Мэдээ мэдээлэл

November, 2021

  • 3 November

    ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Тэрбээр надад олгож буй энэхүү шагнал нь ДЭМБ-ын сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө оруулсан хувь нэмрийг Монгол Улсын засгийн газар үнэлж байгаагийн тод илрэл гэдгийг онцоллоо. Ковид-19 цар тахлын эсрэг хамтран зүтгэж буй хамт олон, ДЭМБ-ын НДББ, НҮБ-ын Монгол …

  • 3 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд бараалхав

    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бараалхлаа. Япон Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэв. Фүмио Кишида мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ. Ерөнхий сайд Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллахаа нотлон илэрхийлэв.

  • 3 November

    Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

    Нийслэлд өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө …

  • 2 November

    Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидын үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй …

  • 2 November

    Цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-ны өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас …

  • 2 November

    Халдвар аваад эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдана

    Эрүүл мэндийн сайдын аравдугаар сарын 26-ны А/642 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын бүрэн тун болон нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авч эдгэрсэн 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа III тунд хамрагдах боломжтой болсон. Уг тушаал гарсныг иргэд, олон нийт төдийлөн мэдээгүй, сайн ойлгоогүй байгааг вакцинжуулалтад ажиллаж буй эмч, сувилагч нар хэлж байлаа. Чингэлтэй дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт өнөөдөр 12:00 цагийн байдлаар 47 иргэн …

  • 2 November

    Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нисдэг тэрэгнүүд техник туршилтын нислэгээ үйлдлээ

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буй. Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн …

  • 2 November

    Фото:“Алтан намар-2021” судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэмжих сарын хүрээнд “АЛТАН НАМАР- 2021” судалбар зургийн үзэсгэлэнг байгальд ээлтэй монгол соёлын хүрээнд, орчны бохирдлыг бууруулах ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе уриан дор “B Contemporarу Art Gallery”, Монголын урчуудын эвлэл хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр гурван зураачийн бүтээлийг шилдгээр шалгаруулж, шагнал гардууллаа. Үзэсгэлэнд нийт 100 уран бүтээлчийн 120 бүтээл ирснээс …

  • 2 November

    Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д Монголын долоон бөх зодоглоно

    Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болно. Дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белградад очоод байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ. Белградад зодоглох Монголын бөхчүүд: Эрэгтэйчүүдийн 57 кг: Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс) 61 кг: …

  • 2 November

    Т.Золжаргал: Хориглосон үйл ажиллагаа явуулж, цаг хэтрүүлсэн 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан

    Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжин, тэдний үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагын гэрээ”-г байгуулж буй.  “Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа …

  • 2 November

    Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА: Ноён хурлын дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 …

  • 2 November

    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч дээд түвшний уулзалтад оролцож үг хэлэхээс гадна олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын …

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, 4-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 11 сарын 02-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн …

  • 2 November

    Ч.Номин:Соёлын салбарын төсөв ДНБ-ий 0.5 хувийг эзэлж байна

    Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнөөдөр сэтгүүлчдэд соёлын салбарын 2022 оны төсвийн төслийн талаар мэдээлэл өглөө. Соёлын сайд Ч.Номин уулзалтын эхэнд “Соёлын салбарын 2022 оны төсвийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн гүйцэтгэл, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг эхлүүлэх зэрэг төсвийн зарчмыг баримталж байгаа. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын …

  • 1 November

    Ардчилсан нам “Онц Их хурал” зарлалаа

    АН-ын үндсэн дүрмийн дагуу намын Их хурлыг зарлуулахаар Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүд гарын үсэг цуглуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 10-р сарын 20-ны өдөр ҮБХ хуралдан намын Их хурлыг 2021 оны 11-р сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан. Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 01-ны өдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж …