Мэдээ мэдээлэл

July, 2022

  • 22 July

    Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж байна

    Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах …

  • 21 July

    Монгол инженерүүд “MOZO-X” автомашиныг бүтээлээ

    Монголын хамгийн анхны автомашин үйлдвэрлэгч “Барс Моторс” компанийнхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд баяр наадмыг тохиолдуулан шинэ загварын автомашин болох “MOZO-X”-ийг үйлдвэрээс гаргаж буйгаа дуулгасан юм.   “ЗИЛ-169” автомашиныг орлохуйц илүү бат бөх чанартай, туулах чадвар сайтай  “MOZO-X” автомашиныг  энэ хагас сайн өдөр олон нийтэд танилцуулна. Орчин үеийн ая тухыг хангасан монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан бүтээсэн  “MOZO-X” автомашиныг захиалахад хоёр …

  • 21 July

    “Эрдэнэс Тавантолгой” ХК “УБТЗ” ХНН-тэй хамтран ажиллана

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХХН-ийн дарга Х.Хэрлэн нар өнөөдөр /2022.07.21/ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төмөр замын асуудал …

  • 21 July

    Бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь, чанартай гүйцэтгэх үүрэг өгөв

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудад товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө. Энэ удаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хан хиллс” хотхон, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны Усны гудамжинд ажиллав. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: -Бүтээн …

  • 21 July

    Эрт ургацын төмс худалдаанд гарлаа

    Хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэллээ. Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гараад байна. Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 7 дугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, …

  • 21 July

    Харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, хахууль авчээ

    Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх Б.Н-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг …

  • 21 July

    Хүнсний 1-р дэлгүүрээс Байгалийн түүхийн музей хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

    2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэлХүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн юм. Эхний хэсгийн хучилтын ажлыг Үндэсний …

  • 21 July

    “Барс моторс” компани өөрсдийн бүтээсэн “MOZO X” хос хөдөлгүүртэй машинаа Бямба гаригт танилцуулна

    Монголд анх удаа бензин болон цахилгаан хос хөдөлгүүртэй “MOZO X” автомашиныг “Барс моторс” компани Бямба гарагт буюу ХОЁР хоногийн дараа хэрэглэгчдэд танилцуулахад бэлэн болжээ. “MOZO X” нь Мицубиши мотортой, 100 км-т 6 литр бензин зарцуулдаг ба бартаат замд тун тохиромжтой. “MOZO X” машины тестийг Дарханы зам дээр хийж, туршсан байна. Энэхүү автомашин нь 1.5 мотор, турбо хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй бөгөөд …

  • 21 July

    Хөдөө аж ахуйн салбарынханд дизель түлшийг 3400 төгрөгөөр худалдана

    Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарынхныг ургацаа хураах их ажлын өдрүүд угтаж байна. Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10 мянган тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа. Дизель түлш энэ сарын 16-наас литр нь 4030 төгрөг болсон нь хөдөө аж ахуйн салбарынханд хүнд …

  • 20 July

    Цэцэрлэгийн хүүхдийг хамран сургах тойргоор бүртгэнэ

    2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, ерөнхий эрдмийн хичээлийг орон нутагт зохион байгуулах, их сургуулийг нэг хаягт оруулах, боловсролын салбарт үүссэн авлигыг таслан зогсоох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуралдаанд танилцуулав. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар 22,565 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлжээ. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн ҮСХ-ны …

  • 20 July

    Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын их засварын ажил үргэлжилж байна

    Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар, шинэчлэлтийн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын засвар, шинэчлэлийн ажилд 1.9 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, энэ …

  • 20 July

    Хөгжлийн банканд 502.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Монголбанкнаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 12039/01 дугаартай актаар Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 57 хувь буюу 1.8 их наяд төгрөгт хүрээд байсан. Энэ нь тус банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бодит үр …

  • 20 July

    Баянзүрх дүүрэгт гэр хороолол дунд 7.1 км засмал зам тавина

    Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Баянзүрх дүүрэгт гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтыг хийхээр төлөвлөж буй юм. Энэ хүрээнд НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд ажиллалаа. Баянзүрх дүүргийн нутагт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ гүүр тавьж байгаа. Тэрхүү гүүр нь есөн метр урттай бөгөөд Улиастайг Шар хадтай холбож, түгжрэл бууруулахад …

  • 20 July

    Зургаан байршлын зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа

    Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан. Одоогийн байдлаар зургаан байршлын засвар, шинэчлэл бүрэн дуусаж, мөн зургаан байршил дахь шинэчлэлийг энэ онд дуусгахаар төлөвлөн ажиллаж буй юм. Харин Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна. Үлдсэн нэг байршил …

  • 20 July

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хална. 2022 оны 07 сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. …