Засвар хийж өнгө нэмэхийн сацуу дулааны алдагдал бууруулах төсөл хэрэгжиж буй зарим сургууль цэцэрлэгт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө очиж, засварын ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдох боломжгүй сургууль цэцэрлэгүүд бий. Тиймээс газрын гүний дулаанаар хэрэгцээг хангах, дулааны алдагдлыг бууруулах төслийг зарим …
Мэдээ мэдээлэл
July, 2022
-
27 July
Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд мөнгөн шагнал олгоно
Засгийн газрын өнөөдрийн /2022.07.27/ хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон улсын уралдаанд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” тогтоолын төслийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Ингэснээр, 2022 оны 5-р сарын 04-07-ны өдрүүдэд Чех Улсад зохион байгуулагдсан Косианы нэрэмжит залуу хийлчдийн олон улсын 64 дэх уралдаанд оролцож: 1-р байранд орсон Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч А.Хулан,3-р байр …
-
27 July
Япон гэрэл зурагчин Монголын соёлын өвд холбогдох гэрэл зургийн түүхэн архивуудаа хүлээлгэн өгөв
Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Монгол Улсын Соёлын элч, хатагтай Сато Норико болон Япон улсын гэрэл зурагчин Сүгияма Тэрүзо нарыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа. Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Соёлын яам нь Соёлын элч Сато Норикогоор дамжуулан зурагчин Сүгияма Тэрүзогийн Монгол Улсын соёлын үнэт өвийг баримтжуулан хадгалсан зургийн санг хуулбарлан …
-
27 July
Хан-Уул дүүргийн 5-6 байршилд цэцэрлэгийн хүртээмж муу байна
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг хуваарийн дагуу Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг 250 мянган хүн амтай. Цэцэрлэгийн насны 18 мянга орчим хүүхэдтэй. Энэ онд зарим хороог хувааснаар 25 хороотой болжээ. Тус дүүрэгт одоогийн байдлаар хамгийн олон буюу 23 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэж, 2600 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 240м2 талбай бүхий түрээсийн байртай …
-
27 July
Монгол Японы эмнэлэг дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэг байгуулна
Энэ хичээлийн жилд АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажилуулахаар шийдвэрлэж бэлтгэл хангаж байна. Монгол Японы эмнэлэг нь 520 ажилтантай. Ажилтнуудын цэцэрлэгийн насны 178 хүүхэд байна. Урьдчилсан судалгаагаар тэдний 94 нь байгууллагынхаа цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ. Хүсэлтэд үндэслэн 100 хүүхдийн цэцэрлэг байгууллагынхаа дэргэд ажиллуулахаар шийдвэрлэж тохижилтын ажлыг дотуур байрныхаа нэг жигүүрт эхлүүлэх гэж байна. Харин ажлын хэсэг ажиллах үеэр …
-
27 July
Баянзүрх дүүрэгт 17 байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр бэлдэж байна
Хамтарсан ажлын хэсэг энэ хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 92 барилгатай газар дээр нь очиж танилцан 56 байрыг стандарт шаардлага хангаж байна гэж үзэн сонгосон байна. Түрээсийн 56 байрын 17 нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна. Тус түрээсийн байруудад 1277 хүүхдийг хамруулах тооцоо судалгааг гаргажээ. Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах 90 болон 75 хүүхдийг хамруулах хүчин чадалтай хоёр түрээсийн байртай танилцлаа. Тус …
-
27 July
“Нутгийн буян” ХХК орон сууцны хорооллын нэгдүгээр давхарт жишиг цэцэрлэг ашиглалтад оруулжээ
Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн зориулалттай байрыг улсад худалдах сонирхолтой 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа. Эхний барилга нь тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа Хилл Форд компанийн 3 давхар барилга. Тус барилгын нэгдүгээр давхарт үйлчилгээ, хоёрдугаар давхарт цэцэрлэг, гуравдугаар давхарт сургалтын төв байгуулах зориулалтаар барьжээ. Мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг барилгатай танилцаад бүхлээр …
-
27 July
Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бүртгэж, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү. …
-
27 July
Усанд сайн сэлж чадахгүй ч хүний амь аврах нь чухал байсан тул эргэлзэлгүйгээр шууд гол руу орсон
Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар “Хэрлэн” голд хөл алдан живж байсан иргэнийг харж шуурхай ажиллан уснаас гаргаж анхны тусламж үзүүлж хүний амь нас аварсан талаар алба хаагчидтай цөөн хором ярилцлаа. Та хоёр өөрсдийгөө танилцуулахгүй юу? Цагдаагийн байгууллагад …
-
27 July
Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна
Өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас хэд хэдэн газарт үер буун, Нийслэлийн Онцгой байдлын газарт 14 дуудлага ирсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг дуудлага иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах анги болон дүүрэг тус бүрийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь шуурхай …
-
27 July
Ургац хураалтад зориулж шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийг бууруулж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Ургац хураалтын ажилд шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа. Энэ онд улсын хэмжээнд 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, 10.9 мянган га-д хүнсний …
-
27 July
С.Даваасүрэн:Налайх дүүргийн айл өрхүүд түүхий нүүрс түлэхгүй байх гэж итгэж байна
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал нь Агаарын чанарыг сайжруулах бүс, тухайн бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай байв. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор галлагааны улирал эхлэхээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөх үүргийг Засгийн газраас үүрэг болгосны дээр нийслэлийн Налайх дүүргийн найман хорооны 7691 өрх айлыг сайжруулсан түлшээр хангаж, түүхий нүүрс хэрэглэхийг …
-
27 July
Түүх соёл, аялал жуулчлал, археологийн олдворын өлгий нутгийг төрийн тусгай хэрэгцээнд авна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.07.26) Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор уг …
-
27 July
Үер буух эрсдэлтэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байхыг анхаарууллаа
Өчигдөр хүчтэй бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас 20 гаруй айлын хашаанд ус түрэн орж, гурван айлын гэр урсан, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах ангийн албан хаагчид, автомашин болон завьтайгаар ажиллаж, усанд боогдсон долоон /4 том хүн, 3 хүүхэд/ иргэнийг авран, …
-
26 July
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 44 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өгчээ. Мөн мөрдөн байцаалтын 1838 хэрэгт хяналт тавьж, 183 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Өмчлөх …