Мэдээ мэдээлэл

March, 2022

  • 10 March

    З.Ганчулуун:Хүүхдэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх хэрэгтэй

    Ханиад томуу болон бусад амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, өвдсөн хүүхдийг бусдаас тусгаарлах, маск зүүлгэж, гарыг нь сайтар угаалгах зэргээр гэрийн нөхцөлд халдвар хамгааллын дэглэм сахиж заншихыг эмч, мэргэжилтнүүд сануулж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөхөөс гэрийн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч …

  • 10 March

    Ц.Ганзориг: Найруулагч Б.Тамир “жингээ хас, үс сахлаа ургуул” гэдэг даалгавар өгсөн

    “Маск” продакшны жүжигчин, МУСТА Ц.Ганзоригтой ярилцлаа. -Уран бүтээлийн сонин сайхнаар ярилцлагаа эхэлье? -Сүүлийн үед дэлгэцэнд нэг их гарахгүй байгаа. Уран бүтээлч хүний хувьд өөрийн дүрх төрхөд өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Ил гарахгүй байх хугацаандаа олон сайхан киноны арын албанд зургийн даргаар ажиллалаа. СУИС-ийн төгсөх курсийн оюутан, залуухан найруулагч Бат-Эрдэнийн “Хайрлах хүч” УСК-д зургийн даргаар ажиллаад дөнгөж дууслаа. Мөн Монголын эмэгтэйчүүдийн …

  • 10 March

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр Юн Сук Ёл сонгогдлоо

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт лхагва гаригт болж, сөрөг хүчин болох “Ард түмний хүч нам”-ын нэр дэвшигч Юн Сук Ёл нийт сонгогчдын 48.59 хувийн саналаар ялалт байгууллаа. Юн Сук Ёл өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мёноос 250 мянган сонгогч буюу 0.8 хувийн саналаар илүүрхэж, ялалт байгуулжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль сонгогчдын 77.1 хувийн ирцтэй байсан талаар тус улсын …

  • 10 March

    Дотоодын жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газарт ажиллалаа. Тус газрын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөө, салбарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, санал солилцов. 2016 оноос хойш манай улсыг зорин ирж буй жуулчдын тоо жилд 10 орчим хувиар өсөж байсан бол цар тахлаас үүдэн сүүлийн 2 жилд 94 хувиар буурчээ. Ингэснээр өнгөрсөн онд …

  • 9 March

    Төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг тогтооно

    Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоох, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх талаар үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын явц, гүйцэтгэлийг улирал тутам …

  • 9 March

    БЗД:12-р ангийн 300 сурагчийг ЭЕШ-д бэлдэх зорилгоор цахим давтлагад хамруулна

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Сайн сургууль таны дэргэд ТББ”-тай хамтарч 12 –р ангийн 300 сурагчийг Элсэлтийн ерөнхий шалгалтад цахим хэлбэрээр давтлага өгч бэлдэхээр боллоо. Энэ хүрээнд талууд санамж бичигт гарын үсэг зурсан. Сурагчдын цахим сургалтын зардлыг дүүргээс бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд гурван сарын турш цахим давтлагад хамруулах юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсний дараа тухайн сурагчдын авсан оноонд харьцуулалт …

  • 9 March

    Н.Энхбаатар: Намын дүрэм бол МАН-ын “үндсэн хууль”

    МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатартай ярилцлаа. -МАН цахим нам болох зорилт дэвшүүлснээр гишүүдийн, оролцоо өргөжсөн үү? -Бид бүх гишүүдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж дууссан. Цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг тухайн намын анхан шатны байгууллага нь хийдэг. Шинээр элсэх гишүүд цахимаар ч элсэж болно. Өмнөх уламжлалаар харьяа намын хороондоо хандан элсэх нь нээлттэй. Цахим нам хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гишүүддээ илүү …

  • 9 March

    Пара цаначид 18, 19-р байрт орлоо

    “Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын спринт уралдаан өнөөдөр явагдлаа. Энэ төрөлд 25 тамирчин хурд сорьсноос Германы М.Майер 2:43.67 минутын амжилтаар урьдчилсан шатыг тэргүүлэв. Харин манай тамирчин Б.Ганболд 3:05.39 амжилтаар 18, Ц.Дашдорж 3:07.32 минутын амжилтаар 19-р байрт тус тус орлоо. Эхний 12 байрт орсон тамирчид цааш шалгарч, медалийн төлөө уралдахаар болов. Манай хоёр цаначны хувьд гуравдугаар сарын 12-нд 12.5 км-ийн уралдаанд …

  • 9 March

    Швейцарын хөгжлийн агентлаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд оролцоход хамтарч ажиллана

    Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурритай өнгөрсөн сард уулзаж, “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д Монгол Улсын уран бүтээлчид оролцох талаар хэлж, хамтран ажиллахаар санал солилцож байсан юм. Энэ дагуу энэ сарын 7-ны өдөр Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри нар “Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биеннальд уран бүтээлчдээ оролцуулахад …

  • 9 March

    У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт элбэрэлт сайхан ээжүүд, эрхэмсэг гоо Монголын сайхан бүсгүйчүүд Та …

  • 9 March

    Жүжигчин Г.Ундармаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Нийслэлийн Ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн ахмад багш Ядамжавын Дархиа; ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэдэнсодномын Халтар; …

  • 7 March

    ОУХМ Б.Ганболд 12-р байр эзлэв

    Паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй манай хоёр тамирчин өнөөдөр хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн цанын 20 км-ийн сонгодог тэшилтийн уралдаанд 17 тамирчин гараанаас гарахад ОУХМ Б.Ганболд 1:04.23 цагийн амжилтаар 12-р байр эзлэв. Тэрбээр түрүүлсэн Японы тамирчнаас 11 минут хоцрон барианд орсон юм. Манай нөгөө тамирчин Ц.Дашдорж сүүлийн тойрогт замаас гарч уралдаанаа дуусгаж чадсангүй. Цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 9-нд спринт …

  • 7 March

    Шар усны үерээс урьдчилан сэргийлэх албан даалгавар хүргүүлэв

    Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унаж, үерийн улмаас авто зам, гүүрийн эвдрэл их гарч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймагт захиалагч болон бусад байгууллагатай хамтран шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар эрсдэлийг өмнөх жилүүдээс 3.8 хувиар бууруулж ажилласан. Ихэнх нутгаар цаг …

  • 4 March

    “Сэтгүүлч Та нийгмийн эмч” арга хэмжээ зохион байгуулагдлаа

    2022 оныг “Хүүхдийн жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын яамнаас үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хүүхдэд зориулсан олон талт үйл ажиллагааг сурталчлан түгээхдээ хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, аливаа мэдээлэл, тэр дундаа гэмт хэргийг мэдээлэхдээ хохирогч хүүхдийн сэтгэл зүйг хамгаалж, олон нийтэд түгээн, хүүхдэд ээлтэй сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд “Хэвлэл мэдээллийн ажилтны өдөр”-ийг …

  • 4 March

    “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ныг ШИНЭ СЭРГЭЛТ уриан дор зохион байгуулна

    “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд боллоо.Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. “Шинэ …