Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 8 June

    Засгийн газар хуралдаж байна

     Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар доорх асуудлыг хэлэлцэж байна. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын тухай* Д.ТЭРБИШДАГВА УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл   Х.ТЭМҮҮЖИН УИХ-ын гишүүн Д.Ганбатын санаачилсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт …

  • 7 June

    Наадамд 50 тэрбумыг зарцуулна гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл гэж Ерөнхий сайд мэдэгдлээ

     УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.06.07/ үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш есөн сарын дараа бензиний үнийг 50 төгрөгөөр буулгалаа хэмээн онцолсон. Ерөнхий сайд сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр гарч буй улсын баяр наадамд 50 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа тухай мэдээлэл …

  • 7 June

    Чуулган 14 хоногоор түр завсарлалаа

    УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөж, 14 хоногоор завсарлууллаа. УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын чуулган өнөөдрөөс эхэлж хоёр долоо хоногоор завсарлуулахаар захирамж гарсан.  Гишүүд хөдөө орон нутагт ажиллаж болно. Чуулган завсарласныг мэдэгдэе” гэв. Чуулганы хуралдааныг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор завсарлуулах шийдвэр гаргасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор сонгуульд намынхаа нэр дэвшигчийг дэмжих зорилгоор гишүүд хөдөө орон нутаг болон тойрогтоо ажиллах боломжтой аж. Т.Түвшин …

  • 7 June

    Намын харъяаллаас болж 5000 орчим хүн халагджээ

    – МҮЭ-ийн холбооны Ээлжит бус 21 дүгээр их хурлын төлөөлөгчдийн санал шүүмжлэл- МҮЭ-ийн холбооны ээлжит бус 21 дүгээр их хурлын уур амьсгал халуун хэвээрээ байна. Учир нь бүх аймаг, нийслэлийн ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультны төлөөлөл 205 хүн үзэл бодол, ур ухаанаа уралдуулсан хурал болсноос тэр. Ээлжит бус их хурлаар МҮЭ-ийн холбооны 20 дугаар их хурлын шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагаа, хяналтын …

  • 7 June

    Орон нутгийн бонд гаргахад дэлхийн банк тусална

    Нийслэлийн Засаг даргын  Санхүү Эдийн Засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Дэлхийн банкны Хотын хөгжлийн мэргэжилтэн Мески Брайхемийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас “ Бондоо зах зээлд алдаа гаргалгүй зарж, борлуулахад туслалцаа үзүүлж, аргазүйн зөвлөгөө өгч ажиллах”-ыг нийслэлийн Засаг даргын орлогч хүслээ. Хүсэлтийн хариуд Дэлхийн банкны төлөөлөгч  Мески Брайхем  “Бонд гаргахад Улаанбаатар хотын хөрөнгө болоод хууль, эрх зүйн орчныг тодорхой …

  • 7 June

    Солонгост 35-40 хувийн хөнгөлөлттэй эмчлүүлэх боломжтой

     Маргааш БНСУ-ын Корей Их Сургуулийн “Анам” эмнэлгийн эмч нар Монгол иргэд Солонгосын шилдэг таван эмнэлгээр үйлчлүүлэхэд 35-40 хувийн хөнгөлөлтийг “Монгол дахь агентлаг”-аар дамжуулан хэрхэн авч болох талаар зөвлөгөө өгөх гэж байна. Тодруулбал, тус арга хэмжээ маргааш 10:00-14:00 цагт “Blue sky” цамхагт болох ажээ. Мөн энэ үеэр элэг, бөөрний өвчтэй хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгөх юм байна.http://www.ugluu.mn/5859.html Г.Сонор

  • 7 June

    Финляндын парламентын дарга айлчилна

     Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Айлчлалын хүрээнд ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хүлээн авч уулзана. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар ноён Эеро Хейнэлуомад бараалхана. Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд …

  • 7 June

    Наадмын зардлыг 1,6 тэрбум байхаар санал оруулав

     Үндэсний Их баяр наадмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах комиссын хуралдаан өнөөдөр болж наадмын бэлтгэлийг хангах хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд, гарах зардлын талаар комиссын гишүүд ярилцсан байна. Тодруулбал, Өнгөрсөн хугацаанд наадмын үйл ажиллагааг 50 тэрбум төгрөгөөр зохион байгуулна хэмээн төлөвлөөд байсан бол тус хуралдааны үеэр салбар комиссоос энэ жилийн наадмын зардлыг 1.6 тэрбум төгрөг байхаар санал ирүүлжээ. Тиймээс төлөвлөсөн төслийг …

  • 7 June

    Том оврын автобусыг гаалиар татваргүй оруулж ирэхээр баталлаа

     УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлаад дахин хуралдаж байна. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийж баталлаа. Гишүүдийн олонхийн саналаар 24-өөс дээшсуудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ. Ингэснээр ирэх оны 1-нээс эхэлж том оврын автобус …

  • 7 June

    Бага сургуулийн эхний ээлж 12 сард ашиглалтад орно

     Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээжит хуралдаан 2013 оны 6 сарын 6-нд болж, нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийн танилцуулга, бага сургуулийн багш нарын урамшуулал, “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Өнөөдрийн   …

  • 7 June

    Хөшөөтийн уурхайн эзэмшигч “МоЭнКо” компани сул зогсолт хийхээр болжээ

    Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Мон Эн Ко” компани сул зогсолт хийх болсон талаараа ажилчиддаа мэдэгдсэн байна. Тус компанийн толгой компани болох Mongolia Energy Corporation-ийн удирлагууд энэ долоо хоногт уг шийдвэрийг гаргасан бөгөөд нийт ажилчдынх нь 50 хувиас илүү нь сул зогсолтод хамрагдахаар болсон аж. Үүнд Хөшөөтийн уурхайн ажилчид орж байгаа юм. Засгийн газраас Хөшөөт зэрэг долоон ордыг стратегийн …

  • 7 June

    Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс байгууллаа

     Нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг  НИТХ-аас баталсан билээ. “Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхоныг 5 байршилд барихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний байрыг Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 300 айлын орон сууц байна гэж төлөвлөжээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Удирдлагын зөвлөл”-ийн гишүүдэд танилцууллаа. Айл өрхийг түр суурьшуулах зорилгоор барьсан энэхүү 15 давхар …

  • 7 June

    Алга болсон иргэнээ олохоор Германы мөрдөгчид манай улсад ирж байна

     Сүүлийн үед дуулиан тариад буй ТЕГ-ын дэд хурандаа Д.Цогтбаатарын хүн амины хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх хэргийн сэжүүр тун удахгүй тайлагдах бололтой. Учир нь ХБНГУ-ын хоёр мөрдөгч, манай улсад 2005 онд  12 сая евротой ирээд сураггүй алга болсон М.Клобор хэмээх иргэнээ олж авахаар өнөөдөр ирэх гэж байгаа гэнэ. М.Клобор нь Германд байхдаа Монгол эмэгтэйтэй гэр бүл болж, сүлжээний бизнесээр 2000 …

  • 7 June

    Нийслэлийн захирагч зам засварын ажилтай танилцана

    Нийслэлийн Засаг дарга өнөөдөр 13 цагаас бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа хэд хэдэн газарт очиж ажиллах гэж байна. Яармагийн 13,6 км зам, Биокомбинатын 22,5 км замын ажилтай танилцана. Мөн ХУД-ийн 12-р хороон дахь уурын зуухны шинэчлэлийн ажилтай танилцаж, 12, 14р хороо Өлзийт хороолол болон Туул тосгоны иргэдтэй уулзана.

  • 7 June

    Шинжаан Уйгарын Монголчуудад зориулсан номын сан нээнэ

     “Ойрад Жангар залуучуудын холбоо”-ноос санаачлан  Шинжаан Уйгарын Монголчууддаа зориулан “Монгол номын сан” байгуулж байгаа ажээ. Тус номын санд фэйбүүк хэрэглэгчид сайн дураараа ном хандивлаж эхэлсэн байна. Монгол үндэсний нэг болох Шинжаан Уйгарын Монголчууддаа барьж буй үндэс угсаа нэгтнүүдийнх нь санаачлагаар номын санг нээж буй юм. Номын санд ном хандивлах нь нээлттэй гэдгийг санаачлагчид дуулгаж байна. Номын нээлт ирэх долоо хоногийн …