Мэдээ мэдээлэл

June, 2022

  • 13 June

    Усан спорт сонирхогчдын холбоог “Алтан од” одонгоор шагнав

    Монголын усан спорт сонирхогчдын холбооны IV Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Хуралд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр хөндлөнгийн ажиглагчаар оролцов. Хурлаар МУССХ-ны дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлав. Хурлын үеэр болсон сонгуульд холбооны Ерөнхийлөгч П.Батсайхан улиран сонгогдов. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр бүрдүүллээ. МУССХ байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан тус холбоог МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг Дэд ерөнхийлөгч О.Одбаяр гардуулж …

  • 10 June

    Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголыг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлаас 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.  Нийслэлийн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллага, агентлагуудаас санал авсан бөгөөд хотын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэснийг Засаг дарга хэлээд, Нийслэлийн …

  • 10 June

    С. Даваасүрэн: Зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан бол газрын зөвшөөрлийг цуцална гэсэн хуулийн заалттай

    Богдхан уулын ам руу алхах замд “Энигма” ХХК-ийн ашиглаж байсан газар дахь шавар гэрүүдийг буулгасан. Тус газрын хогийг ачиж, орчныг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан нь эсэргүүцэлтэй тулгарсан тул холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, тайлбар өгснийг үргэлжлүүлэн хүргэж байна.   Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: -Өмч гэдэг бол хуулийн дагуу шударгаар олж авдаг зүйл. Бусдын …

  • 10 June

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

    Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд 2022 оны 04 …

  • 10 June

    Тайландын хаант улсын үндэсний шинжлэх ухааны музейд монгол оньсон тоглоом гардуулж өглөө

    Тайландын Хаант Улсын Нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдаж байгаа Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын 2 дугаар бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейд монголын үндэсний оюун ухаан хөгжүүлэх уламжлалт оньсон тоглоомыг гардуулж өглөө. Энэхүү музейг Эрхэмсэг Хатан хаан Сирикитын санаачилгаар байгуулахаар болж Тайландын Засгийн газар 1992 онд Шинжлэх ухаан, технологийн яаманд үүрэг …

  • 9 June

    “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургаа дахь удаагаа зохион байгуулна

    НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-нд буюу бямба гарагт зохион байгуулна. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулах бөгөөд  21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид  оролцох юм. “Талын салхи” наадам зохион байгуулагчид хэвлэлийн …

  • 9 June

    Гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хангай Милсс” ХХК-ийн “Хурх” брэндийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнйг дэмжиж, идэвхтэй оролцоно гэдгээ “Хангай Милсс” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ганбат илэрхийллээ. Хамгийн гол нь дунд шатанд зөв зохион байгуулалт, сахилга, хариуцлага чухал гэдгийг хэлэв. Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гурилын импортын …

  • 9 June

    Архины хатуулгийн хэмжээг бууруулах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг үндэсний аж ахуйн нэгжүүд дэмжиж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, лабораториудын ажилтай танилцаж, салбарынхны өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, төр, засгаас үзүүлж болох дэмжлэг, туслалцааны талаарх санал бодлыг нь сонсож байна. Ерөнхийлөгч өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч “АПУ” ХК, тус компанийн “Натур Агро”, “АПУ ложистик төв”, монгол сүү, ус, ундааны үйлдвэр болон үндсэн …

  • 9 June

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн тавьсан санал хүсэлтийг Засгийн газар хэлэлцэн шийдвэр гаргахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд,Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх, тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох …

  • 9 June

    Н.Түвшинбаяр:Боломж олдвол насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье

    Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр“Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Би өөрийгөө хийж болохгүй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Мөн …

  • 9 June

    ДБЭТ-ын балетын гоцлооч Ө.Мөнхжин Олон улсын балетын XIV уралдааны сүүлийн шалгаруулалтад тунан үлдлээ

    1969 оноос дөрвөн жил тутам зохион байгуулагдаж ирсэн “Балетын олимп” хэмээгддэг Олон улсын балетын XIV уралдаан Большой театрын тайзнаа зургадугаар сарын 03-11-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээнд гавьяат жүжигчин О.Анужин, балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга, Д.Нацагдорж нар оролцож байна. Өнөөдрийн байдлаар Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетын гоцлооч Ө. Мөнхжин сүүлийн шалгаруулалтад тунан үлдлээ. …

  • 9 June

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, сэрүүхэн байна. 2022 оны 06 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. …

  • 8 June

    У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдлыг хангахад үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэгтэй

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа. Лабораторийн ерөнхий захирал Б.Амар хүнсний гол гол аюулгүйн үзүүлэлтээр хийж байгаа шинжилгээний явцыг танилцуулав. Тухайлбал, нянгийн бохирдлыг илрүүлэн эмгэг төрүүлэгч нянг тодорхойлж баталгаажуулах, хүнд металл болон хор, пестицидийн үлдэгдэлийг тодорхойлох уламжлалт болон багажит шинжилгээ, мөн улаан буудайн үрийн чанар, хорио цээртэй хортон шавж, хог ургамлын хольц …

  • 8 June

    Эмээлт дэх 14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэжээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, холбогдох шийдвэрүүд гарсан тухай Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Тухайлбал, Эмээлт дэх дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжийн 14 үйлдвэрийнх …

  • 8 June

    Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож цомхотгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Үндэсний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхотгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн …