Мэдээ мэдээлэл

January, 2023

  • 26 January

    11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна

    Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 22 суманд цагаад зудтай, 13 аймгийн 44 сум цагаанаар зудархуу байна. Тодруулбал,  Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Галуут, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Баян, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Халзан, Түмэнцогт, Хэнтийн Өмнөдэлгэр,  Хэрлэн (Өлзийт), Цэнхэрмандалд …

  • 26 January

    Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа

     “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршилга судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.  Тус ажлын …

  • 26 January

    ОБЕГ:Нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны цахилгаан станцын уурын зуухны нүүрс буулгах хэсэгт вагоноос нүүрс буулгаж байгаад нэг ажилтан нүүрсэнд дарагдсан дуудлага өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:25 цагт тус газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын нүүрс …

  • 26 January

    Орчин үеийн таван төрөлтийнхөн азийн наадмаас олимпын эрхээ авна

    Орчин үеийн таван төрөлтийн олон улсын холбооноос 2023 онд зохион байгуулах тэмцээний хуваариа танилцуулж, Парисын олимпын эрх олгох шалгуурыг баталлаа. Олимпын эрх олгох тэмцээний нэг нь Ханжоугийн Азийн наадам болжээ. Азийн наадмаас таван эрх олгох юм. Орчин үеийн таван төрөлтийн олимпын эрхийн өрсөлдөөн тавдугаар сард болох Каирийн Дэлхийн цомоос эхлэх бөгөөд үүний дараа тивүүдийн АШТ, 2023, 2024 оны дэлхийн АШТ-ээс …

  • 26 January

    Уулын цанын шинэ хатан хаан

    Олимпын хошой аварга уулын цаначин бүсгүй Микаела Шиффрин Италийн Кронплатцад болсон Дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ. Энэ нь түүний Дэлхийн цомын 83 дахь ялалт байсан бөгөөд уг үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Линдсей Вонныг ардаа орхин бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхлэв. Тэрбээр 2022-2023 оны улиралд есөн гараанд түрүүлээд байна. “Хэтэрхий их догдолж байсан болохоор тухайн үеийн мэдрэмжээ тайлбарлан хэлэхэд хэцүү …

  • 26 January

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны 01-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын …

  • 25 January

    Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.

  • 25 January

    Д.Амарбаясгалан: Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хууль судлалын судлаач нар Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтээ тавьж, Ажлын хэсэг байгуулсан. Ер нь ирээдүйд Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилж явбал улс орны хөгжил …

  • 25 January

    Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинээр Үндсэн хууль батлах” тухай агуулга огт байхгүй

    Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны үйл ажиллагаа маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан тус санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар хэвлэлийн бага …

  • 25 January

    Олимпын төрөлд багтсан брейк бүжгийн төрөлд “HATIRAA” алтан медаль хүртлээ

    “UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ спорт брейкингийн тэмцээнээр өндөрлөлөө. Монголын спорт брейк бүжгийн холбоо, UNC хамтран хоёр дахь удаагаа энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нийт 40 гаруй тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа. Олимпын төрөлд багтсан брейк бүжгийн төрөлд “HATIRAA” буюу Ганбалтын Ган-Өлзий өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, финалд 2022 оны аварга “DUK” Чулуунбаатарын Дөлгөөнийг ялж аваргаллаа. Энэ төрөлд хүрэл медалийг анх …

  • 25 January

    ОУХМ Г.Ануужин улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

    “UNC-2023” спорт холбооны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэр дүнгээр 217 кг өргөж, огцом өргөлтөөр өөрийн тогтоогоод байсан 96 кг-ын дээд амжилтыг 99 болгон шинэчилсэн юм.

  • 25 January

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны  сонгон шалгаруулалт зарласан бөгөөд бүртгэлийн үе шат энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд амжилттай явагдаж дуусан, нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлагдсан ажлын байранд …

  • 25 January

    “Улаанбаатар төмөр зам”-ын 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 377 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 71 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 306 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, …

  • 25 January

    Ж.Чинбүрэн:Элэгний гепатит Д вирустэй иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилго тавьсан

     Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” нийгэмлэгийн санаачилгаар иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Энэ үеэрээ элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх эрх зүйн орчин, эмчилгээнд нэвтрүүлэх асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулав.  Гепатит В, С вирусийг бодвол гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг, хатуурал үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс иргэд уг вирусийн эмийг …

  • 25 January

    АТГ:Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 66 хүнийг яллагдагчаар татсан

    Нүүрсний гэх тодотголтой хэрэгт гурван байгууллагын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийт 62 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна. Авлигатай тэмцэх газарт 2013 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер …