Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 24 August

    МУГТ М. Уранцэцэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгт өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг гардуулан өглөө. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн иргэн, Олимп, дэлхийн тамирчин М.Уранцэцэг төрийн дээд …

  • 24 August

    Өнөөдөр паралимпийн наадам нээлтээ хийнэ

    Зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам өнөөдөр Токио хотноо нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцохоор болж, “Рио-2016” олимпд 159 улс оролцсон талаар зохион байгуулагчид мэдээллээ. Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос …

  • 24 August

    Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна

    Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж байгаа. Сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагт эхэлсэн бөгөөд өчигдөр /наймдугаар сарын 23/-ийн 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ. Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Тэдний 44.2 …

  • 24 August

    Шадар сайд С.Амарсайхан Завхан аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийж буй албан томилолтоо Завхан аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна. Наймдугаар сарын 22-ны байдлаар тус аймагт коронавируст вируст халдварын 2725 тохиолдол бүртгэгдсэнээс 2336 нь эдгэрч, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 357 хүн эмчлүүлж байна. Завхан аймгийн хувьд Ковид-19 цар тахлын халдвартай иргэнийг Улаанбаатар хот руу зөөвөрлөхгүй, хөдөө …

  • 24 August

    Б.Одсүрэн: Зам засварын ажилд шинэ технологи нэвтрүүлнэ

    “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Жил бүр хичээл эхлэх үеэр томоохон замуудыг хааж, засвар хийдэг. Баяр наадмын үеэр болон хөл хөдөлгөөн бага үед замыг засаж болдоггүй хэрэг үү? Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Нийслэлийн хэмжээнд 1165 км зам …

  • 24 August

    ЭМЯ:1596 хүнд (covid-19) халдвар илэрч, 5 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг 2021.08.24-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1596 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 314 нь Улаанбаатарт, 1282 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Хоногт 2022 хүн эдгэрчсэн байна. Сүүлийн 24 цагт 40-80 насны таван хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас баралт 907 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11093  хүн хэвтэн эмчлүүлж байгаа …

  • 24 August

    Д.Сумъяабазар: Хотын хөгжилд Богдхан төмөр замын бүтээн байгуулалт үнэтэй хувь нэмэр оруулна

    Богдхан төмөр замын төслийн нээлт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Мааньт өртөөнд өнөөдөр  боллоо. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох яамдын сайд, УИХ-ын гишүүд оролцсон юм. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн, санаачилж, гарц, шийдлийг эрэлхийлсэн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хотын иргэдийн өмнөөс …

  • 24 August

    Сурагчийн дэвтрийг гар угаах зөвлөмжтэйгөөр хэвлэжээ

    Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор ирэх хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.    Бага ангийн сурагчдад зориулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн дадал зуршил болох гар угаах дараалал, заавар зөвлөмжийг сурагчийн дэвтрийн хавтсанд хэвлэжээ. Ингэхдээ шинэхэн боловсруулсан цахим аялал интерактив хичээлийн дүрүүдийг ашиглан бүтээсэн бөгөөд …

  • 24 August

    Аравдугаар сард олон улсын 37 нислэг үйлдэнэ

    Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг баталжээ.  Уг хуваарийн дагуу аравдугаар сард нийт 37 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Мөн цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг анхааруулав. Мөн вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, халдвар авч эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид Улсын …

  • 24 August

    Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэг хөгжил алслагдсан жилүүдийг ардаа үдэж, хөгжлийн түвшингээр тэргүүлэх зорилт дэвшүүлсэн

    Баянзүрх дүүрэгт өнгөрсөн найман жилийн хугацаанд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй.  Хөгжлийн түвшингийн үзүүлэлтээр ч  бусад дүүрэгтэй харьцуулахад доогуур байгаа. Хөгжил алслагдсан дүүрэг дунд болон урт хугацааны төлөвлөгөөгөө боловсруулж, иргэдрүү чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн төлөвлөгөөний талаар Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхөөс тодрууллаа. Баянзүрх дүүрэг 2021 оныг “ДЭМЖИХ” жил болгон зарласан. Энэ онд хийж хэрэгжүүлэх томоохон төсөл арга хэмжээний …

  • 24 August

    Хөвсгөл аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 74 км-т/ 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй байна. 2021 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитуудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 261 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын …

  • 24 August

    Б.Сүхбаатар: Барилгын тусгай зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй

    Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх,  Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг  боловсруулан батлуулахтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч барилга, байгууламж шинээр барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар захирамжлаад буй. Энэхүү захирамж шийдвэрийг яагаад гаргах болсон талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар …

  • 24 August

    Монгол, Эмират улсын гадаад хэргийн сайд нар 9 дүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзалт хийнэ

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 8 дугаар сарын 23-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг-тай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, 2021 онд хоёр орны хооронд …

  • 23 August

    Увс аймаг дахь 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх хугацаатай үүрэг өглөө

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллах үеэрээ 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгын явцыг шалгалаа. 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандарт бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар “Цомбон тоосго” ХХК барилгын ажлыг эхлүүлж, явц нь 95 хувьд хүрсэн боловч улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй өнөөг хүрчээ. Учир нь тус барилгын эрчим хүчний эх үүсвэр генератор 45 …

  • 23 August

    Л.Оюун-Эрдэнэ:Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, авто замын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм

    Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байгаа юм.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийг нээж хэлсэн үгэндээ, Богдхан төмөр зам” нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн …