БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөсөн байна. ОУХМ Г.Ануужин 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтөөр …
Мэдээ мэдээлэл
May, 2023
-
9 May
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээж авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажил болон хоёр орны хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ярилцлаа. …
-
9 May
ХЭҮК:Ерөнхий боловсролын 74-р сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийхэд дээвэр нь эвдэрсэн зөрчил илэрсэн
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн дотуур байран дахь хүүхдийн унтлагын өрөөнд хяналтын камер байршуулсан гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Тус хяналт шалгалт нь тус сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр …
-
9 May
“The HU” хамтлаг “Монгол” уран сайхны киног үзэв
Дэлхийд Монгол нэрээ тамгалж яваа “The HU” хамтлагийнхан эх орондоо ирээд удаагүй байгаа. Тус хамтлагийнхан ирсэн даруйдаа нээлтээ хийгээд удаагүй байгаа жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайханы “Монгол” уран сайхны киног үзээд, сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийллээ. Тэд хэлэхдээ “Монгол” уран сайхны киноны үзэл санаа, өгч буй мессеж нь тэдний уран бүтээлээрээ дамжуулан Монгол өв соёл, үүх түүхээ дэлхий дахинд таниулж, залуучуудын …
-
9 May
Г.Занданшатар:Авлигаас ангид, ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн парламентуудын жишиг харахад 100-аас дээш гишүүнтэй байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.05.08) Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай уулзалт хийв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. Улсын Их Хурлаар дээрх төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа …
-
9 May
Засгийн газар: 2023 онд ажил олгогчийг дэмжихэд 15 тэрбум төгрөг зарцуулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон тус яамны газрын дарга нар банк санхүү, уул уурхай, барилга, хүнс, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо. Ерөнхий сайд дэлхий дахин, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар танилцуулж ажиллах …
-
9 May
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …
-
8 May
МУГТ Г.Угалзцэцэг “Ид шидийн орон-Хөвсгөл” төсөлд 10 сая төгрөг хандивлахаа амлав
“Шидэт урц” ТББ тэргүүтэй залуус өөрсдийн санаачлан хийж байгаа “Ид шидийн орон-Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлаа энэ оны зургаадугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж, “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийн хандивын хоёр дахь томоохон үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо Чингис хаан музейн ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа. “Хоймор нэг нутаг” өдөрлөгийг жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо хөтөлж, УГЗ, …
-
8 May
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлсөн хэмжээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдлээ
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1998 оноос эхлэн “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэж, энэ хүрээнд улсын нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй ААН, компаниудыг татвар төлөлтийн хэмжээгээр тодруулдаг уламжлал тогтсон. Улсын хэмжээнд 2022 онд 9,3 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 990.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр хамгийн ашигтай ажилласан 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж, “Шилдэг …
-
8 May
Г.Сайханбаяр: Амралтын өдөр болсон жагсаалд Засгийн газар, Батлан хамгаалах яамны оролцоо огт байхгүй
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ыг дэмжсэн жагсаалууд болсон. Уг жагсаалыг Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Батлан хамгаалах яам дэмжсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байв. Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар хийж албан ёсны байр сууриа илэрхийллээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Олон нийтийн гэх тодотголтой байгууллагын төлөөлөл энэ сарын 5-ны өдөр дайнд амиа өргөсөн дайчдын алдрыг мөнхжүүлэх зорилгоор …
-
8 May
2022 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг өргөн барилаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал өнөөдөр өргөн барилаа. Нийслэл дэх төрийн аудитын байгууллагаас санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт өгсөн байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийслэлийн төрийн болон тусгай сангууд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага бүхий нийт …
-
8 May
Хүннү эйр ХХК мэдэгдэл гаргалаа
2023 оны 05 сарын 07-ны өдөр манай агаарын хөлөг Улаанбаатар хотын Чингис Хаан ОУНБ-аас техникийн шаардлагыг бүрэн хангасан агаарын хөлгөөр нислэг үйлдсэн. Тус агаарын хөлөг нь Вьетнамын Ханой нисэх буудлын зурваст буулт үйлдэх үед агаарын хөлгийн дугуйнд хадаас зоогдож, дугуйнд гэмтэл учирсан тул бид нислэгийн аюулгүй ажиллагаа болон агаарын хөлгийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс дугуйг газар дээр солих …
-
8 May
Түгжрэл бууруулахад RFID системийг ашиглаж, зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулна
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цахим шилжилт, ухаалаг технологи хамгийн чухал юм. Энэ чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажиллалаа. Өмнөх уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа цахим системүүдтэй танилцаж байсан бол энэ удаад Зам тээврийн нэгдсэн систем, ялангуяа …
-
8 May
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй
Монгол Улсын Үндсэн хуульд ямарваа нэмэлт болон өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь бусад хууль, тогтоомж хэлэлцэхтэй адилгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тусгайлан тогтоосон байдаг. Дээрх хуульд зааснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар …
-
8 May
Оюутнууд:Эх орондоо очоод эзэмшсэн мэргэжлээрээ үнэ цэн бүтээн ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ИБУИНХУ-ын Лондон хотноо ажиллах үеэрээ “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад суралцаж буй оюутан залуустай Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд уулзлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д 29 монгол оюутан, үүнээс 15 оюутан дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд суралцаж байгаа юм. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, монгол залуус өөрийн сонирхсон болон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл