“Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг” гэдэг үгийн үнэ цэнийг Монголчууд бид хэзээ ухамсарлах вэ? Ажил хийлгүй амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн итгэл сэтгэл дээр залилан мэхлэгчид “чихэр дээр суух ялаа шиг” оволзож, койн, виртуал валют, сүлжээний бизнес, хонжворт сугалаа гэх зэрэг аргаар дамжуулан мөнгөө амархан өсгөж, баян болох боломж байна хэмээн “чихэн дээр нь цэцэг” …
Мэдээ мэдээлэл
January, 2023
-
31 January
А.Дашням: Шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 16-29-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 56, аврах ажиллагааны зургаа, нийт 62 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 78 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос дөрвөн …
-
31 January
Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
Улаанбаатар хотод энэ оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Монгол Улсад анх удаа болох тус спортын наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 2500 орчим тамирчин 11 спортын төрлөөр өрсөлдөх юм. Үүнтэй холбогдуулан тус наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ. Сайн дурын ажилтнаар бүртгүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна. 16 ба түүнээс дээш настай байх. /16-18 насны …
-
31 January
Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог Х.Булгантуяа удирдана
Монгол Ардын Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр боллоо. 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлээс нийт 400 гаруй төлөөлөгч оролцсон уг хуралдаанаар Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрээ өөрчилж, цаашид “СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болов. Мөн холбооны дүрэмдээ өөрчлөлт оруулж, ирэх дөрвөн жилд …
-
31 January
УЕПГ:Авлига, албан тушаалын 8 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 1 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.692, мөрдөн байцаалтын 2407 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132, Өмчлөх эрхийн эсрэг 63, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Авлига албан тушаалын 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, …
-
30 January
Г.Занданшатар:Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.01.30/ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж, хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэж ажиллах талаар зарим чиглэлийг өглөө. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл, гомдол гаргаад байна. Улсын Их Хурал, Засгийн газраас …
-
30 January
Зайсангийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан нь эерэг үр дүнтэй байна
Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 181 хяналтын цэгт давхардсан тоогоор 496 алба хаагч ажиллаж, 41,801 зөрчил илрүүлсэн. Харин хяналтын камераар 24,554 зөрчил илрүүллээ. Зам тээврийн ослын дуудлага 3187 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурсан үзүүлэлт. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 551 зөрчил илрүүлснээс 11 нь осол гаргасан. …
-
30 January
Ж.Сүхбаатар: Нийтийн тээврээр явж байна, зогсоолуудаар нь ч явж байна
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.01.30/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Түгжрэл бууруулах хүрээнд багц хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төслийг Засгийн газарт танилцуулж, дэмжсэн тохиолдолд өргөн барина. Түгжрэлийн бүс тогтоож байгаа бол төлбөрийн систем үйлчлэх ёстой. Ганцхан шийдвэрээр түгжрэлийг шийднэ гэж байхгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний асуудалд өдөр шөнөгүй, өглөө босоод санаа зовоод, орой унтахдаа …
-
30 January
Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг 45 хүнийг баривчилжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг НЦУГ-ын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав танилцуулав. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 13,940 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 8.3 хувиар буурсан үзүүлэлт. Гэмт хэргийн шинжтэй 2714 гомдол, мэдээлэл хүлээж авсан нь 4.2 хувиар буурсан. Хүний амь хохирсон дуудлага, мэдээлэл …
-
30 January
Э.Энхжаргал:Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлтийн түвшинд байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Эрүүл мэндийн салбарын цаг үеийн нөхцөл байдал, эмийн сангуудын эмийн нөөц, хүрэлцээ хангамжийн талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 63.1 хувьд байгаа нь алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэсэн үг. Нийт өвчлөгсдийн дунд 0-1 насны хүүхэд 21, 2-4 насныхан …
-
30 January
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хуулиудад бүхэлд нь хориг тавив
Монгол Улсын Их Хурал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн …
-
30 January
“20К” клуб: Гамшгаас хамгаалах сургалт, мэдээлэл бидэнд ус агаар мэт хэрэгтэй байсан байна
“20К” клубынхан Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн гамшгаас хамгаалах анхан шатны сургалтад хамрагдлаа. Цахим орчинд 20.000-аас дээш дагагчтай, нийгэмд танигдсан залуусын нэгдэл “20К” клуб байгуулагдаад 9 жил болж байгаа бөгөөд уг клубээс нийгэмд чиглэсэн нэлээдгүй ажил арга хэмжээг зохион байгуулдаг байна. “20К” клубийн залуус амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гамшгаас хамгаалах мэдлэг мэдээллээ дээшлүүлэх зорилгоор …
-
30 January
13А маягтыг цахимаар олгох туршилтыг өнөөдрөөс эхлүүлнэ
Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан уулзалт боллоо.Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд оролцсон уг уулзалтаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл …
-
30 January
М.Баяраа:Давс маш их бохирдолтой, мөстэй нийлүүлэгдсэн байсан
Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийж байхаар болсон. Тэгвэл энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Давсанд хийсэн шинжилгээний хариу гарсан эсэхийг тодруулахад Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Шинжилгээний хариу 95 хувийн давсны орцтой гэж гарсан. Давс маш их бохирдолтой, шавар, хог шороотой, мөстэй нийлүүлэгдсэн. …
-
30 January
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд үндэсний 1000 гаруй үйлдвэрлэгч оролцож байна
Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл