Мэдээ мэдээлэл

June, 2023

  • 5 June

    Архангай аймгийн баг Алтан цомын эзэн боллоо

    Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаанд зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай, Булган аймгийн багууд “АЛТАН ЦОМ”-ын төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн дүүрэн барилдаануудтай өрнөсөн хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны АЛТАН ЦОМ-ын эзэн боллоо. Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/, …

  • 5 June

    Б.Батцэцэг: Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлдэж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийж байна. Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан “Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитой. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь …

  • 5 June

    УЕПГ:Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид шалгаж байна

      Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж байна. Ажлын хэсгээс тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад …

  • 5 June

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаарч, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. 2023 оны зургаадугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 …

  • 2 June

    Х.Ундрам ДАШТ-д оролцох эрхээ авлаа

    Филиппиний нийслэл Манилад болж буй уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний олон төрөлтийн шигшээ шатанд ОУХМ Хашбатын Ундрам 99.75 оноо авснаар насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Түүний хувьд ДАШТ-д гурав дахь удаагаа өрсөлдөх  бөгөөд 2019 онд Азербайжаны Бакуд, 2022 онд Болгарын Софид тус тус эрхээ авч оролцож байв.    

  • 2 June

    Маргааш томоохон зах, худалдааны төвүүд амарна

    Маргааш буюу зургаадугаар сарын 3-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд маргааш 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Замын хөдөлгөөн хаахтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд мэдээлэл өглөө. Зам хаасан бүсийн 251 байршилд 450 …

  • 2 June

    Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан. Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 …

  • 2 June

    40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар хэлэлцлээ. Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна” хэмээн танилцууллаа. “Хот тосгоны төлөвлөлт, …

  • 2 June

    “Гэгээн муза-17”:Драмын жүжгийн төрөлд “Шөнө буусан аадар”, “Тамгагүй төр”, “Инээмтгий хүн” зэрэг 6 уран бүтээл өрсөлдөнө

    “Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. “Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа “Гэгээн муза”-г 10 дахь наадмаас нь Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүнээс …

  • 2 June

    Хүүхэд, хүний эрх нэгдүгээрт. Хөөсөн чихэр, хөөрөлдөөн цэнгээн хоёрдугаарт…

    Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг ард нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэлээ. Төв талбайд хөл гишгэх зайгүй шахам хүмүүс цуглаж, бүтэн өдрийн турш баясан, цэнгэв. Бяцхануудынхаа сэтгэлийг л аль болох долгилуун байлгахыг урьтал болгосон эцэг эхчүүд түрийвчнийхээ чинээгээр л “тансаглахыг” эрмэлзэцгээв. Үүнийг буруутгашгүй. Гэхдээ үүнээс нэтийг цэгнэж, ухаарах чадамжтай байгаасай л гэж олныг өгдөөн “хатгамаар”… Чухамдаа бол аливаа нэг тэмдэглэлт өдрийн агуулгад нь …

  • 2 June

    Автомашингүй өдөрлөгт очсоноор спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой

    Маргааш буюу зургаадугаар сарын 3-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд маргааш 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн …

  • 2 June

    Г.Гэрэлтуяа: Нүүрсний гэх тодотголтой таван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг прокурор хянаж байна

    Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналтын тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяатай нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар ярилцлаа. -Нийгэмд томоохон дуулиан тарьсан нүүрсний хэрэг мандаад хагас жилийн хугацааг үдэж байна. Өнөөдөр нүүрсний хэргийн шалгалтын явц ямар шатанд явж байна вэ? -2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс Улсын ерөнхий прокурорын газраас АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, …

  • 2 June

    Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө гишүүд хичээж ажиллахыг уриалж байна

    Улсын Их Хурлын чуулганы  (2023.05.31) өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. …

  • 2 June

    Яагаад сонгуулийн холимог системээр сонгууль явуулах ёстой вэ?

    Монгол улс ардчилсан Үндсэн хуулиа батлаад 31 жил болсон ч хөгжөөгүйн гол шалтгаануудын нэг бол УИХ-ын гишүүдийг жижиг тойргоос сонгодогтой холбоотой гэж хэлж болно. Ийм нөхцөлд өнөөх гишүүд нь дахин дахин сонгохын тулд улс орны нийтлэг эрх ашгаас илүүтэйгээр тойргийнхоо иргэд сонгогчдын саналыг татах, тойргоо услах ажиллагааг илүүтэйд үзэж, улмаар иргэдэд таалагдахын тулд төсвийн хөрөнгийг хүнгүй шахам сум багт сургууль …

  • 2 June

    Уран сайхны гимнастикийн ААШТ: Х.Ундрам олон төрөлтийн шигшээд өнөөдөр өрсөлдөнө

    Филиппиний нийслэл Манилад уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнгөрсөн жил Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Хашбатын Ундрам 73.600 оноогоор насанд хүрэгчдийн олон төрөлтийн шигшээд шалгараад байна. “All-Around”-ын финал өнөөдөр болох бөгөөд Узбекистан, Казахстан, БНХАУ, Япон, Филиппин, Малайз, БНСУ, Тайвань, Сингапур, Тайланд, Монгол гэсэн 11 орны тамирчид шалгараад байна.