Мэдээ мэдээлэл

June, 2022

  • 8 June

    Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортлохыг түр түдгэлзүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, …

  • 8 June

    Ч.Мишээл: Шоуны эхний дугаар цацагдсаны дараа үзэгчдээс маш их урам авсан

    “Яг түүн шиг 2022” шоуны тав дахь дугаарын ялагчаар Ч.Мишээл тодорлоо. Дугаар бүрийн түрүүлэх оролцогчдын нэгд зүй ёсоор нэрлэгдэж ирсэн тэр дэлхийн од Селин Дионыг дуурайж “Титаник” киноны “My Heart Will Go On” дууг тайзнаа амьдруулан анх удаа ялагчаар тодорсон юм. Түүнтэй ярилцлаа. “Яг түүн шиг” шоуны урилга ирнэ гэж төсөөлж байсан уу? Анх шоунд оролцох уу гэж хэлэхэд огт …

  • 8 June

    Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.06.08) хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.      Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн …

  • 8 June

    Б.Жавхлан:Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хурал өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд Хөгжлийн банкны асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр,”Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалж байгаа. Үүнд, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум …

  • 8 June

    Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгагчаар И.Уянга, Л.Эрдэнэчулуун нарыг томиллоо

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны өчигдрийн хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Хянан шалгах түр хорооноос хянан шалгагч томилох эрхтэй. Тус хуулийн 44 дүгээр …

  • 8 June

    Хорт хавдраар 55 хүүхэд нас баржээ

    Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2022.06.07/ хуралдаанаар Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистик мэдээгээр жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ. Сүүлийн хоёр жилд манай улсад хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, …

  • 8 June

    “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдана

    Монголын урлагийн зөвлөл нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн 6 сард зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн наадмыг “Дархлах тун” буюу DIVOCCINATED сэдвийн хүрээнд 6-р сарын 16-23-ний хооронд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол дахь Гёте институттэй хамтран, Тайваны ардчиллыг дэмжих сан, Тайпэйн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна. Наадмын гол зорилго …

  • 8 June

    НордАрт 2022:Монгол Улсын “Завсар орон зай” үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ

    ХБНГУ-ын Бюделсдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 23 дахь удаагаа албан ёсоор нээлээ. Уг олон улсын дүрслэх урлагийн энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 101 орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 240 уран бүтээлчдийн 1000 орчим бүтээлүүд 10-р сарын 9-ний өдрийг хүртэл дэлгэгдэнэ. Монгол улсын дүрслэх урлагийн салбарын төлөөлөл НордАрт 2015, 2016, 2019 онуудад …

  • 7 June

    “21000” реалити шоу ирэх Даваа гаригаас эхлэн үзэгчдийн хүртээл болно

    “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлгийн 18 дахь цуврал энэ сарын 13-ний өдрөөс үзэгчдийн хүртээл болох гэж байна. Корпорейт Конвеншн Центрт зочид буудалд 10 хонох хугацаанд хорин нэгэн мянгаар худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй энэ удаагийн шоу нэвтрүүлэгт “Маск” продакшны жүжигчин СТА Ц.ГАНЗОРИГ, жүжигчин, 2021 оны Ази миссийн тэргүүн титмийн эзэн П.ШҮҮДЭРЦЭЦЭГ нар оролцжээ. Нэвтрүүлгийн …

  • 7 June

    “Уулын намар” киноны дуу цацагдлаа

    Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн “Уулын намар” туужаас сэдэвлэн бүтээсэн “Уулын намар” уран сайхны кино энэ сарын 10-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. МУСТА Ц.Цэрэнболд “Уулын намар” киноны зохиолыг МУСТА Ө.Мөнгөнтулгатай хамтран бичжээ. Тэрбээр “Tsebo Film” кино продакшнаа байгуулж, “Логик фильм”-тай хамтран тус киног бүтээсэн байна. “Уулын намар” кинонд МУГЖ Б.Базаррагчаа, МУСТА Ц.Цэрэнболд, Ө.Мөнгөнтулга, Д.Ганцэцэг, Н.Сугармаа, Д.Бямбадорж, Х.Хишигдэлгэр, Э.Амарбаясгалан …

  • 7 June

    АТГ:Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 99 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 643 …

  • 7 June

    У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдлын асуудлаар ард иргэдээс тавьж байгаа шаардлагыг төрийн байгууллагууд түргэн шуурхай хянан шалгаж, зохих арга хэмжээг авах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид ээ, Эрхэм хүндэт зочид оо, Та бүхэнд Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье! Эх орноо …

  • 6 June

    Монголын Үндэсний Олимпын хороо хашаагаа буулгаж, олон нийтэд нээлттэй ногоон орчин байгуулах ажлыг эхлүүллээ

    ОУОХ-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж буй. Монголын Үндэсний Олимпын хорооны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран эхлүүллээ. Үүний хүрээнд Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачилгаар МҮОХ-ны гаднах хашааг буулгаж, оронд нь мод тарих, хашаан …

  • 6 June

    Б.Энхбаяр:Парк болон бусад цэцэрлэгүүдэд мод, бутнаас өөр юм хэрэггүй шүү

    УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд, нийслэлийн удирдлагууд Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-д хуралдлаа. Тус хуралдаанаар нийслэлд хийж, хэрэгжүүлэх ажлыг олон талаас нь хэлэлцэж, саналаа хэлсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бид хүргэсэн. Түүнийг үг хэлсний дараа Түр хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. ЭНЭ ЗУНДАА БАГТАЖ УЛААНБААТАР ХОТОД ЮУ ХИЙХ ВЭ? УИХ-ын …

  • 6 June

    “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын Монголын багийн ахлагчаар ГХ-ны сайд Б.Батцэцэг томилогдов

    2024 онд БНСУ-ын Канвон хотноо залуучуудын өвлийн олимпын IV наадам болно. Уг наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдов. Багийн ахлагчаар томилогдсон тухай Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өглөө. Томоохон наадамд баг тамирчдаа ахлан оролцох төр засгийн өндөр албан тушаалтай анхны эмэгтэй хүн нь Б.Батцэцэг сайд болж байна. Залуучуудын өвлийн анхдугаар наадам анх 2012 …