Мэдээ мэдээлэл

December, 2022

  • 19 December

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2022 оны 12-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын …

  • 16 December

    Монголын эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

    АНУ-д чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдлөө. Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ. Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд өмнө нь 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл …

  • 16 December

    Гавьяат тамирчин Г.Дорж тэмцээний хошой аварга болов

    АНУ-ын Лас Вегас хотод бодибилдинг, фитнесийн “Мистер олимпиа” тэмцээн болж байгаа бөгөөд 60 орны 900 орчим тамирчин өрсөлдөж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд гавьяат тамирчин Гансүхийн Дорж алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Г.Дорж нь өнгөрсөн жилийн тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд хошой аварга болж байна.

  • 16 December

    Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөллөө

    Ерөнхий сайдын захирамж гарч Далелийн Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөллөө. Тус аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Хуанганы Арманд даалгалаа.

  • 16 December

    Нүүрс тээврийн компаниудтай цахим уулзалт хийлээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр, зохицуулалтын хэлтсээс нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгчидтэй цахим уулзалт хийлээ. 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэр зохион байгуулалт, сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо. Цахим уулзалтад уртын болон богинын тээвэрлэлт хийдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож ирэх оны тээвэр зохион байгуулалт, сонгон шалгаруулалт, ерөнхий гэрээний нөхцөлийн талаар ярилцлаа.  

  • 16 December

    Юнескогийн “Дэлхийн өв” сэтгүүлийн тусгай дугаарт монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын талаар нийтэлжээ

    Гадаад харилцааны яам, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс хамтран Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын 50 жилийн ой, Монгол Улс  ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тус тус тохиолдуулан  “Дэлхийн өв” сэтгүүл /World Heritage Review/-ийн тусгай дугаарт манай улсын ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлсэн 5 өвийн газрыг танилцуулав. Түүнчлэн тус сэтгүүлийн “Google Arts and Culture” …

  • 16 December

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулж байна. 2022 оны 12-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, …

  • 15 December

    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж байна

    Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй. Улаанбаатар хотын Захирагчийн …

  • 15 December

    Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

    Колумб улсын Богата хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж буй бөгөөд өнөөдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.  М.Анхцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм. Тэрбээр 2021 алт, 2017, 2019 …

  • 15 December

    Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна

    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон ХАБЭА-н хууль тогтоомж, дагалдаж гарсан журмуудыг ноос ноолуурын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, ажлын байранд гарч болзошгүй ХАБЭА-н эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн хүрээний аливаа маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэх ур чадварыг байгууллагын хүний нөөцийн ажилтан ХАБЭА-н инженер, ҮЭ-ийн хороодын дарга нарт олгох зорилгоор “Ноос ноолуурын салбарт Хөдөлмөрийн тухай болон ХАБЭА-н …

  • 15 December

    Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэдгээ дахин мэдэгдье

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Миний бие их жанжин Сүхбаатарын талбайд иргэдтэйгээ хамт жагсаж, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь барьцаалсан МАНАН бүлэглэлд ҮГҮЙ гэж хэлж, авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж, шударга ёс тогтсон шинэ 30 …

  • 14 December

    “Баян зам тээвэрчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр Нүүрс тээврийн “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж нүүрс тээврийн нөхцөл байдлыг сайжруулах, тээвэрчдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.   байдлыг сайжруулах, тээвэрчдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.   Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ямар ч тохиолдолд үндэсний тээвэрлэгчдээ дэмжих бодлого баримтална. Хамгийн гол нь …

  • 14 December

    Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

    Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг баталлаа. Шинэ сэргэлтийн бодлогын  нийслэл Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Засгийн газраас татварын бодлогын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж буй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах …

  • 14 December

    Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа

    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж, тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан зарим асуудлаар тайлбар хийхдээ нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчдын төлөөллөөс гаргасан шаардлагуудыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд …

  • 14 December

    Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний  чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.