Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 21 June

    “ИХ АЛТАЙН “ИМИЖ”-ИЙГ БҮРДҮҮЛЭХ”-ИЙН ТӨЛӨӨ

           “Их Алтай” олон улсын аялал жуулчлал – спортын анхдугаар  их наадмаас хийсэн сурвалжлага, тэмдэглэл    1.    Их Алтайнхан “Шижигт”-ийн аманд чуулсан нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцлын ам, Ховд голын хөвөөн дэх хэсэгхэн газар таван хэлийн зочдоор 4 өдрийн турш бүчүүлж, олны хөлд дарагдав. Тэнд барагцаалбал 500 орчим метрийн голч бүхий хүрээ үүсгэн барьсан Монгол гэрүүд …

  • 21 June

    “Цалинтай бол байртай” 8 хувийн хүүтэй зээлийн гарааны 96 цаг

     Мөнгө санхүүгийн гэхээсээ жирийн монгол айл тулганд галаа бадраах, гэмт хэрэг, гэр бүл салалт, агаар, хөрсний бохирдол, хот, хөдөөгийн ялгааны уг үндэс, учир шалтгааныг нь арилгаж өөрчлөх орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн гарааны 96 цагт юу болсон бэ? “Гараа сайн бол бариа сайн” учраас нүдээр харж, чихээр сонсон, иргэдийн санал бодол, банк, төрийн үйлчилгээний чанар ямар байгааг сурвалжлав. Эмч, …

  • 21 June

    “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

    Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барилгын шинэ дэвшилтэт технологийн төвийн хурлын танхимд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлож, тэдэнд хандан үг хэлж, ярилцсан нь оролцогч ахмадуудын сэтгэлийг сэргээсэн урамтай үйл ажиллагаа боллоо. Эрүүл …

  • 21 June

    Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун сонгуулийн бэлтгэл ажилтай танилцана

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногийн лхагва гаригт болно. Сонгуулийн санал хураалт дөхөж буйтай холбоотойгоор Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана, С.Отгонгэрэл, Т.Батдорж нар дүүргийн сонгуулийн хороод дээр ажиллаж сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаатай танилцана. Т.Түвшин Ugluu.mn

  • 21 June

    MIAMI-чууд цомын эзэн боллоо

     Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2012-2013 оны аваргын цомын төлөө шалгарч үлдсэн “Майами Хит” болон “СА Спөрс” багуудын цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт болж өндөрлөлөө. Уг тоглолтонд Майамичууд ялалт байгуулж 2012-2013 оны аваргын цомын эзэд боллоо.  Тоглолтын финалийн MVP Лэброн Жеймст байв. Г.Сонор ugluu.mn

  • 21 June

    Нийслэл “Жуулчдад ээлтэй хот” болно

     Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбоотойгоор жуулчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ая тухтай, аялах нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал,гадаадын жуулчдын гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах утсыг нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх Мэдээлэл, сурталчилгааны төвийн 70108687 дугаарын утсаар гадаадын жуулчид санал, хүсэлт гомдолоо …

  • 21 June

    “Оюутолгой”-н зэсийн баяжмал гаргах ажил дахин хойшиллоо

     “Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмал гаргах байсан ч Засгийн газрын зүгээс хойшлуулах санал тавьжээ. Ямар учраас ийн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Харин Оюутолгой компанийн зүгээс баяжмал гаргах бүх бэлтгэл ажил хангагдсан байгаа гэдгээ илэрхийлжээ. Ажиглагчдын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гаргах нь зөв алхам гэж үзэж байгаа ч хойшлуулж байгаа нь Еерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Л.Бадрах Ugluu.mn

  • 21 June

    Мазаалай ихэрлэжээ

     Байгаль хамгаалагчид  мониторинг судалгааны явцад  мазаалайн эвш төллөсөн тохиолдлыг таарчээ Цагаанбогд уулын Сүүжийн булагт өнгөрөгч сарын 23-нд  энэ жил төрсөн 2 ихэр бамбарууштай эвш булгаас ундаалж  байсантай тааралдсан байна. Мөн энэ сарын 17-нд Атас уулын Богц цагаан дэрсний тэжээлийн цэг дээр  нэмэлт хоол тэжээл идэж байсан ихэр  бамбарууштай эвш байсныг байгаль хамгаалагчид  олж мэдсэн аж. Бамбарууштай эвш тохиолдсон газрууд нь …

  • 21 June

    “Домог” хамтлагийн залуусаар Ерөнхий сайд бахархлаа

      Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний “Миний Монголын бахархал” сэдэвт өглөөний цайтай уулзалтад энэ удаад “Домог” хамтлагийн залуус уригдлаа. Австрийн Вена хотноо болсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадмыг гурван төрөлд манлайлж, эх орныхоо нэр алдрыг дуурсгаад ирсэн “Домог” хамтлагийнханд Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэлээ. “Язгуур урлагийнхаа тоглолтоор сонгодог урлагийн өлгий нутгийнхныг, тэр дундаа зохион байгуулагч орны хөгжимчдийг …

  • 21 June

    Маргааш “Summer Love” фестиваль болно

     Маргааш хайр шингэсэн хандивын фестиваль буюу   “Summer Love” фестивали “Монгол шилтгээн”-д болох гэж байна. Фестивалийн гол зорилго нь Монголын мянга мянган үрсийн эрүүл мэнд, амь насыг аврах оношилгооны аппарат худалдан авах хөрөнгө босгоход хувь нэмрээ оруулах ажээ. Энэхүү фестивальд  хип хоп хамтлаг, репперүүд, рок попын дуучид, DJ нар нижгэр тоглолт хийгээд зогсохгүй Үндэсний АСА цирк, загвар өмсөгчид (Монгол модел, Шилмэл загвар, Азийн …

  • 21 June

    Орон сууцны үнэ нэмэгджээ /орон сууцны үнэтэй танилцана уу/

     Монгол Улсын Засгийн газар Барилга хот байгуулалтын яам хамтран улс орон даяар иргэдийг орон сууцжуулах урт хугацааны 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг энэ долоо хоногоос эхлүүлээд байна. “Хаан”, “Хас”, Худалдаа хөгжлийн банк, “Хадгаламж” банк зэрэг ажилжааны банкууд 8 хувиар иргэдэд орон сууцны зээл олгохоор тогтсон. Хөнгөлөлттэй зээлд хамруулж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хот хөдөөгүй иргэд хөтөлбөрт хамрагдах, орон …

  • 21 June

    Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран-прид Т.Батчимэг оролцож байна

    Арменийн Дилижан хотод дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран-при тэмцээн эхэллээ. Шилдэг 12 шатарчин оролцож байгаа уг тэмцээнд их мастер Т.Батчимэг эх орноо төлөөлж байна. Түүний хувьд хоёр дахь удаагаа ийнхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа нь энэ аж. Өмнө нь Женевт болсон тэмцээнд Хятадын их мастер Хоу Ифанийг хожиж, шуугиан тариад байсан юм. Дилижан хотод болж байгаа ээлжит цуврал тэмцээний эхний …

  • 21 June

    Шатахууны чанарыг сайжруулах тухай хэлэлцүүлэг эхэллээ

     Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд 10:00 цагт хэлэлцүүлэг эхэллээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийг “Шатахууны чанарыг сайжруулж, авто тээврийн хэрэгслийн бохирдлыг бууруулах нь” сэдвээр нээлттэйгээр зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт тус салбарын удирдлагууд болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.

  • 21 June

    Хар уут буюу таван тэрбумыг хийсгэх “Мянгуужингийн үлгэр”

    Айл өрхүүдийн гэрэл цахилгааны төлбөр дээр хогны хураамж нэрээр 2500 төгрөг нэмж авсаар даруй 2-3 жил болсон. Иргэд ч ХХI зуунд таг харанхуй суултай биш гээд хогоо ачуулсан ч эс ачуулсан ч дуртай дургүй 2500 төгрөгөө “ходруулан” төлсөөр байгаа. Арай гэж ном горимондоо орж нэг нь авч, нөгөө нь өгч хэвшээд байтал “Хог хаягдлын шинэ менежмент” гэх нэртэй нэг жигтэй …

  • 21 June

    Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай салбар зөвлөл хуралдана

     Засгийн газрын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд 10:00 цагт Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хуралтай. Хурлаар газар хөвлөлтөөс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний асуудлаар хийж буй ажлын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл сонсох ажээ. Шадар сайд тус зөвлөлийг удирддаг юм. Ugluu.mn