Мэдээ мэдээлэл

December, 2021

  • 17 December

    ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ж.Тедеев Монголд айлчилна

    Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев арванхоёрдугаар сарын 19-нд айлчлан ирэх гэж байна. Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн хамтарсан бэлтгэлийн тоо үр дүн хадгалах, өргөтгөх, цаашид хэрхэн хамтарч ажиллах нь энэхүү айлчлалын гол зорилго юм. Оросын Холбооны улс бол чөлөөт бөхийн ертөнцийн тэргүүн орон төдийгүй олимп, дэлхийн олон аваргууд алдартнуудыг төрүүлэн гаргадаг билээ. Ж.Тедеев …

  • 17 December

    Чөлөөт бөхийн ОУХМ Б.Санжааг Олимпын алдар одонгоор шагнав

    Ард түмний дунд “Жижиг” нэрээрээ алдаршсан чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн цэргийн заан Б.Санжаагийн спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулж өгөв. “Токио-1964” зуны олимпын наадамд анхлан оролцсон тамирчдын нэг нь Б.Санжаа. Тэрбээр Токиогийн дэвжээнд эхний барилдаанаа тэрхүү олимпод түрүүлсэн О.Ватанабэтэй хийн ялагдсан ч дараа нь …

  • 17 December

    Пийшин зуухны яндангийн хэсэгт хамгаалалт хийхийг анхааруулж байна

    Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан гал түймрийн нийт дуудлагын 28.2 хувийг яндангийн цонолт буюу пийшин зуухны галлагаатай холбоотой гал түймрийн дуудлага эзлэж байна. Иймд иргэн та өөрийн өмч хөрөнгө, эрүүл мэнд,  амь насыг эрсдэлээс урьдчилан сэргийлж яндангийн хэсэгт галд тэсвэртэй, шатдаггүй материал байрлуулан гэр орон сууцныхаа аюулгүй байдлыг …

  • 17 December

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотын төвд байрлах “Метрополь” зочид буудлын хананд байрлуулсан жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөв. Самбарт “Энэ байранд 1921 оны 11 дүгээр сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс, Монгол Улс хооронд найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээ болсон бөгөөд уг хэлэлцээнд МАХН болон Монгол Ард Улсыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар оролцсон юм” гэж …

  • 17 December

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

    Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Зам харгуйгүй, бартаа ихтэй газраар их буу чирэн явж байгаа монгол морьдыг дүрсэлсэн энэ хөшөө дайны хүнд хэцүү жилүүдэд монголчууд ЗХУ-д дулаан хувцас, хүнс нийлүүлж, хагас сая агт морио илгээн, “Хувьсгалт Монгол” …

  • 17 December

    В.В.Путин:Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН: “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр улс төрийн тунхаглал гаргалаа. Энэхүү баримт бичиг нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Тунхаглалд хоёр талын …

  • 17 December

    Балетчин Ц.Цолмонбуд БНСУ-ын бүрэн хэмжээний бүжгэн жүжигт тоглоно

    Монгол уран бүтээлч олон улсын нэр хүндтэй мэргэжлийн байгууллагад гоцлол бүжигчнээр уригдан ажиллаж, өндөр зэрэглэлийн чадварлаг уран бүтээлчдийг удирдан уран бүтээл туурвина гэдэг бахархмаар… Балетчин Ц. Цолмонбуд 2018 онд Элит балет компанийг үүсгэн байгуулж Солонгос улсад Монгол бүжигчний уран чадварыг харуулсан олон томоохон тоглолтыг зохион байгуулж байсан бол энэ удаад шинэ жилийн баярыг угтан дэлхийн алдарт П.И.Чайковскийн “Цөмөөхэй ба гайхамшгийн …

  • 17 December

    Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулагдана

     Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлсэн.      Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар …

  • 17 December

    Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн удирдлагуудтай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар орсон бөгөөд ОХУ-ын “Газпром” НХН-ийн ТУЗ-ын орлогч дарга Бурмистрова Елена Викторовна, Маркелов Виталий Анатольевич, Ганкевич Мария Александровна тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн …

  • 17 December

    Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн Аварга боллоо

    Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол дэд байрт шалгарсан Узбекистаны Т.Уабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар …

  • 17 December

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцааны өнгөрч буй зуун жилийн өрнөл, явцыг дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, шинэ зууны хамтын ажиллагааны замын зураглалын талаар ойлголцолд хүрэв. Монгол, Оросын ард түмэн …

  • 17 December

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа. МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ Монгол Улс, Оросын Холбооны Улс (цаашид Талууд гэх), Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 16 December

    Гавьяат тамирчин Т.Мягмаржавыг “Алтан од” одонгоор шагнав

    Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын наадмын таван удаагийн оролцогч, буудлагын спортод олон зуун шавь бэлтгэн гаргасан Т.Мягмаржавыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өгөв. Т.Мягмаржав 1964, 1968, 1972, 1976, 1980 оны олимпод тамирчнаар оролцсон бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжсэнээс хойш гавьяат тамирчин, дасгалжуулагч, спортын зэрэг цолтой мянга гаруй тамирчин бэлтгэн гаргажээ. Энэ үеэр …

  • 16 December

    Чуулган: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсад арав гаруй жил батлагдаж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын өнөөдрийн /2021.12.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүллээ. “Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, …

  • 16 December

    Ч.Батзориг: Эхний ээлжид 30 уулзвар, гарцыг дахин инженерчлэхээр төлөвлөсөн

    Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах төлөвлөгөөг УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдэд танилцуулсан юм. -Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах таван багц, 176 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулсан. Ирэх гурван жилд 1.2 их наяд төгрөгийг түгжрэл бууруулахад зарцуулах бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг гудамж, замын …