Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.2023 оны 01-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 …
Мэдээ мэдээлэл
January, 2023
-
3 January
Долоон хүүхдийн ээж П.Цэрэнбадамд амьдрал бэлэглэе
Долоон хүүхдийн ээж П.Цэрэнбадам 2019 онд нарийн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд оржээ. 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 6 удаа химийн эмчилгээ хийлгэсэн байна. П.Цэрэнбадам өвчний оношоо Турк улсын “Liv Hospital” эмнэлэг, Солонгос улсын “Korea University Anam Hospital” эмнэлгүүдэд илгээсэн бөгөөд 2022 оны 11, 12-р саруудад дээрх хоёр эмнэлгээс түүнд эмчлүүлж, эдгэрэх боломжтой гэсэн хариу өгчээ. Эмчилгээний зардалд …
-
3 January
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр М.Баярааг томиллоо
Нийслэлийн Засаг даргын захирамжаарарванхоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны даргаар М.Баярааг томиллоо. Тэрбээр1995 онд нийслэлийн 18-р дунд сургууль,2000 онд БНХАУ-ын Багшийн их сургууль, 2004 онд Японы Киорин их сургууль, 2012 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг тус тус төгссөн. Гадаад хэлний багш, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй юм. Мөн Их Британид англи …
-
3 January
Тодруулга: Эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, одоогоор эмчийн хяналтад байна
Зарим хэвлэлүүдэд “Өргөө” амаржих газрын гадна автомашинд төрсөн нярайн бие муудаж, эрчимт эмчилгээнд шилжсэн гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл бид энэ талаар тус эмнэлгийн Эрчимт эмчилгээнээс тасгаас тодруулахад ” Энэ бол ташаа мэдээлэл. Эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, одоогоор эмчийн хяналтад байна” гэв.
-
3 January
Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2023 оны нэгдүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир …
-
2 January
Б.Батзул: Цэргийн бүртгэлийн хүсэлтийг гурван сувгаар авна
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ. И-Монгол Академийн салбар хоорондын зохицуулалтын газрын төслийн менежер Б.Батзул “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг бид гурван сувгаар авна. Тодруулбал, “e-Mongolia” гар утасны аппликейшн, www.e-Mongolia.mn вэб сайт …
-
2 January
Ц.Алтантуяа:Хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан
Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна жирэмсэн эмэгтэй машиндаа төрсөн бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас тодрууллаа. Тэрээр “Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв …
-
2 January
Тархины цус харвалтын тусламж, үйлчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор тархины цус харвалтын эмийн эмчилгээ 770 мянгаас 2.3 сая төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 1.2 – 48.9 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг. 2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 9868 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт …
-
2 January
Орон сууцны хороолол болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал, Улс, нийслэлийн бодлогын томоохон зорилтуудыг 2023 ондоо ажил хэрэг болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, салбар дундын уялдаа холбоог хангаж, нэгдсэн удирдлагаар хангах.Бодлогын хүрээнд түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэх ажлуудыг эрчимжүүлж, НЗДТГ-аас нэгдсэн удирдлага, бодлогоор хангаж ажиллах.Иргэндээ үйлчилдэг, …
-
2 January
Г.Ялалт: Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 4-нөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ. Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу нийслэл болон дүүргийн ЗДТГ цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах бөгөөд иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын …
-
2 January
Б.Бямбадорж:Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нийслэлийн хэмжээнд коронавирус болон томуугийн хариу арга хэмжээний бэлэн байдлын эмчилгээний гурван сарын нөөцтэйг танилцуулав. Тэрбээр “Нийт томуугийн өвчлөлийн 45 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа. Хүүхдийн түргэн тусламжийн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин байна. Хүүхдийн эмчилгээнд 1222 ор ашиглаж …
-
2 January
М.Баяраа: Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилсныг удирдах ажилтнуудад танилцуулав. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. …
-
2 January
Б.Мөнхцэцэг: Өглөө бүр 30-40 тонн давс, бодис цацаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цас, мөсний цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Хотын дарга өгсөн. Хэрэгжилтийн талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Манай газар 185 км зам хариуцдаг. Шөнөдөө 30 хэм гарч хүйтэрч, хялмаа их унаж байна. Давсны 119 тонн, 270 тонн орчим бодисын үлдэгдэлтэй байгаа. Өглөө бүр уулзвар, гарц, өгсүүр, уруу …
-
2 January
Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин бүртгэгдлээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр утаажилтын бүсээс 216 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 198 иргэнийг аварч, 6.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. 2023 он гарснаас хойш …
-
2 January
АТГ:Эрүүгийн 1 хэрэгт 24 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 54 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 34 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл