Мэдээ мэдээлэл

December, 2021

  • 23 December

    Гол, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын …

  • 23 December

    Гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлана

    Улсын онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварыг үүсгэгч  SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч гурав хоног тусгаарлана. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авна.Тусгаарлан ажиглах байранд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын …

  • 23 December

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 3 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна. 2021 оны 12 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, …

  • 22 December

    “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааны шилдгүүд тодорлоо

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааныг Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвөөс энэ сарын 01-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.  Тус уралдаанд эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас сэтгүүлч, нийтлэлч, чөлөөт уран бүтээлчид болон оюутнууд өөрсдийн харах өнцөг, сэтгэх оюун, илэрхийлэх мэдрэмжээ шингээсэн өөр өөрийн онцлог өнгө …

  • 22 December

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.22/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зургаан гишүүн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох …

  • 22 December

    Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй

    Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэдгийг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Мөн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов. …

  • 22 December

    Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй

    Коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдээд байгаа. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цагаан сараар төрийн золголтыг хоёр дахь жилдээ хийхгүй, айл өрх, иргэдийг цомхон хүрээнд хийх зөвлөмжийг боловсруулах чиглэлийг УОК-т өгсөн байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК ойрын хугацаанд хуралдаж, шийдвэр гаргасны дараа олон нийтэд танилцуулах юм байна. Энэ жилийн Цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэн …

  • 22 December

    “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

     Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.12.22/ “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос …

  • 22 December

    Зураач Б.Орхонтуулын “Өртөө” бүтээл 2021 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр шалгарлаа

    Монгол Улсын Засгийн газраас дүрслэх урлагийг хөгжүүлэх, дэмжих бодлогын хүрээнд жил болгон зохион байгуулдаг дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2021” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа. Соёлын сайдын 2021 оны А/293 тоот тушаалаар томилсон мэргэжлийн зөвлөл “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2021” үзэсгэлэнд дэлгэгдсэн 75 уран бүтээлчийн 86 бүтээлийг хэлэлцэн, шалгаруулалт явуулж зураач Б.Орхонтуулын “Өртөө” баримал бүтээлийг 2021 оны “Дүрслэх урлагийн оны шилдэг …

  • 22 December

    “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдаагаар 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ

    Энэ жил Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан хоршоологчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав. Тус үзэсгэлэн худалдаанд 140 орчим иргэн, аж …

  • 22 December

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Болгар улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Румен Радевт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Радев Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын дараа Элчин сайд Л.Саянааг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд …

  • 22 December

    “Монгол Улсын дурсгалын зоос” каталоги хэвлэгдлээ

    Монгол Улс 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоос гаргаж байснаас хойш өнгөрсөн хугацаанд Монголбанк нийт 634 зоос гаргаад байна. 2021 онд дурсгалын зоос гаргасны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн Монголбанкны Эрдэнэсийн сан, зоос, мөнгөн тэмдэгт судлаач Ч.Энхбаттай хамтран “Монгол Улсын дурсгалын зоос” каталогийг эмхтгэн гаргалаа. Энэхүү каталоги нь өнгөрсөн хагас зууны хугацаанд гарсан дурсгалын …

  • 22 December

    Т.Золжаргал: Нийтлэг үйлчилгээний журамд ТҮЦ-ийн зохицуулалтыг оруулж байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын 100 жилийн ой болоод Нийтлэг үйлчилгээний журмын талаар ярилцлаа. -100 жилийн түүхтэй худалдаа, үйлчилгээний салбарынхан цар тахлын улмаас хүндрэл бэрхшээлийг туулж байна. Нийслэлийн хувьд энэ салбарынхны оролцоо өргөн хүрээтэй байдаг болов уу? -Монгол Улсын худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөний  100 жилийн …

  • 22 December

    Т. Балжинням: Хүүхдийн бэлэг сонгохдоо сахарын агууламжийг онцгой анхаарах хэрэгтэй

    Шинэ жилээр хөндөгддөг нэг асуудал бол хүүхдийн бэлэг. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжиннямаас тодрууллаа. –Жил бүр л хүүхдийн бэлэгний асуудлыг ярьдаг. Худалдаа эрхлэгчид болон эцэг эхчүүдэд ямар зөвлөмж хүргүүлж байна вэ? -Аав ээжүүдэд хүүхэд нь хамгийн чухал, хамгийн эрхэм байдаг. Тиймээс хүүхдэдээ бэлэг сонгохдоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь …

  • 22 December

    Я.Эрдэнэсайхан: Хоршооны тухай хууль орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ

    Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 5-р сарын 6-нд батлагдсан. Мөн энэ онд Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас Хоршооны тухай хуулийн гол зохицуулалтууд болон 100 жилийн ойн хүрээнд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар тодрууллаа. -Энэ оны 5-р сарын 6-нд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн …