Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад шалгалт оруулж эхэлжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад өнөөдрөөс эхлэн ШӨХТГ-ын зүгээс шалгалт оруулж эхэллээ. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 онд батлагдсан. Уг хуулийн …
Мэдээ мэдээлэл
June, 2023
-
6 June
40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар хэлэлцлээ. Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна” хэмээн танилцууллаа. “Хот тосгоны төлөвлөлт, …
-
6 June
УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор иргэдийг мэдээ мэдээллээр хангах, лавлагаа тусламж үзүүлэх, өвчний түүх нээх “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг шинээр тохижуулан иргэдэд үйлчилж эхэллээ. Ингэснээр иргэд, үйлчлүүлэгчдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд нэг цэгийн үйлчилгээ хэсгээс эмнэлэгт хэвтэх …
-
6 June
М.Баяраа: Хот, нийтийн аж ахуйн ажлыг заавал төр хийх шаардлагагүй
Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 340-р тогтоолыг гаргасан. Тодруулбал, тус тогтоолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр, холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан. Тэгвэл энэ хүрээнд “Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Улаанбаатар …
-
6 June
Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулна
Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулан ажиллаж байна. Банкнаас зээлийг бэлэн мөнгөөр барагдуулах зарчим баримталж байгаа боловч чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн төлж барагдуулах нөхцөл байдал үүссэн юм. Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ …
-
6 June
Цэргийн захиа 37 жилийн дараа эзэндээ очжээ
Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Нанзадын Болд нь 1985 онд 3 жилийн хугацаат цэргийн алба хаахаар татагдаж, өөрийн төрсөн дүү болох сумын дотуур байранд суудаг Эрдэнэдалай сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бичиж байсан захиаг цэргийн гал зуух засварлах явцад барилгын хананаас …
-
6 June
Төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх ажил үргэлжилж байна
“Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болж төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Тус тогтоолын дагуу төр хувийн …
-
6 June
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаарч, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. 2023 оны зургаадугаар сарын 06-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, төв болон зүүн …
-
5 June
Ж.Баясгалан: “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлыг бүрэн дуусгахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна
Хөвсгөл аймагт явуулсан судалгаанд 30 сургуулийн 21.521 сурагчаас 2301 хүүхэд цөөн тооны дугуйланд хамрагддаг. Өөрөөр хэлбэл, 10 хүүхдийн 9 нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж, хамтдаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрөөх хүүхдийн орчингүй байна гэсэн тоон үзүүлэлт юм. Тиймээс хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагт “Шидэт урц” ТББ-ын залуус санаачлан нутагтаа “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийг байгуулахаар 2022 …
-
5 June
Дуучин Н.Туяагийн “GRAZIE A VOI” сонгодог попера тоглолт энэ сарын 14-нд болно
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Наранхүүгийн Туяа энэ сарын 14-нд “GRAZIE A VOI” бие даасан сонгодог попера тоглолтоо хийх гэж байна. “GRAZIE A VOI” сонгодог попера тоглолтод Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, найрал дуучид, Анир поп оркестр, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, МУСТА Б.Алтанхуяг, Классик жем хамтлаг, УДБЭТ-ын дэргэдэх Бельканто хамтлаг, Гоцлол дуучин МУСТА …
-
5 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга …
-
5 June
Л.Оюун-Эрдэнэ:Хүрээлэнгүүд тендерт оролцож чаддаггүй гэх асуудлыг судалж үзье
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 13 дахь уулзалтаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийлээ. Уулзалтын эхэнд сайд Л.Энх-Амгалан салбарынхаа талаар товч танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцуулсан. Тэрбээр ярианыхаа эхэнд энэ оны төсвийн тодотголын төсөлд цалингийн шинэчлэл хийхээр тусгаснаа хэллээ. Төрийн албан хаагчийн нийт 14 сүлжээний 566 шатлалтай …
-
5 June
Шадар сайд С.Амарсайхан Турк улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцлоо
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоганы 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм. Анкара хотноо Ерөнхийлөгчийн цогцолбор төвд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дэлхийн 100 гаруй улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд манай улсаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц …
-
5 June
ОУХМ Т. Тулга “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахь АЛТАН медалиа хүртлээ
“Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга Бишкекийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлийн өдөр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Бишкект 1/8 шигшээд Тажикистаны дагестан легионер Абдулмажид Кудиевийг 4:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Уможон Жалоловыг 6:5-аар, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-ээр, финалд 2021 оны …
-
5 June
Чөлөөт бөх:Г.Ганхуяг МӨНГӨН медаль хүртлээ
Кыргызстаны нийслэл Бишкект зургадугаар сарын 1-4-ны өдрүүдэд бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд боллоо. Хамгийн сүүлийн барилдааныг 92 кг-ын жинд “U23” насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн аваргын хошой хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хийж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Абдиманап Байгенжеевийг 7:1-ээр, хагас шигшээд БНХАУ-ын Жумабай Аергенийг 5:2-оор тус тус ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл