Мэдээ мэдээлэл

September, 2022

  • 2 September

    БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд албан ёсны айлчлал хийнэ

      Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.  Энэхүү айлчлал нь БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2002 оноос хойш 20 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал …

  • 2 September

    Элчин сайд Ш.Батцэцэг Аргентины ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч А.Фернандес-т уламжлахын зэрэгцээ Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв. …

  • 1 September

    Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал ариллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ. Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын …

  • 1 September

    М.Мөнхжаргал: Ковид-19 халдварын дараах хүндрэлийг эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилго тавина ажиллаж байна

    “Альфа Мед” эмнэлэгт Ковид-19 халдварын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээний өдрийн амбулатори нээгдлээ. Сүүлийн үед короновирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байгаа яриа иргэдийн дунд бий болсон. Тиймээс цус өтгөрөлт болон ковид-19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар “Альфа Мед” эмнэлгийн Ерөнхий эмч М.Мөнхжаргалаас тодрууллаа. –Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн зарим хүнд цус өтгөрөх …

  • 1 September

    Монгол Улсын өсвөрийн эмэгтэй шигшээ баг сагсан бөмбөгийн ААШТ-д оролцоно

    Монголын сагсан бөмбөгийнхөн нэгдэн нийлж, шинэ бүтэц зохион байгуулалтад орсноор гадагшаа тэмцээнд явж чаддаггүй, хагаралтай байсан үе ард хоцорч, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тив, дэлхийн тэмцээнд анх удаа албан ёсоор улсаа төлөөлөн оролцохоор болж байна. Энэ 9-р сарын 5-11-ний өдрүүдэд Энэтхэгийн Бангалор хотод болох U18 насны Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын өсвөрийн эмэгтэй …

  • 1 September

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээн авлаа

    Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт тамгаа гардан, үүрэгт ажлаа /2022.08.30/ хүлээн авлаа. Тус яамны дэд сайд Л.Халтар шинээр томилогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогтод тамга гардуулан өгч, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэв. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цар тахлын хүнд нөхцөлд дэд бүтцийн салбарыг удирдаж ажилласан сайд Л.Халтарт талархсанаа илэрхийлж, Зам, тээврийн …

  • 1 September

    Нийслэлийн хэмжээнд 245 автобусаар сурагчдад үйлчилнэ

    Монгол улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан. Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд  хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг нэгдсэн зохион …

  • 1 September

    Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

    Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг эхчүүд, багш ажилчид аа  Та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурах их үйл хэрэг болоод сурган хүмүүжүүлэх гэгээн их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Гэрэлт ирээдүй, алс хэтийн итгэл найдвар, өмөг түшиг болсон Та бүхний баяр талархал, амжилт ололт, хүүхэд багачуудын инээд хөөр, оюутан залуусын …

August, 2022

  • 31 August

    Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулга хийлээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар эхлээд мэдээллээ. 159 дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөхийг чөлөөлсөн, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлаж 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн, төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, …

  • 31 August

    Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргана

    Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Сайжруулсан шахмал түлшний нийт нөөц, борлуулалтын цэгүүдэд байгаа түлшний үлдэгдэл, борлуулалт, эрчим хүчний үнэ тарифын талаар болон өргөн хэрэглээний бараа, …

  • 31 August

    Дэд сайд, ТНБД нарыг томилов

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар яамдуудын Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов. Батцэнгэлийн Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Лувсангийн Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо. Мөн Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар,  Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний …

  • 31 August

    И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

    “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Цахим …

  • 31 August

    Өсвөрийн харваачдыг шагнаж урамшуулав

    МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд амжилт гаргасан өсвөрийн харваачдыг багшийнх нь хамт хүлээн авч уулзлаа. Тухайлбал, улсын их баяр наадмын хүүхдийн харвааны 8 насны ангилалд хүрэл медаль хүртсэн М.Ананд, мөнгөн медаль хүртсэн Т.Алдар, 10 насны ангилалд хүрэл медаль хүртсэн Б.Намуунаа нарт баяр хүргэж, гарын бэлэг гардуулан өгөв. Энэ үеэр тэдний багш, уламжлалт …

  • 31 August

    Алба хаагчид 187 иргэний амь насыг аварч, 90 тээврийн хэрэгслийг гол, уснаас татан гаргалаа

    Он гарсаар энэ сарын 30-ны өдрийн байдлаар голын ус, цас, шавар, элсэнд суусан, усанд боогдсон 44 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, 187 иргэний амь насыг аварч, 90 тээврийн хэрэгслийг гол, уснаас татан гаргаж, аюулгүй болголоо. Тухайлбал, НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эргүүлийн …

  • 31 August

    Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, …