэдээлэл

December, 2021

  • 24 December

    Оны шилдэг ААН-үүдийг шалгаруулдаг “Entrepreneur 2021” ёслолын ажиллагаа энэ сарын 28-нд болно

    МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Entrepreneur 2021” ёслолын ажиллагааг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Entrepreneur 2021” шалгаруулалтын материалыг хүлээн авч дууссан бөгөөд Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан энэ оны ОНЦЛОХ 10 аж ахуй нэгжийг тодруулахын зэрэгцээ тодорхой салбарын …

  • 24 December

    БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ

    Авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял эдэлж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ. Энэ талаар БНСУ-ын Засгийн газраас өнөөдөр мэдээллээ. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн нэрийг оруулжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ 2017 оны гуравдугаар …

  • 24 December

    Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигтийн боомтоор тусгай зөвшөөрөлтэй бараа тээвэрлэх санал гаргалаа

    Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 6 дахь удаагийн уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас Гадаад хэргийн яамны туслах сайд У Жянхао ахлан оролцов. Хоёр улсын ГХЯ-д хооронд дэд сайдын түвшинд жил бүр зохион байгуулдаг тус яриа хэлэлцээний механизмаар хоёр улсын харилцааны …

  • 24 December

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. 2021 оны 12 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсэг, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, …

  • 23 December

    Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарыг “Алтан очир” одонгоор шагнав

    Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарыг Монголын Үндэсний Олимпын хорооны “Алтан очир” одонгоор шагналаа. Шагналыг Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулав. Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Монгол үндэсний бөхийг цэвэр ариун байлгах, допингоос ангижруулах чиглэлээр оройлон оролцож буй та бүхний зүтгэлийг Монголын Үндэсний Олимпын хорооноос үнэлж энэхүү шагналаа гардуулж …

  • 23 December

    Зэвэгийн Дүвчинд Ардын багш цол хүртээлээ

    Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагнах тухай зарлиг гаргалаа. АРДЫН БАГШ ЦОЛООР: Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг, ур чадвараа дайчлан олимп, тив, дэлхийн тэмцээнд алдар нэрээ цуурайтуулсан олон тамирчин бэлтгэн дасгалжуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гарамгай амжилт гаргасныг нь үнэлж Монгол …

  • 23 December

    Н.Тэмүүлэн:Гаалийн хяналтын бүсэд танилынхаа гар тээшийг авч орсон мөрдөгч “С”-ийг ажлаас нь чөлөөлсөн

    АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. -АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хаанаас ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгааг гайхаж байна. Байгууллагын үйл ажиллагааг зориуд харлуулах гэсэн бас нэгэн оролдлого юм уу гэж харж байгаа.Бодит байдлын …

  • 23 December

    Гол, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын …

  • 23 December

    Гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлана

    Улсын онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварыг үүсгэгч  SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч гурав хоног тусгаарлана. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авна.Тусгаарлан ажиглах байранд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын …

  • 23 December

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 3 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна. 2021 оны 12 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, …

  • 22 December

    “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааны шилдгүүд тодорлоо

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааныг Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвөөс энэ сарын 01-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.  Тус уралдаанд эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас сэтгүүлч, нийтлэлч, чөлөөт уран бүтээлчид болон оюутнууд өөрсдийн харах өнцөг, сэтгэх оюун, илэрхийлэх мэдрэмжээ шингээсэн өөр өөрийн онцлог өнгө …

  • 22 December

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.22/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зургаан гишүүн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох …

  • 22 December

    Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй

    Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэдгийг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Мөн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов. …

  • 22 December

    Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй

    Коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдээд байгаа. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цагаан сараар төрийн золголтыг хоёр дахь жилдээ хийхгүй, айл өрх, иргэдийг цомхон хүрээнд хийх зөвлөмжийг боловсруулах чиглэлийг УОК-т өгсөн байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК ойрын хугацаанд хуралдаж, шийдвэр гаргасны дараа олон нийтэд танилцуулах юм байна. Энэ жилийн Цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэн …

  • 22 December

    “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

     Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.12.22/ “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос …