Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар …
Мэдээ мэдээлэл
May, 2026
-
4 May
ЗАВХАН: Улаан гүүр орчим түүх, орчин үеийг хослуулсан бүс болжээ
Завхан аймгийн Улиастай сумын төвөөр урсах Чигэстэй гол дээгүүр барьсан гүүрүүд нь түүхэн болон орчин үеийн чухал ач холбогдол бүхий байгууламжуудын нэг юм. Тухайлбал, Улиастайн Маймаачингаас Сангийн хот руу нэвтрэхэд ашиглаж байсан Улаан гүүр нь олон жилийн түүхтэй бөгөөд хотын иргэдийн дурсамж, соёлын өвийг хадгалсан онцгой бүтээн байгуулалт байжээ. Түүхэн баримтаас үзэхэд уг гүүр нь Манжийн үед барьсан бөгөөд тухайн …
-
4 May
ЗАВХАН: Отгонтэнгэр ховор жигүүртний судалгааны чухал бүс болжээ
Отгонтэнгэрийн дархан цаазат газар нь Хангайн нурууны биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй экосистемд тооцогддог. Тус дархан цаазат газрын шувуудын аймаг нь төрөл зүйл, экологи, тархалтын хувьд онцлогтой бөгөөд махан идэшт, усны, өндөр уулын бүсийн болон ховор зүйлийн шувууд зонхилон бүртгэгдсэн байна. Судалгааны дүнгээр нэн ховор болон ховор махан идэшт шувуудын 7 зүйл, нийт 81 бодгаль тэмдэглэгджээ. Үүнд …
-
4 May
Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв
Киргизстаны Бишкек хотын “Бишкек арена”-д болсон шайбтай хоккейн U18 насны ангиллын Азийн цомын тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг хүрэл медаль хүртжээ. Тэд хэсгийн тоглолтод Макаог 18:0, Индонезыг 5:2-оор буулган авсан ч Узбекистаны шигшээд 7:2-оор ялагдсанаар хагас шигшээд хоёрдугаар байрт шалгарсан юм. Улмаар хагас шигшээд эзэн орон Киргизстаны багт 9:0-ээр хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болов. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезын багтай …
-
4 May
ӨВӨРХАНГАЙ: Батлан хамгаалахын дэд сайд Өвөрхангай аймагт ажиллаж байна
Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Ажлын баг аймгийн Засаг даргатай уулзаж, орон нутагт батлан хамгаалахын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, хангайн бүсэд зохион байгуулах хээрийн сургуулилтын талаар мэдээлэл солилцлоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд эхлүүлсэн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн штабын барилгын бүтээн байгуулалтын ажил зогсоод байгаа тул энэ …
-
4 May
Японы Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа дахин мэдэгджээ
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ тус улсын Үндсэн хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа ням гарагт дахин мэдэгджээ. Дайны дараах үндсэн хууль нь “цаг үеийн шаардлагатай уялдан тогтмол шинэчлэгдэж байх ёстой” гэж тэрбээр онцолсон байна. Японы Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан үндсэн хуулийн шинэчлэлийг дэмжигчдийн цуглаанд зориулан дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ Такаичи оруулж болох нэмэлт өөрчлөлтүүдийг олон нийтэд тууштай тайлбарлан таниулна гэдгээ дурджээ. …
-
4 May
Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол боллоо
Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр хэлэхдээ Засгийн газар татварын дарамтыг бууруулж, шударга татварын тогтолцоог бий болгох, баялаг бүтээгчдээ дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого барьж ажиллаж буйгаа илэрхийлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ. Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар болж …
-
4 May
“Delta” компани олон зуун нислэгээ цуцалжээ
АНУ-ын агаарын тээврийн томоохон компани болох “Delta Air Lines”-ын үйл ажиллагаанд саатал гарч, олон зуун нислэг цуцлагдаж, мянга гаруй нислэг хойшлогдсон нь тус улсын нисэхийн салбарын үйл ажиллагааны сул талыг харуулж, ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Үүний зэрэгцээ “Spirit Airlines” компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. “Delta Air Lines” компани дотоод үйл ажиллагаанд нь ноцтой доголдол гарсны улмаас тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд …
-
1 May
Краудфандингийн шилдэг төслүүд олон нийтээс хөрөнгө оруулалт босгож эхэллээ
“Санаанаас зах зээл рүү” хамтын санхүүжилт олгох хөтөлбөрт шалгарсан гарааны компани болон энтрепренерүүдийн шилдэг, инновацлаг 16 төслийг Fundea.mn платформд байршуулж, олон нийтээс санхүүжилт татаж эхэллээ. Эдгээр төслүүд нь дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 11-ний хооронд олон нийтээс нээлттэйгээр санхүүжилт босгох юм. Ингэснээр төслийг хөгжүүлэхэд зах зээлээс бодит үнэлгээ авах, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших бодит боломжийг бүрдүүлж байгаа …
-
1 May
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр \2026.04.30\ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдал, эдийн засаг, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсүүдийн бодлого, экспорт, импортын бүтээгдэхүүний чанар, стандарт болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, даван туулах чиглэлээр харилцан санал солилцож, цаашид …
-
1 May
Гурвалжингийн гүүрний доогуурх 600 метр урт авто зам барина
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний доогуурх 600 метр урт авто зам барина. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Гурвалжингийн гүүрний урд хэсэгт буцаж эргэх боломж бүрдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, бусад төлөвлөж буй авто замуудтай уялдах ач холбогдолтой юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайванаас тодрууллаа. НЗХГ-ын …
-
1 May
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэлх 12.55 км урт авто зам барина. Өнөөдрийн байдлаар замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто …
April, 2026
-
30 April
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн Ажлын албаны дарга А.Такэбэ тэргүүтэй төлөөлөгчдийг /2026.04.30/ хүлээн авч уулзлаа. Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин, бэхжиж буйг талууд онцлон тэмдэглэв. Ялангуяа, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд …
-
30 April
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Энэ онд “Гадаад даян” ХХК гэрээний дагуу нийт 91 ширхэг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар 60 ширхэг тусгай зориулалтын техникийг нийлүүлээд байна. Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шаардлагатай тоног …
-
30 April
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй Солонго-1 орон сууцны хорооллоос Архивчдын гудамж буюу Нисэхийн авто зам хүртэл хоёр эгнээ бүхий 570 метр авто зам барина. Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус авто замыг барих гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан. Авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө дулааны болон цэвэр усны шугамыг шилжүүлэх, хүчитгэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл