Мэдээ мэдээлэл

March, 2023

  • 29 March

    “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн багш, оюутан залуусын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа. Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 2023 онд 1500 болгож, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн оюутнуудыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус …

  • 29 March

    Өмнөговь аймаг руу төмөр замаар шатахуун тээвэрлэх боломж бүрдлээ

    Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/71 дүгээр хамтарсан тушаалын хавсралт “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах” журмын 3.3.1.”Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын өртөөг аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг …

  • 29 March

    Д.Гэрэлням: Авто замын салбарт 255 орчим стандартыг мөрддөг

    Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Мэдээлэл, технологи, стандартын хэлтсийн дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Гэрэлнямтай авто замын норм, нормативын талаар ярилцлаа. -Зам, тээврийн салбарт хэчнээн стандарт мөрдөгддөг вэ? – Монгол Улсад Стандарт, хэмжилзүйн газраас батлагдсан 6510 Үндэсний стандарт байна. Үүний 544 нь зам, тээврийн 5 салбарт мөрдөгдөж байгаа стандартууд юм. Авто замын салбарт 223 стандарт мөрдөгдөж байна. Эдгээрийн …

  • 29 March

    Засгийн газар Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын асуудлаар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.29/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын талаар, – УИХ-ын гишүүн Н.Энхболдын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн техник хяналтын зардлын санхүүжилтийн тухай, – “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг …

  • 29 March

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2023 оны гуравдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг.  Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 …

  • 28 March

    Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2023.03.28) Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийн явц, бэлтгэл ажилтай танилцлаа. Хөрөнгийн биржээр туршилтаар нүүрс худалдаалж эхэлсэн гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай танилцуулав.  2023 он гарснаас хойш Монголын эдийн …

  • 28 March

    АШУҮИС-ийн эмнэлгүүд оношилгоо, эмчилгээний шинэ тоног төхөөрөмжтэй болно

    2023 оны 3-р сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж шинэчлэх төсөл”-ийг хэлэлцэн дэмжиж, гэрээ байгуулах эрх олгох Монгол улсын Ерөнхий сайдын захирамж гарсан. 2023 оны 3-р сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн засгийн газар хоорондын комиссын 8-р хуралдаанаар АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг …

  • 28 March

    “Хүний эрхийн цогцолбор төв” байгуулах асуудлыг дэмжлээ

    НҮБ-ын Парисын зарчмын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн олон улсын байгууллагын төв байгуулах зорилгоор бие даасан байртай болгох асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Магадлан итгэмжлэл хариуцсан дэд хороо зэрэг байгууллага удаа дараа зөвлөж байсан …

  • 28 March

    Ч.Даваабаяр: “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн үр дүнтэй хэрэгжихэд хууль эрх зүйн орчин нэн чухал

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал-хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр /2023.03.28/ зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ш.Адьшаа, Б.Бейсен, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж …

  • 28 March

    13-14-р зууны үед хамаарах язгууртан эмэгтэйн олдворыг сэргээн завсарлаж байна

    Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвд ажиллалаа. 2022 оны есдүгээр сард доктор, дэд профессор Ц.Төрбатаар ахлуулсан МУИС-ийн Археологийн судалгааны төвийн археологичдын баг Сүхбаатар аймгийн нутагт 13-14-р зууны үед холбогдох язгууртан эмэгтэй бүхий дурсгалт газрыг илрүүлэн, малтан судалсан байдаг. Энэхүү оршуулгаас илэрсэн олдвор эд зүйлсийн бэхжүүлэлт, сэргээн засварлалтын ажлыг Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт …

  • 28 March

    Иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлнэ

    Хамгийн их нягтаршилтай бүс болох Их тойруу, Бага тойрууд иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулж байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Одбаяр “Судалгаагаар Их тойруугийн бүсэд нягтаршил, явган зорчилтын эрэлт маш өндөр гарсан. Нэн түрүүнд Бага тойруугийн бүс болон төвлөрсөн бүс болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн …

  • 28 March

    “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчид, бүтээлүүд тодорлоо

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 оноос хойш зохион байгуулж ирсэн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадам өчигдөр 14 дэх удаагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт болж өндөрлөлөө. 14 дэх удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны Шилдэг уран бүтээлчид:     Шилдэг судлаач – Соёл урлаг судлалын хүрээлэнгийн судлаач Бат-Өлзийн Баатархүү    Шилдэг хөгжимчин – Үндэсний урлагийн их …

  • 28 March

    Галд өртсөн уран зургуудыг сэргээн засварлаж байна

    Соёлын сайд Ч.Номин Уран зургийн галерейд ажиллаж, Монголын анхны олон улсын стандартад нийцсэн уран зураг сэргээн засварлах лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах, сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг бэлтгэх төсөл нь Холбооны Бүгд Найрамдах Герман (ХБНГУ)-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 100 мянган еврогийн санхүүжилтээр 2022 онд эхэлсэн. Уран зураг сэргээн засварлах лаборатори нь тухайн оныхоо …

  • 28 March

    Улаанбаатар хотод 11-13 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2023 оны гурвдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, …

  • 27 March

    “Геодези, усны барилга байгууламжийн газар”-ын 32 ажлын байрны нөхцөлийг хүнд, хортойд тооцох саналтай байна

    Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хуралдаанаар хэлэлцэв. Энэхүү өөрчлөлтөөр тус байгууллагын нийт 32 ажлыг байрыг хүнд, хортой нөхцөлд хамруулах юм. ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс тус газар хийсэн “Хөдөлмөрийн …