Мэдээ мэдээлэл

May, 2023

  • 12 May

    Бокс: Б.Чинзориг, Б.Мишээлт нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

    Энэ жилийн боксын ДАШТ-д Монголын тамирчид одтой тулалдаж, хоёр медалийн болзол хангаад байна.  63.5 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг дэлхийн гурван удаагийн аварга, олимпын гурван хүрэл медальт Кубын Л.Алваресийг ялж, хүрэл медалийн болзол хангаад буй. Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Ази тивийн аварга Тажикистаны Б.Усмоновтой нударга зөрүүлнэ. Харин “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт 67 кг-д Венесуэлийн К.Паласиог буулган авч, …

  • 12 May

    Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт хийсэн хяналт шалгалтыг үргэлжлүүлэхийг даалгалаа

    Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалт, үнэлгээний дүнг танилцууллаа. Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, дэд сайд С.Энхболд, болон бусад холбогдох албаныхан оролцсон юм. Шалгалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан …

  • 12 May

    Улаанбаатар Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн боллоо

    БНХАУ-ын Чанша хотноо зохион байгуулж буй Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны дарга нарын дээд хэмжээний уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцож байна. Уулзалтыг нээж Дэлхийн аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга Ян Шуо, Хятад дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Сиддхарт Чаттержи, НҮБ-ын Ерөнхий …

  • 12 May

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна. 2023 оны тавдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 11 May

    Л.Оюун-Эрдэнэ: Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй уялдах нь улс орны хөгжил, эдийн засагт чухал

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Уулзалтад БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн удирдлага, холбогдох албан тушаалтан болон нийслэлийн 293 сургуулийн 12-р ангийн 650 сурагч оролцов. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний 10 жилийн зорилт …

  • 11 May

    “Зүрхэнд гэрэлтэнэ” кино нээлтээ хийлээ

    Харамсалтай байдлаар амиа алдсан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүгийн дурсгалд зориулж, хийгдсэн “Зүрхэнд гэрэлтэнэ” уран сайхны кино нийгмийн хариуцлагын хүрээнд аян болж өргөжин нээлтээ хийлээ. Ийнхүү  киноны нээлт энэ оны тавдугаар сарын 08-ны өдөр болж, нээлтэд 3000 гаруй иргэн, алба хаагч нар оролцсон юм. “Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс хамтдаа сэргийлье!” уриатай энэхүү уран бүтээлд “Цагдаагийн ерөнхий газар”, “Боловсролын ерөнхий газар” …

  • 11 May

    Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо “ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аяныг эхлүүллээ

    Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аяныг санаачлан эхлүүлээд байна. Өнөөдөр /2023.05.11/ Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны хамт олон хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагуудтай уулзаж “ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” нөлөөллийн аянг танилцуулж энэхүү …

  • 11 May

    CORPORATE TRAINING- Борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт энэ сарын 13-нд болно

    Борлуулалтын ажилтан болон борлуулалтын менежерүүдэд зориулсан сургалтыг Corporate Training компаниас  тавдугаар сарын 13-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Тус сургалтаар борлуулалтын мэргэжилтнүүд та бүхэнд доорх хөтөлбөрийн дагуу борлуулалтын үндсэн 7 дараалал, тэдгээрийг практикт хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгож, тухайн  байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд тулгуурласан дасгал ажлуудыг гүйцэтгэх замаар суралцагчийн ур чадварыг өсгөх боломжийг олгодгоороо давуу талтай юм. СУРГАЛТ: 2023 оны 05 сарын …

  • 11 May

    Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Зуслангийн бүсийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Тэрбээр “Зуслангийн 26 аманд төлөвлөлт хийхээс дөрвөн амны төлөвлөлтийг хийсэн. Үлдсэн төлөвлөлтийг долоодугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 2000 оноос хойших Нийслэлийн Засаг даргын 2398 захирамжийг нээлттэй болгох ажил үргэлжилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүргүүлсэн” хэмээв. Харин нүхэн жорлонг цэгцлэх ажлын талаар Нийслэлийн …

  • 11 May

    А.Дашням:Амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ үеэр хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-9-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны тав, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл, ослоос зургаан …

  • 11 May

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлцгээе

    Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын төлөөллүүдтэй “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” хийлээ. Уулзалтад цахилгаан авто машин импортлогч байгууллагууд болон ногоон зээлийн санхүүжилтийг олгож буй Хаан, Төрийн банк мөн цахилгаан авто машин хэрэглэгчдийг дэмжин ажиллаж буй аж ахуйн нэгж, Төрийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Одоогоор Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба тодруулбал …

  • 11 May

    Хан-Уул дүүрэг энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хан-Уул дүүрэгт хийж байгаа ажлуудын мэдээллийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өгөв. Тус дүүргийн хувьд энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд 360 гэрэлтүүлэг, Нисэхийн бүсэд 220 камер суурилуулна. Түүнчлэн тулгамдаж буй асуудлаа хэлсэн бөгөөд ногоон байгууламж сүйтгэж, барилга барихаар санаархаж байгаа компаниудыг танилцууллаа. Хотын дарга нийслэлээс …

  • 11 May

    БОКС:Б.Чинзориг маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана

    Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа авлаа. ОУХМ Б.Чинзориг 63.5 кг-д дэлхийн гурван удаагийн аварга Куба боксчин Л.Алваресийг шүүгчийн саналаар ялж, хүрэл медалийн болзол хангасан юм. Тэрбээр зургаа дахь ДАШТ-дээ оролцож, медалийн төлөөх тулаанд гурван удаа шалгарсны эцэст зорилгодоо хүрч байна. Олон жилийн хүлээлтээ эцэс болгож, дэлхийн медальтны эгнээнд багтсан Б.Чинзоригтоо халуун баяр хүргэе. Манай тамирчин мөнгөн медалийн …

  • 11 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи төвийн аймгуудын нутгаар барун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад …

  • 10 May

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд найрамдах Чех улсад айлчилна

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Чех Улсын Сенатын танхимын дарга, Шадар сайд, Үйлдвэр, худалдааны сайдтай тус тус уулзалт хийж, хоёр …