Мэдээ мэдээлэл

December, 2021

  • 20 December

    Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорлоо

    НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Шилдэг залуу”, Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”, “Шилдэг эцэг, эхийн зөвлөл”-ийг шалгаруулав.  Энэ жил “Ковид-19” цар тахлын үед өөрийн мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ бүтээлч шинэлэг санаачилга өрнүүлэн, урлаг, спортын төрлөөр анги хамт олноо манлайлан суралцаж …

  • 20 December

    Шүдний эмч Б.Бадамцэцэг 2021 оны “Хүмүүнлэгийн үйлстэн залуу”-гаар тодорлоо

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Улаанбаатар хотын хөгжил, дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулан, бусдыг манлайлан ажилласан “Нийслэлийн шилдэг залуу”-г тодруулах арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. “Шилдэг залуу” шалгаруулах үйл ажиллагааны хоёр дугаар шатны шалгаруулалтад 57 залуучуудын материал ирснээс Нийслэлийн 2021 оны Шилдэг залууд дараах 9 залуу шалгарлаа. Хотын соёлыг …

  • 20 December

    Л.Оюунтунгалаг: “WEB AWARDS-2021” наадам “Цахим сэтгүүлзүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдана

    WEB AWARDS-2019 Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай Web Awards наадмын талаар ярилцлаа. – Цахим салбарын тэр­гүүн наадам Web Awards-2021 арга хэмжээ энэ сарын 30-нд болох юм байна. Тус наадмын талаарх мэдээл­лийг өгөөч? – Монголын сайтын холбоо, МСНЭ, Харилцаа хол­боо мэдээллийн тех­но­ло­гийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 энэ сарын 30-нд болох гэж …

  • 20 December

    Баянзүрх дүүргийн 2022 оны төсөв батлагдлаа

    Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит V хуралдаанаар дүүргийн 2022 оны төсвийг хуралд оролцсон 42 төлөөлөгчийн 100 хувийн саналаар дэмжиж 70,775,083.6 төгрөгөөр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр ажил хийгдэхээр боллоо. Үүнд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Сүхбаатар жанжны гэрийн буйрыг “Номын сан” болгон тохижуулахНийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, камержуулалт, гэрэлтүүлэг суурилуулахСургууль цэцэрлэгийн ачааллыг бууруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажилЭрүүл мэндийн тусламж …

  • 20 December

    Улаанбаатар хотод 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нэн чухал шийдвэрт өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэхүү шийдвэр нь нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр  сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаагаараа онцлог юм.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …

  • 20 December

    Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх театр байгуулна

    “Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээ” байгуулах ёслол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Монголын Урлагийн зөвлөл, Соёлын өвийн үндэсний төв, Рио Тинто Монгол компанийн удирдлагууд энэхүү хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Энэ хүрээнд монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс-соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сургалт судалгаа хийх, баримтжуулах, тоглолт үзэсгэлэн гэх …

  • 20 December

    НОБГ:46 удаагийн дуудлагаар ажиллаж, 22 иргэний амь насыг авран хамгаалав

    Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд ахуйн гал түймрийн 45, аврах ажиллагааны 1 буюу нийт 46 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварч, 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Он гарсаар 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1532, …

  • 20 December

    МҮОХ-ны чуулганыг 2022 оны гуравдугаар сард явуулахаар тогтлоо

    Монголын Үндэсний Олимпын Хорооны ээлжит чуулган энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд явагдах байсан. Гэвч чуулганы үеэр сонгуулийн үйл ажиллагааг удирдан явуулах үүрэгтэй хараат бус сонгуулийн комисс ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсны улмаас чуулганыг хойшлуулахаас аргагүй нөхцөл үүссэн. Тиймээс өнөөдөр МҮОХ-ны бүх гишүүдийн хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж, олимпын чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 28-нд явуулахаар тогтлоо. МҮОХ-ны дүрмийн …

  • 20 December

    Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшлогдов

    “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон байв. Гэвч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ. Харин шүүгдэгч …

  • 20 December

    АТГ:Төрийн өмчид 64.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Д нарт холбогдох эрүүгийн 27 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн …

  • 20 December

    Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж дуусаад байна. Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8, гурав дахь цуврааны бүрэлдэхүүн 11 …

  • 20 December

    С.Төрбаяр “Дэлхийн аварга” боллоо

    Олон Улсын Таеквондогийн холбоо /ITF/-ны 55 жилийн ойн нэрэмжит “Өсвөрийн болон Мастер ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” Беларусь Улсын нийслэл Минск хотод 12-р сарын 11-18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд “Хүч” спорт хорооны хоёр тамирчин оролцсон бөгөөд ахмад тамирчин, цагдаагийн ахмад С.Төрбаяр “Мастер ангиллын 50-59 насны хувийн тулааны -80 кг жин”-д амжилттай өрсөлдөн “Алтан медаль” хүртэж, дэлхийн аваргаар шалгарлаа. Тэмцээнд …

  • 17 December

    Г.Мэндбаяр: Зам арчилгаа бол мэдлэг, чадвараас гадна мэдрэмж их шаарддаг ажил

    УБТЗ-ын Замын аж ахуйн албаны 70 жилийн түүхт ой тохиож буй энэ өдрүүдэд өчигдрийг бүтээж, өнөөдрийг цогцлоож, ирээдүй рүү замчилж яваа мянга мянган замчдын нэг Замын I ангийн 14 дүгээр хэсгийн бригадын дарга Гочоогийн Мэндбаяртай ярилцлаа. -УБТЗ гэх их айлын босгоор алхсан хүн бүрийн анхны алхам адилгүй ч ихэнхдээ төмөр замчин болохсон гэсэн мөрөөдөл нь ижил санагддаг. Харин та…? -Нээрэн …

  • 17 December

    С.Шаравдоржийг “Алтан очир” одонгоор шагнав

    Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубийн үүсгэн байгуулагчдын нэг, спорт, олимпизмын хүндэт зүтгэлтэн С.Шаравдоржийг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өгөв. С.Шаравдорж нь 1994-1997 онд Эрдэнэт үйлдвэрийн спорт цогцолбор, “Хангарьд” спорт клубийн захирлаар, 2004-2011 онд Орхон аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд Орхон аймгаас олимп, дэлхийн медальт тамирчид төрөн гарахад хувь нэмрээ оруулсан нэгэн …

  • 17 December

    Б.Мөнхжаргал: Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчийн тоо 150-200-аар нэмэгддэг

    Нийслэл хотын зам талбайг цас мөсгүй, халтиргаа гулгаагүй байлгах гэж хичээн ажилладаг зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачаалал болоод техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны  албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай ярилцлаа. -Цас цэвэрлэдэг техник хэрэгслийн хүрэлцээ хэр байдаг вэ? -Нийслэлийн хэмжээнд тусгай зориулалтын 85 техник хэрэгсэл байдаг. Тэрхүү техник хэрэгслээр халтиргаа …