Мэдээ мэдээлэл

February, 2022

  • 21 February

    Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, 70 гаруй жилийн баялаг түүхтэй манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд …

  • 21 February

    Кино урлагийг дэмжих хуулийн хүрээнд Унгар улстай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монгол Улс 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тул Соёлын яам олон улстай кино урлагийг дэмжих хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна.  Тухайлбал, өнгөрсөн онд 7.5 сая ам.долларын өртөгтэй Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төслийг эхлүүлэх асуудлыг ярилцаж байсан бөгөөд кино зураг авалтын тодорхой хэсгийг Монгол Улсад хийж, 2 сая орчим ам.доллар нь …

  • 21 February

    Б.Бямбадорж:Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан явууллаа. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: -Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг  2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч …

  • 21 February

    Хөгжлийн банкны ТУЗ-ийг өөрчилж, 20 гаруй ажилтныг ажлаас нь чөлөөлөх үүрэг өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв. Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа. Хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгов.

  • 21 February

    Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс хаслаа

    Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хороо энэ сарын 18-ны өдөр хуралдлаа. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэл хийв. Монгол Ардын Намын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн. Өөрөөр хэлбэл 2021 оны 12 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд хуралдсан намын 30 дахь Их хурлаар батлагдсан дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр намын гишүүн …

  • 21 February

    “Бээжин-2022”:Норвеги улсын тамирчид дээд амжилт тогтоон багийн дүнгээр тэргүүллээ

    “Бээжин-2022” өвлийн 24-р олимпын наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпод Норвеги улсын 84 тамирчин өрсөлдөж 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүллээ. Нэг улсын тамирчид өвлийн олимпын наадмаас 16 алтан медаль хүртсэн нь бүх цаг үеийн дээд амжилт болов. 2010 онд Канад, 2018 онд Герман, Норвеги 14 алт авсан нь өмнөх дээд …

  • 21 February

    Фото: 25 дахь удаагийн Өвлийн олимп Итали улсад зохион байгуулагдана

    Спортын хорхойтнуудыг 16 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хүн төрөлхтөнд спорт, олимпизмын гайхамшгийг мэдрүүлсэн Бээжингийн өвлийн олимп хөшгөө хаалаа. Цар тахлын амаргүй үед маш амжилттай зохиогдсон гэдгээрээ “Бээжин-2022” олимп түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Зохион байгуулагчид хаалттай менежментийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсаны үр дүнд олимпын наадам ковидын аюулаас ангид байж чадав. Энэ олимпын үеэр олимпын дээд амжилт …

  • 19 February

    PСR шинжилгээний хариуг 45 минутанд гаргадаг “Их бараат” лаборатори нээлтээ хийлээ

    “Альфа доктор мед” ХХК болон БНСУ-ын “Жидакс” компанийн хамтран байгуулсан “Их бараат” лаборатори нээлтээ хийлээ. Уг лаборатори нь корона вирусийг 15-45 минутад оношилдог. Харин бусад лабораториуд ачааллаасаа шалтгаалаад шинжилгээний хариуг 24-72 цагийн дотор хариу гаргадаг. Манай улсад корона вирусийн PCR шинжилгээний хариу хүлээх зуур халдвар авах, вирусээр өвчилсөн тохиолдолд биеийн байдал хүндрэх, хугацаа алдах зэрэг олон талаар эрсдэл учруулдаг. Тэгвэл …

  • 18 February

    “Илүүдэл жингүй Эртэч Монгол аян” Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байна

    Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос санаачлан 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилт дэвшүүлсэн. Аяны хүрээнд илүүдэл жингүй Эртэч Монгол аянд Сонгинохайрхан дүүрэгт таван спорт заал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхлээд байна. Үүнд: ӨНӨР БҮС-Хөгжил цогцолбор сургуульТӨВИЙН БҮС – 21-р хороолол 62-р сургуульТӨВИЙН БҮС – Ханы материал 9-р сургуульБАЯНХОШУУ БҮС – 76-р сургуульТОЛГОЙТ БҮС – …

  • 18 February

    Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг шалгаж эхэллээ

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 319 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 174 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 …

  • 18 February

    Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 дугаарын утсанд 280 дуудлага хүлээн авчээ

    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 280 …

  • 18 February

    О.Сумъяасүрэн:Энэ онд импортоор хүнсний улаан буудай авахгүй байхаар шийдвэрлээд байна

    Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэнтэй ярилцлаа. -Энэ жил манай улс нийт 567.0 мянган тонн улаанбуудай хураан авсан. Гэтэл ОХУ-аас 250 орчим мянган тонн улаанбуудайг  импортоор авсан гэх мэдээлэл байна. Үнэхээр ийм хэмжээний улаанбуудай импортолсон уу?-Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед хүн амын хүнсний хангамжийг тогтвортой хадгалах, улмаар улс орны хэмжээнд 3 хүртэл сарын хугацаатай …

  • 18 February

    ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ

    Тель Авив-2022 Гранд Сламын эхний өдөр -66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Г.Хэрлэн хоёрын даваандаа Узбекистаны Бобур Яджиевийг дархан хөмөрөөгөөрөө вазари авч ялсан бол хэсгийн аваргын төлөө Украйны Богдан Ядовыг нэмэлт цагт иппон буулгасан билээ. Гэвч манай бөх хагас шигшээд Азербайжаны Нажафов Яшарт …

  • 17 February

    “Тель Авив-2022” Гранд Слам тэмцээний эхний өдөр манай зургаан жүдоч хүч үзнэ

    Израйлын Тель Авив хотноо IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангилалаар зохион байгуулагдах гэж байна. Өнөөдөр тэмцээний эхний өдөр -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн аваргууд тодорно. Тель Авив хотноо 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч зодоглоно. Эхний өдөр манай улсаас зургаан жүдоч хүч үзнэ. -60 кг: Нийт 23 жүдоч хүч үзэх энэ жинд Өвөрхангай …

  • 17 February

    “Comedy Club Mongolia ” шоу Look TV, Univision, DDish-ээр үзэгчдийн хүртээл болно

    Оросын ТНТ телевизийн бүтээл “Comedy Club” шоуг албан ёсны эрхтэйгээр “Orange entertainment” болон “Tuurgatan media group” хамтран бүтээжээ. “Comedy Club Mongolia” шоуны ерөнхий найруулагчаар гавьяат жүжигчин Н.Ариунболд, Б.Болдбаатар нар ажилласан юм. Тэгвэл “Comedy Club Mongolia” шоу энэ сарын 22-ны өдрөөс эхлэн долоо хоногийн Мягмар гариг бүр Look TV, Univision, Ddish-ээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уншигч та бүхэн “Comedy Club …