Мэдээ мэдээлэл

February, 2022

  • 24 February

    Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо. НЯМ-ОСОРЫН БАТХҮҮ НЬ: 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль,1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн.1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг,2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор. Ажилласан байдал: 1997-2008 онд МУИС-ийн …

  • 24 February

    “Эрдэнэт медипас” эмнэлгийн хувьчлалыг цуцалж, бүсийн оношилгоо эмчилгээний төв болгоно

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 70 тэрбум төгрөгөөр 2015 онд барьсан “Эрдэнэт медипас” эмнэлгийг “Медипас” ХХК хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлэн авсан байдаг. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, ашиглах тухай засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан санаачлан, танилцуулсан. Тэгвэл тус эмнэлгийг улсын өмчид буцаан …

  • 24 February

    “Зола Брос” циркийн уран бүтээлчид олон улсын тэмцээнээс хүрэл цом хүртлээ

    Испани улсын Жирона хотод зохион байгуулагдсан Олон Улсын циркчдийн тэмцээнд Монгол Улсын “Зола Брос” хувийн циркийн “Есөн өрлөг” хамтлагийн залуу уран бүтээлчид амжилттай оролцож гуравдугаар байр эзэлсэн байна. Дэлхийн 28 улсын уран бүтээлчид оролцсон уг наадмаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Зола Брос” хамтлаг хүрэл цом, “Росгос” циркийн тусгай шагнал хүртжээ. “Зола брос” цирк нь 2015 онд байгуулагдсан бөгөөд одоо 40 …

  • 24 February

    Г.Эрхэмбаяр: Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог

    Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа. –Хэдхэн хоногийн өмнө “Этгээд” УСК-оо нээсэнд баяр хүргэе. Киноны зураг авалт хэр удаан үргэлжлэв? -Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд бие дааж продюсерлосон анхны уран бүтээл. Киноныхоо гол дүрд тоглосон, анх Мөрөөдлийн театрыг байгуулж байсан шиг бүх зүйл шинэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Найруулагч, зурагчнаар Баатар ажилласан. Хөрөнгө оруулалт, продюсерийг Мандах гэдэг найз маань хариуцсан. Бид гурвын хамтын …

  • 24 February

    “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлнэ

    Коронавируст халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 тоот хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн. Журмын хэрэгжилтийн хүрээнд 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд компаниуд …

  • 24 February

    Монголбанк репо арилжаагаар банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо

    Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 дүгээр тогтоол болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Монголбанк 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа. Монголбанкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд Худалдаа хөгжлийн, Голомт, Богд банкууд оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлэв. Мөнгөний бодлогын хорооны 2022 …

  • 24 February

    ​О.Хулан: Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр 10 мянга гаруй ажлын байр бий болно

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг эцэслэн баталсан тухай Протоколд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  гарын үсэг зурсан билээ. Төслийн явцын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулантай ярилцлаа. Монгол Улсын нутаг дэвсгэрээр …

  • 24 February

    Элчин сайд Д.Баярхүү Казахстан улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт 2022 оны 2 дугаар 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Казахстаны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв. Мөн энэхүү …

  • 23 February

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн …

  • 23 February

    “Капитал банк” ХХК-иас НДС, ЭМДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар татан буугдсан “Капитал банк” ХХК-иас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт банкны эрх хүлээн авагчаас санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлыг шуурхай зохион байгуулах, шилжүүлэн авсан хөрөнгийг борлуулж, холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, энэ …

  • 23 February

    У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг хамгаалахад монгол хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл, санал санаачилга, хандлага, хариуцлага, хамтын ажиллагаа чухал

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа …

  • 23 February

    Б.Баттөмөр: Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон 61 зээлдэгчид хамаарах төсөл хөтөлбөрийг газар дээр нь очиж нэг бүрчлэн тулгаж үзэх шаардлагатай

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар  нэгдүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд  Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж буй.  Ажлын хэсэг …

  • 23 February

    Дуучин Н.Ундрал 1000 ээжийг баярлуулж, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тоглолт хийнэ

    Залуу дуучин Н.Ундрал Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 1000 ээжийг баярлуулж, үнэ төлбөргүй тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр нийслэлийн зургаан дүүрэг, эмэгтэйчүүдийн хорих, эмнэлэг гээд нийт НАЙМАН газар очиж үнэ төлбөргүй тоглолт хийж 1000 ээжид сэтгэлийн бэлгээ барих юм байна. Уг тоглолтынхоо хүрээнд дуучин Н.Ундрал “Ээжийнхээ ачийг яалаа даа” нэртэй нэвтрүүлэг хийж, гуравдугаар сарын 8-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор …

  • 23 February

    “Хотулун гүнж” кино Berlinale EFM-д амжилттай оролцов

    Шүүдэр продакшн, VОО-н хамтын бүтээл “Хотулун гүнж” түүхэн, тулаант уран сайхны кино хоёрдугаар сарын 10-20-ны өдрүүдэд Герман улсын Берлин хотноо зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино фестивалийн “Eвропын кино зах зээл” /Berlinale European Film Market – EFM/ хөтөлбөрт амжилттай оролцов. “Berlinale” олон улсын кино фестиваль жил бүрийн хоёрдугаар сард Берлин хотноо зохион байгуулагддаг дэлхийн гурван том А …

  • 22 February

    Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилтийг энэ онд үргэлжлүүлэн олгоно

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй өнөөдөр /2022.02.22/ уулзлаа.   Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон. Коронавируст халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч …