Мэдээ мэдээлэл

December, 2021

  • 14 December

    2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов

     Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүй шалгалтуудыг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо. Мөн зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийгдэх хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг даалгав.Төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэгч байгууллагууд болох Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Татварын …

  • 14 December

    “Увертюра” хамтлаг Турк улсад тоглолтоо хийнэ

    Монгол түмний сонсох, дуулах дуртай “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Өнө мөнх орон”, “Тэнгэрийн хүү”, “Дөрвөн цагийн тал”, “Хань минь”, “Баярлалаа” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийн эзэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад “Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ” буюу бүрэн хэмжээний тоглолтоо хийж, тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа учран золгохоор болжээ. “Увертюра” хамтлаг Турк Улсад …

  • 14 December

    А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс-2021” тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр шалгарлаа

    “Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа. “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг таван оролцогчоор Монгол, Норвеги, Япон, Чили, Ирланд улсын мисс багтсан байна. А.Бөртэ-Үжингийн хувьд өмнө нь тус тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарсан …

  • 14 December

    Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 2021 оны шилдэг тамирчнаар тодорлоо

    Монголын спортын салбарын оны шилдэг тамирчдыг шалгаруулдаг “Бөртэ чоно-2021” наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр /2021.12.13/ болж өндөрлөлөө. “Бөртэ чоно” наадмын шилдгээр тодорсон зургаан тамирчнаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нийт авсан оноогоороо тэргүүлж, 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодрон шилжин явах цомын эзэн боллоо. Тэрбээр санал асуулгад 142 оноо авсан бол арын өрсөлдөгч Ц.Цогтбаатар 125 оноотой байв. “Бөртэ чоно-2021”цомын эзэд болсон шилдгүүдийг …

  • 13 December

    Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы Эмэгтэй парламентчдын хуралд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор оролцлоо

    Ази, Номхон далайн орнуудын Парламентын чуулганы 29 дүгээр уулзалт өнөөдөр /2021.12.13/ эмэгтэй парламентчдын хурлаар эхэллээ. Эмэгтэй парламентчдын хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор оролцлоо. Ковид-19 цар тахлын дараах хямралын эсрэг жендэрийн мэдрэмжтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх замаар хүйсийн тэгш байдлыг хангах нь зэрэг сэдвээр эмэгтэй парламентчид илтгэл тавьж, хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор уг хуралд хэлсэн үгэндээ 3 зүйлийг онцлон …

  • 13 December

    Асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна

    Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна. Уг тушаалд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн, зохион байгуулахыг …

  • 13 December

    ЕБС-ийн 1040 сурагч, багш нар сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдлаа

    Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 3000 гаруй сурагчид хамрагджээ. Энэ удаагийн эрт илрүүлэг, хавьтлын үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн  1040 сурагч, …

  • 13 December

    Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аваргууд тодорлоо

    Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-аас жил бүр Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Уламжлалт энэхүү тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн шатрын аваргууд тодорлоо. Тэмцээнд дүүргүүдээс шалгарсан 54 шатарчин оролцсоноос эмэгтэйчүүдийн төрөлд Г.Санчирдулам, И.Нангилмаа, Т.Нямлхагва, Ж.Алтанчимэг, Д.Сайнзаяа, Л.Мөнхзаяа нар тэргүүлэв. Харин эрэгтэйчүүдийн төрөлд А.Дөлгөөн, Д.Энхжаргал, Г.Цолмон-Осор, Б.Гантулга, Г.Энхбаяр, …

  • 13 December

    Шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын байгууллагууд тэмдэглэхгүй байхыг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: -Нийслэлийн 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг арванхоёрдугаар сарын 15-ны дотор НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. -Нийслэлийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар …

  • 13 December

    Засгийн газрын санал, шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниас албан захидал илгээжээ

    Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан албан захидал ирүүлж, Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс …

  • 13 December

    Д.Амгаланбаатар: Түгжрэл олон хүчин зүйлээс хамаарч байгаа тул нэг ажил хийгээд бууруулж чадахгүй

    Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатартай ярилцлаа. Тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүний ахалдаг Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр ажиллаж буй юм. Бидний яриа нийслэлчүүдийн “толгойн өвчин” болоод буй автозамын түгжрэл тойрсон асуудлаар өрнөлөө. -Улаанбаатар хотын автозамын түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Оргил ачааллын үед явган хүний алхах хурдтай адил хэмжээнд байгаа талаар судалгаа …

  • 13 December

    Ч.Буянжаргал: Сайжруулсан шахмал түлшний шуудайг иргэдээс 300 төгрөгөөр худалдаж авна

     “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр тогтмол өгч байгаа.  Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг танилцууллаа. …

  • 13 December

    Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн 42.6 хувь нь дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагджээ

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зорилтот бүлгийн хүн амын 50 хувь нь нэмэлт III тунд хамрагдвал Улаанбаатар хот Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшнээс “Шар түвшин”-д шилжиж, өдөр тутмын ажил, амьдрал хэвийн байдалд шилжинэ гэдгийг Хотын дарга удаа дараа хэлж байгаа. Тэгвэл шар түвшинд шилжихэд тун ойрхон байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээллээ. Тэрбээр …

  • 13 December

    Сайжруулсан түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж байна

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн төсвийн орлогын биелэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон бөгөөд одоогийн байдлаар хотын төсөв 17 тэрбум төгрөгийн тасалдалттай байгаа аж. Дүүргүүдээс Хан-Уул, Сүхбаатар дүүрэг төсвийн орлогын …

  • 13 December

    Г.Болор-Эрдэнэ тав дахь удаа пара таеквондогийн дэлхийн аварга боллоо

    Туркийн Истанбул хотод зохиогдсон пара таeквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ аваргын алтан мeдаль хүртлээ. Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчинг 18:8 оноогоор илүүрхэн хожиж,дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлэв. “Парис 2024” Паралимп наадмын эрх олгож байгаа энэ тэмцээнд 41 орны 250 тамирчин өрсөлдсөн юм.